Холливудын нэрт жүжигчин Том Скерритт 93 насандаа байгалийн жамаар таалал төгсжээ. Түүний гэр бүл жүжигчнийг 2026 оны аравдугаар сарын 21-нд нас барсныг баталсан байна. Түүний гэр бүлийнхэн “Түүнийг дэлхий нийт жүжигчний гайхалтай карьераар нь мэддэг байсан бол бид хошин зан, сониуч зан, ухаалаг байдал, өгөөмөр сэтгэл, хайр халамжаар нь дурсах болно” гэжээ. Том Скерритт 1933 оны наймдугаар сарын 25-нд АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод төрсөн. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд дөрвөн жил алба хаасны дараа жүжигчний мэргэжлийг сонгож, кино урлагт хөл тавьсан юм. Түүний дэлгэцийн карьер 1962 онд “War Hunt” киногоор эхэлжээ. Жүжигчин 1970-аад оноос кино, телевизийн…
Зохиогч: Урлаг
Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез “Proof of Love” нэртэй шинэ сингл гаргахаар болжээ. Тэрбээр уг дуугаа бүжиглэмээр эрч хүчтэй хэмнэлтэй ч хайртай хүнээ алдах, хагацлын дараах шаналал, уй гашууг хөндсөн утга агуулгатай бүтээл хэмээн тодорхойлсон байна. Лопез энэ тухайгаа “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Энэ бол хөгжилтэй, бүжиглэмээр дуу. Гэхдээ хэн нэгэн байхгүй болсон үед мэдрэгддэг өвдөлт, уй гашууг ч хөнддөг” хэмээн тэрбээр тайлбарласан байна. Дуучны хувьд хөгжим нь зөвхөн хүмүүсийг бүжиглүүлэх, баярлуулах хэрэгсэл биш юм. Харин амьдралын ээдрээтэй мэдрэмж, хайр дурлал болон хагацлыг илэрхийлэх арга зам болдог аж. “Proof of Love” дууны хувьд ч эрч хүчтэй хэмнэл, сэтгэл хөдлөл…
“Friends” цувралын Чандлер Бингийн дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Мэттью Перригийн амьдрал, донтолттой тэмцсэн түүхийг өгүүлэх “The One About Matthew Perry” баримтат цуврал “Netflix” платформоор аравдугаар сарын 27-нд нээлтээ хийлээ. Гурван ангитай уг бүтээлийн найруулагч Мэри Робертсон жүжигчний гэр бүл, ойр дотнын хүмүүсийн итгэлийг хэрхэн олж авсан болон түүний амьдралын ээдрээтэй түүхийг дэлгэцэнд буулгах явцын талаар ярьжээ. Робертсон өмнө нь “Quiet on Set: The Dark Side of Kids TV” баримтат бүтээлээрээ танигдсан бөгөөд энэ удаад Перригийн амьдралыг түүнийг сайн мэддэг хүмүүсийн дурсамж, гэр бүлийн хувийн архиваас авсан гэрэл зураг, дүрс бичлэгт тулгуурлан өгүүлсэн байна. Баримтат цувралын гол оролцогчдын нэг нь…
Өнөөдөр жүжигчин, дуучин Баастын Батмэндийн төрсөн өдөр. Тэрбээр 1971 оны энэ өдөр мэндэлжээ. Б.Батмэнд уран бүтээлийн гараагаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар эхэлсэн бөгөөд урлагийн салбарт гуч гаруй жил хөдөлмөрлөсөн тухайгаа энэ оны долдугаар сард Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах үедээ дурдсан байдаг. Тайзны урлагт хуримтлуулсан энэ арвин туршлага нь түүний уран бүтээлийн суурь болж, хожим киноны дүрүүдэд ажиллахад нь нөлөөлсөн нь дамжиггүй. Б.Батмэндийг олон нийтэд өргөнөөр таниулсан бүтээлүүдийн нэг бол “Бодлын хулгайч” уран сайхны кино юм. Тус кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татсан тэрбээр үргэлжлүүлэн “Монгол төрийн товчоон”, “Эх орон дуудаж байна”, “Босуул”, “Made in Ulaanbaatar”, “Өвлийн…
Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид өнгөрсөн пүрэв гараг /2026.10.29/-т Дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтан, тэдний гэр бүлийнхэн болон хугацаат цэргийн алба хаагчдад зориулан “Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо толилууллаа. Энэхүү тоглолт нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэснээрээ онцлог байлаа. Тоглолтын үеэр Монгол орны түүх, өв соёл, эх орныхоо төлөө зүтгэсэн цэрэг эрсийн алдар гавьяа, эх оронч сэтгэлгээ, хайр сэтгэлийг илэрхийлсэн дуу, бүжиг, хөгжмийн шилдэг уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож, урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн нэгэн үдшийг бэлэглэлээ.
УДЭТ болон “Pro”, “Dolma”, “Монгол” театр тэргүүтэй улсын болон хувийн театруудын энэ арваннэгдүгээр сард үзэгчдэд хүргэх жүжгүүдийг танилцуулъя. “Pro” театрынхан Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 1-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дахин тоглоно. “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн гол дүр Зилов бол амьдралынхаа утга учрыг алдсан, олон хүмүүсийн дунд байгаа хэрнээ ганцаардсан нэгэн. Түүний эргэн тойронд хайр дурлал, нөхөрлөл, нууц амраг, худал хуурмаг, урвалт, архидалт, хүсэл мөрөөдөл бүгд бий. Гэвч… Нугасны ан түүнд эрх чөлөө, зугтах боломж мэт санагдана. Харин тэр ан түүнийг хаашаа хөтлөх…
Ордуудын арваннэгдүгээр сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар шинэ ажилд орох болон мөнгө олох эх үүсвэртэй болох боломж гарч мэднэ. Оюун ухааны хүчирхэг байдал танд гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудал болон анхаарал шаардсан ажил үүрэг байгаа бол бүгдийг шийдвэрлэж чадна. Зөв хэмнэлд орсон ажлын үйл явц хурдсаж, их завгүй болно. Харин төлөвлөөгүй үйл ажиллагаанд таагүй үе. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Таны сэтгэлийг зовоосон гэнэтийн таагүй мэдээ дуулах юм уу эсвэл эргэн тойрны хэн нэгнээс харьцаагаа таслахаас аргагүй байдалд орж мэднэ. Шинэхэн гэрлэсэн хосууд ирээдүйнхээ тухай төлөвлөгөө зохионо.…
“Өлсгөлөн тоглоом” (“The Hunger Games”) киноны од, “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лоуренс өөрийн үс арчилгааны шинэ брэндийг байгуулжээ. Түүний үс арчилгааны “Mes” брэнд аравдугаар сарын 27-нд худалдаанд гарчээ. Тус брэндийн бүтээгдэхүүнүүдэд үсийг нөхөн сэргээх маск, үсний хэв маягийг дахин засах серум, үсний эзлэхүүнийг нэмэгдүүлэх мист багтаж байна. Жүжигчин энэ тухайгаа “The Cut” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьжээ. Тэрбээр шинэ бизнесээ зөвхөн мөнгө олох зорилгоор эхлүүлээгүй гэдгээ онцлоод, “Илүү ухаалаг гарах гарц гэвэл томоохон франчайзад нэгдэх байсан. Баяжихын тулд шинэ компани байгуулах нь аяллын хөлөг онгоцноос үсрээд нэг хаалган дээр буухтай адил санагддаг” хэмээн хошигнон хэлсэн байна. Лоуренсийн хэлснээр, кино зураг авалтын…
Холливудын нэрт найруулагч, зохиолч Квентин Тарантино нас ахихын хэрээр зөвхөн кино зохиол бичихээс гадна ном, жүжиг зэрэг олон төрлийн бүтээл туурвихыг илүү эрхэмлэх болсон тухайгаа ярьжээ. Тэрбээр аравдугаар сарын 23-нд Лос Анжелес хотод болсон “AFI Fest” наадмын үеэр 2019 онд нээлтээ хийсэн “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцохдоо уран бүтээлийнхээ талаар ярилцсан байна. “Би зохиолч хүн. Миний хийдэг зүйл ердөө л энэ. Би үргэлж ямар нэг зүйл бичиж байдаг” хэмээн Тарантино хэлжээ. Тэрбээр толгойдоо үргэлж кино эсвэл номын санаа тээж явдаг тул дараа нь юу хийхээ мэдэхгүй болох вий гэж санаа зовдоггүй гэдгээ онцолсон байна. Тэрбээр…
Холливудын жүжигчин, телевизийн хөтлөгч Вупи Голдберг ABC сувгийн “The View” ток шоу нэвтрүүлэгт олон жил ажилласаар байгаагийнхаа нэг шалтгааныг илэн далангүй хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “The View” нэвтрүүлэгт ажиллах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Сайн цалин шүү дээ. Үнэндээ гол шалтгаан нь энэ” хэмээн хошигнон хэлжээ. Вупи Голдберг 2007 оноос эхлэн “The View” нэвтрүүлгийн хөтлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, 2007 оноос хойш тус шоуны гол хөтлөгчөөр ажиллаж байгаа юм. Нэвтрүүлэгт тэрбээр улс төр, нийгэм, соёлын сэдвээр бусад хөтлөгчидтэй санал бодлоо солилцож, зочидтой ярилцдаг. Мөн “The View” нэвтрүүлгийг үндэслэгч Барбара Уолтерс түүнийг хөтлөгчөөр сонгосон нь өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлүүлэх зорилготой байсан хэмээн Голдберг дурсжээ. Тиймээс…
