Зохиогч: Урлаг

Франц улсын нийслэл Парис хотноо “Nouvelles Étoiles” залуу хөгжимчдийн олон улсын уралдаан болж өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй уралдаанд Монгол Улсын Консерваторын гобой хөгжмийн хоёрдугаар дамжааны оюутан Ганбатын Нандинцэцэг амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртлээ. Г.Нандинцэцэг нь энэхүү амжилтынхаа үр дүнд 2026 оны долдугаар сард Парис хотноо зохион байгуулагдах олон улсын мастер класст оролцох эрх авч, мэргэжлийн багш, Монгол Улсын Гавьяат багш, профессор Г.Ширчинбаатарын хамт оролцохоор болжээ.

Read More

“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ дөрөвдүгээр сарын 8, 9, 10, 11-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа дахин тоглоно. 2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв. “Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой. Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг…

Read More

Монголын тал нутгаас дэлхийн тайзнаа гарч, “Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд шинэ цомог болон содон уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм. Тодруулбал, тус хамтлагийнхан энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо гаргаж, Улаанбаатар хотноо хамгийн том шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэд цомгийнхоо нээлтээс өмнө “The men” болон “Warrior chant” хэмээх бүтээ­­лээр фенүүддээ бэлэг барьсан бөгөөд эдгээр дуу нь хоёр долоо хоногийн дотор стриминг платформуудад хэ­дийн нэг сая давсан хандалт аваад байна. “Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдыг дахин олон шинэ бүтээл хүлээж байгааг эл хамтлагийнхан онцоллоо. “Hu”…

Read More

Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болов. Дээрх үнэт бичвэрийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленцын Монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн Бернийн их сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд ийнхүү Монголд илгээх боломж бүрдсэн байна. Профессор Коллмар Пауленц нь уг эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй…

Read More

Сөртийн хөшөө чулууд нь Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун урагш зургаан километрийн зайд, далайн түвшнээс дээш 2048 метрийн өндөрт байрладаг. Тус дурсгалт газарт найман хөшөө чулуу бий. Сөрт хэмээх газар байрлах тус хөшөө чулууд нь МