“Эхийн сэтгэл”, "Сэтгэлийн нандин", "Аав минь",“Хайраар зөөлөрдөг хорвоо” зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж аль хэдийнэ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.
Тэрбээр оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ туурвин үзэгч сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан бол эдүгээ “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Аав минь, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Алтанхан говь минь", Нөхөрлөлийн дуу” зэрэг дуугаар урын сан нь арвижиж яваа залуу уран бүтээлч.
Тун удахгүй анхны бие даасан "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтоо Монгол бөхийн өргөөнд 10-р сарын 30-нд тоглохоор бэлдээд тун завгүй яваа гэнэ шүү.
Гэхдээ тэр зөвхөн дуулаад зогсохгүй бас чиг олон нууц авъяастай нэгэн гэнэ билээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн спортод шаггүй хэмээн ойрын эх сурвалж хэлсэн юм даг.
Бас болоогүй шавилхан биедээ баймгүй бяртай тэрбээр бэсрэг наадамд хүч үзэж үзүүрлэж байсан гэнэ шүү. За тэгээд спортод дуртай дуучин маань цаг л гарвал фитнесст явж, зав зайгаараа реалити шоунд хүртэл оролцоод амжсан сүйхээтэй эр гэж байгаа.
Ямартаа л Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой “Монгол Улсын төлөө зүтгэе" реалити шоу нэвтрүүлэгт нийслэлийн 90 дүүргээс нийт 16 залуусыг оролцуулж,
10 хоног цэргийн ангид байрлуулан өрсөлдүүлж ялагчаа тодруулахад өнөөх л Найдаа тодорсон нь түүнийг хэр сүйхээтэй эр вэ гэдгийг бэлээхэн харуулж байгаа биз ээ.
Шоунд ороод л цэргийн алба хаачихсан бас л шаггүй нөхөр шүү хэмээн түүнийг найз нар явуулдаг гэнэ билээ.