Зохиогч: Урлаг

“OIR art hub”-ын 12 уран бүтээлчийн хамтарсан “Үүр” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “Бий” контемпорари арт галерейд үргэлжилж байна. Уран баримал, гобелен, коллаж, гэрэл зураг, хувцас загвар болон холимог техникээр бүтээгдсэн бүтээлүүдээр дамжуулан уран бүтээлчид “үүр” хэмээх ойлголтыг хамгаалалт, дурсамж, дотоод мэдрэмж, өөрийнхөөрөө оршин байх орон зайн өнцгөөс эргэцүүлэн илэрхийлнэ.

Read More

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын 31 дэх удаагийн шалгаруулалт өндөрлөж, шилдгүүд тодорлоо. Энэ удаагийн наадмыг Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хүүхдийн ордон, Д.Лувсаншарав сан, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо хамтран зохион байгуулсан байна. Наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсоноос хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас чадвар, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Шалгаруулалтын ерөнхий шүүгчээр Соёлын гавьяат…

Read More

Бүгд Найрамдах Беларусь Улсын эрдэмтэн Владимир Иванович Куликовичийг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэхэн шагнахаар шийдвэрлэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад 10-р сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марковтой энэ сарын 26-нд Минск хотноо уулзжээ. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Беларусийн соёлын өдрүүдийг 2027-2028 онд харилцан зохион байгуулахаар тохиролцсоныг онцолж, зөвхөн соёл, урлагийн салбарт…

Read More

“Чингис хаан” үндэсний музейгээс МУИС-ийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг дэмжин ажиллаж “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран өчигдөр /2026.10.28/ зохион байгууллаа. Эзэн Богд Чингис хааны Их Монгол улс даяар мөрдөгдөх их засаг хууль, элчин харилцааны үндэс алт, мөнгөн гэрэгэ пайзыг батламжилж, цэргийн дотоод зохион байгуулалт дотор мянгатын тогтолцоог нэвтрүүлж, төрийн тусгай хүч болох хишигтэн цэргийг үндэслэсэн зэрэг үндэсний хэмжээнд төдийгүй дэлхий дахинд байгуулсан гавьяа зүтгэлийг салбар бүрийн дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож дүгнэн ярилцлаа. Хурлыг тус музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар нээж…

Read More

Рок дуучин Мэрилин Мэнсоны эсрэг бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гүтгэлгүүд гарч байсан ч тэрбээр тэдгээрийг няцаасаар ирсэн юм. Харин түүний олон жилийн найз, “The Smashing Pumpkins” хамтлагийн гоцлол дуучин Билли Корган Мэнсоныг буруугүй гэж боддог учраас нөхөрлөлөө үргэлжлүүлсэн тухайгаа ярьжээ. Билли Корган энэ талаар “The New York Times” сонины “Popcast” подкастад оролцох үеэрээ ярьсан байна. Тэрбээр Мэнсонтой бараг 30 жилийн турш нөхөрлөж ирсэн бөгөөд хэнтэй найзлахаа бусдаар заалгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. “Би түүнд тулгасан хэргүүдэд буруутай гэж бодоогүй. Би хэнтэй найзлахаа дэлхийгээр заалгамааргүй байна” хэмээн Корган хэлсэн байна. Мэрилин Мэнсон буюу Брайан Уорнерыг жүжигчин Эван Рэйчел Вүүд…

Read More

R&B болон хип-хоп соул урсгалын нэрт дуучин Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ каталогтой холбоотойгоор “Primary Wave Music” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг тохиролцоонд түүний дууны зохиогчийн бүтээлүүд болон дуу бичлэгүүд багтаж байгаа талаар тус компани 2026 оны аравдугаар сарын 26-нд мэдэгдсэн байна. “Хип-хоп соулын хатан хаан” хэмээн алдаршсан Блайжийн уран бүтээлийн каталогт “Family Affair”, “My Life”, “Mary Jane (All Night Long)”, “You Bring Me Joy”, “Be Happy”, “Be Without You”, “I Can Love You” зэрэг олон хит дуу багтдаг. Эдгээр бүтээл нь шинэ гэрээний хүрээнд хамрагдах ажээ. Хамтын ажиллагааны хүрээнд Блайж болон түүний баг “Primary Wave”-ийн хөгжмийн хэвлэлийн болон маркетингийн…

