Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Зохиогч: Урлаг
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” –ийн хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг талуудтай хамтран зохион байгуулж, хүүхдэд сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн орчин үйлчилгээг үзүүлэх, төлөвшлийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дүрслэх урлагийн салбарт хөл тавьж яваа авьяаслаг, бүтээлч оюутнуудынхаа дунд жил бүрийн хавар “ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019” уран бүтээлийн уралдаан зохион байгуулдаг билээ. Энэ жил 100 гаруй оюутны 150 гаруй бүтээлээр “Norphei” арт галерейд үзэсгэлэн гарч, шилдгүүдийг тодрууллаа.
СУИС-ийн Соёлын сургуулийн Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын багаас өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж буй “Хэлний соёл судлал-2019” эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. Уг хуралд монголын хэл шинжлэлийн ухааны судлаач, эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүллээ.
Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Урлагаар шинэчилэхүй” Монголын өв соёлыг таниулан сурталчлах уран бүтээлийн үзэсгэлэнд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын бүтээлүүд шалгарчээ.
Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд СУИС, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Удирдлагын академи, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ зэрэг байгууллагын 17 эрдэмтэн, судлаач өнөөгийн монголчуудын үнэт зүйл, түүний төлөвшил, өөрчлөлт, хандлагын талаар илтгэл хэлэлцүүлэв.
Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.
Жаргал бэлэглэсэн үйлс Үг: Д. Бямба Очир /Төрийн шагналт/ Ш Гүрбазар /МУУГЗ/ Ая : Т. Сэр Од /МУСГЗ/ Дуучин : МУСТА Д.Батболд
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.