Зохиогч: Урлаг

Японы “H2L Inc.” компани Жэймс Камероны алдарт “Avatar” кинон дээр гардаг шиг хэрэглэгчдэд роботыг алсаас биечлэн удирдах боломж олгодог шинэ төрлийн капсул төхөөрөмжийг танилцуулжээ. Төсөөлөөд үз дээ, та тухлан суугаад массажны сандал дээрээсээ өдөр тутмын ажил гэрийн ажлаа хийх боломжтой болчихвол ямар вэ? Энэ нь уран зөгнөл биш, харин бодитой шийдэл болох ирээдүй ойрхон байгаа аж. “H2L”-ийн бүтээсэн “Capsule Interface” нь тусгай булчингийн шилжилт мэдрэгч, чанга яригч, дэлгэцтэй бөгөөд хэрэглэгчийн биеийн жижиг хөдөлгөөнүүдийг илрүүлж, робот руу дамжуулдаг. Мөн жаахан хөл хөдөлгөхөд робот алхана. Гар арай хөдлөхөд робот өргөх, түлхэх үйлдэл хийнэ. Булчингийн агшилт, суналтын маш өчүүхэн өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай мэдэрч,…

Read More

Хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг болох “The Conjuring” бүтээлийг “HBO Max”-ийн зүгээс телевизийн цуврал болгон шинэчлэхээр болжээ. Тэгвэл тус цувралын зохиолч, гүйцэтгэх продюсераар Нэнси Уон ажиллахаар болсон ба мөн “WandaVision”, “The Nevers” зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Петер Камерон болон Камерон Сквайрс зохиолчдын багт нэгдэж байна. Одоогоор цувралын үйл явдал болон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй байгаа бөгөөд үүнд “HBO Max”-ийн зүгээс албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ. Мөн саяхан “The Conjuring: Last Rites” кино албан ёсоор үзэгчдийн хүртээл болж, тус кино нь нээлтийн эхний долоо хоногтоо 194 сая ам.долларын орлого олж, Стивен Кингийн “It” бүтээлийг давсан түүхэн дэх хамгийн өндөр…

Read More

Урлаг соёлын ховор нандин үзмэр болох гүр дууны нот буюу “Ян-Иг” Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна. Чин сүжигт Номун хан Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон “Гүр дууны бичиг” хөгжмийн бүтээл нь XVIII зууны томоохон туурвилын нэг. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдөөс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууг зохион туурвигчид нь тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүжигт Номун хан өргөмжлөлт Лувсанноровшийрав (1701-1768)…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид энэ оны үзвэрийн жилийн нээлтээ В.Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, жүжгээр хийлээ. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан эл жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Д.Мөнх-Од, М.Тогтохжаргал, Г.Ганбат нар тоглож байна. Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг  нь УДЭТ-ын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдсан билээ. Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр…

Read More

“Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулан музейн аюулгүй ажиллагааг хангах хяналт, засвар, үйлчилгээний ажил хийгдэх тул 2025 оны есдүгээр сарын 13,14,15-ны өдрүүдэд “Олон нийтэд, үйлчлэхгүй” хэмээн мэдэгдлээ. Мөн музейн хуваарьт амралтын өдөр есдүгээр сарын 16 (Мягмар гараг) таарч байгаа тул энэ өдөр мөн ажиллахгүй. ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ Есдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 14 хүртэлх хуваарь: Ажиллах өдөр: Даваа – Ням гараг Амрах өдөр: Мягмар гараг Ажиллах цаг: 09:00-17:00 Касс хаах цаг: 16:00 Санамж: “Чингис хаан” үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей…

Read More

”Жангар” нийтийн номын сан хүүхэд багачуудад зориулан анх удаа “Яруу найраг”, “Өв соёл, зан заншил-Ерөөл магтаал”-ын дугуйлан хичээллүүлнэ.  Хүүхэд багачуудыг утга уран зохиол, шүлэг найраг, өв соёл тээгч болох зан заншлаа эрхэмлэн дээдэлж суралцах, үе тэнгийн найз нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор ил дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болжээ.  Дугуйлангийн багшаар МЗЭ-ийн гишүүн, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Чардаг ажиллах бол өв соёл тээгч, МЗЭ-ийн гишүүн Х.Ивансан болон “Хантайшир” Утга зохиолын нэгдлийн яруу найрагчид зочин багшаар хичээлийг орно гэдгийг онцлон танилцуулав.  Дугуйлан энэ сарын 22-ний өдрөөс эхлэн номын санд хичээллэх бөгөөд нэг анги 15 хүүхдээс бүрдүүлэх юм.

Read More

Дэлхийн нэрт үнэт эдлэл цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-г үүсгэн байгуулагч Казүми Арикава “Урлагийн бүтээлийн үнэ цэн ба нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр энэ сарын 20-нд “Чингис хаан” үндэсний музейд илтгэл тавина. Казүми Арикава нь сүүлийн 40 гаруй жил үнэт эдлэл цуглуулж байгаа бөгөөд үнэт эдлэл нь зөвхөн гоёл чимэглэл бус үнэ цэнтэй, суралцаж болох урлаг хэмээн үздэг байна. Тэрбээр Японы орчин үеийн урлагийн алдартай төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм. Үзэсгэлэнг “К-veritas” болон Япон Улсын Элчин сайдын яам, “Чингис хаан” үндэсний музей хамтран зохион байгуулна.

Read More

Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд дэлгэнэ. Өдгөө 77 настай Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулуугаар илэрхийлдэг, чулууны бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлог уран бүтээлч юм. К-veritas, Япон Улсын Элчин сайдын яам, “Чингис хаан” Үндэсний музей хамтран зохион байгуулах тус үзэсгэлэнд 77 бүтээл дэлгэх юм. Дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг ч давхар илэрхийлэх ажээ. Япон Улсын Цог Жавхлант…

Read More

Япончууд өөрсдийн зохиосон ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч ханз үсгийн үзэсгэлэн дэлгэж байсан түүхтэй аж. Манай улсад 2017 онд уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэж байсан бол, хоёр дахь удаагаа Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол, Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдэж нээлтээ (2025.09.10) хийлээ. Японы Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс зүйн нийгмэлэг”-тэй хамтран хоёр улсын нэр хүндтэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд дэлгэгдэх бөгөөд, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа…

Read More

Жил бүр “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дөрөв дэх жилдээ тэргүүллээ. Мөн тэрбээр нийт хөрөнгийн хэмжээ нь 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад  184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla” компанийнх нь хувьцааны үнэ 56 хувиар өсчээ. Жагсаалтын хоёрдугаарт технологийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон оров. Түүний хөрөнгө 276 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Oracle” компанийн хувьцаа 60 хувиар өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 101 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Харин…

Read More