Read More

Холливудын жүжигчин Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” нэртэй шинэ тулаант киноны гол дүрд тоглохоор болжээ. Өмнө нь уг дүрд тоглохоор төлөвлөгдөж байсан “Reacher” цувралын од Алан Ритчсон төслөөс гарсны дараа Ривз түүний оронд сонгогдсон байна. Киану Ривз “The Matrix”, “John Wick” зэрэг киноны франчайзаар дамжуулан дэлхий даяар танигдсан бөгөөд тулаант киноны төрөлд олон жилийн турш амжилттай ажиллаж буй жүжигчин юм. Түүний оролцох “Maelstrom” кино “Netflix”-ийн шинэ уран бүтээлүүдийн нэг болох аж. “Maelstrom” киноны үйл явдлын дэлгэрэнгүй, бусад дүрийн жүжигчид болон зураг авалт, нээлтийн товын талаар нэмэлт мэдээлэл хараахан зарлагдаагүй байна. Киану Ривзийн тулаант киноны жанр дахь туршлага, “John Wick” франчайзын амжилтыг…

Read More

“Грэмми”-ийн шагналт дуучин Бейонсе өөрийн үс арчилгааны “Cécred” брэндийг хөгжмийн уран бүтээлээс нь үл хамааран хэрэглэгчдийн итгэлийг олсон, үр дүнтэй бүтээгдэхүүнээр танигдуулахыг зорьж байгаагаа ярьжээ. Тэрбээр ээж Тина Ноулзын хамт 2024 онд үүсгэн байгуулсан брэндийнхээ талаар “i-D” сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа хуваалцсан байна. “Би бодит асуудлыг шийдэж, үнэхээр үр дүнтэй бүтээгдэхүүн бүтээхийг зорьсон. Ингэснээр миний хөгжимд дургүй хүмүүс хүртэл “Cécred”-ийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн. Учир нь энэ бүтээгдэхүүн үр дүнтэй” хэмээн Бейонсе ярьжээ. Дуучин мөн өөрийн алдартай нэр хүнд брэндийн амжилтыг тодорхойлох цорын ганц хүчин зүйл байхыг хүсээгүй гэдгээ онцолсон байна. Тэрбээр “Cécred”-ийн үүсгэн байгуулагч, брэндийн үзэл санааг тодорхойлогч, цорын…

Read More

“Gladiator”, “Walk the Line”, “Her”, “The Master”, “Joker” зэрэг бүтээлээрээ дэлхийн үзэгчдэд танигдаж, 2020 онд “Жокер” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Холливудын жүжигчин Хоакин Финикс төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хоакин Рафаэль Боттом буюу Хоакин Финикс 1974 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 28-нд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод төржээ. Түүний эцэг Жон Ли Боттом, эх Арлин Финикс нар хүүхэд, залуучуудын шашны хөдөлгөөнтэй холбоотойгоор гэр бүлийн хамт Төв болон Өмнөд Америкийн орнуудаар амьдарч байв. Хожим нь гэр бүл нь уг хөдөлгөөнөөс гарч, АНУ-д эргэн иржээ. Хоакин таван хүүхэдтэй айлын дундах хүүхэд бөгөөд ах Ривер Финикс, эгч Рэйн Финикс, дүү…

Read More

Холливудын романтик инээдмийн киноны дүрүүдээр алдаршсан ч драмын төрлөөрх чадвараа батлан харуулж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, BAFTA зэрэг нэр хүндтэй шагнал хүртсэн Америкийн жүжигчин Жулия Робертс өнөөдөр 59 нас хүрч байна. Жулия Фиона Робертс 1967 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төржээ. Түүний эцэг Уолтер Грейди Робертс, эх Бетти Лу Бредемус нар жүжигчин байсан бөгөөд жүжиг, уран бүтээлийн сургалт явуулдаг байгууллага ажиллуулдаг байв. Ийнхүү Жулия багаасаа урлаг, тайзны орчинд өсжээ. Тэрбээр эхэндээ малын эмч болохыг хүсдэг байсан ч ах Эрик Робертс болон эгч Лиза Робертс Гиллан нарынхаа жүжигчний замналаас урам авч, кино урлагт хүч үзэхээр…

Read More