Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Хархорум” олон улсын кино наадмаар олон улсын 22 кино уран бүтээлийг толилуулна
Мэдээ

“Хархорум” олон улсын кино наадмаар олон улсын 22 кино уран бүтээлийг толилуулна

Урлаг Урлаг06/12/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ.

Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэг платформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн. Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг мөн зорьж байна.

2024 оноос эхлэн уг наадам нь жил бүрийн 11 дүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг “Шилдэг уран сайхны кино”, сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг “Шилдэг баримтат кино”-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөхийг урьж байна.

Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм.

“Шилдэг баримтат кино”;

“Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл”-ийн шагнал;

Өрсөлдсөн бусад кино Наадмын “Official selection”-ийн тэмдэг авна.

Түүнчлэн 2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.

Тус кино наадмын уран бүтээлийн бодлого эрхэлсэн захиралаар Н.Цогтбаяр болон Хөтөлбөр боловсруулагч нараар Н.Цогтбаяр,  Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, хуульч Ч.Алтангэрэл нар ажиллана.

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу арван хоёрдугаар сарын 07-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөж байна. Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж буй билээ. Харин наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна.

Мөн “Хархорум” олон улсын кино наадмын үеэр кино урлагийн сабарын уран бүтээлчдийг чадавхжуулах мастер класс, сургалтыг зохион байгуулна. Үүнд:

·         XII.08 “КИНО НААДАМД КИНО БҮТЭЭЛИЙГ БЭЛДЭХ НЬ” мастер класс

·         XII.09 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ХҮҮРНЭХҮЙ” сургалт

·         XII.10 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ТУНХАГЛАХУЙ” олон нийтэд зориулсан нээлттэй форумыг тус тус зохион байгуулна.

Наадамд Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ян, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, продюсер, эвлүүлэгч Федерико Бежар, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар ирж оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх юм.

Ийнхүү “Хархорум” олон улсын кино наадам нь хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байгаа төдийгүй наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ

06/05/2025
Мэдээ Урлаг

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2025
Мэдээ Урлаг

Ангууч буюу Б.Баттөрийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилжээ

03/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.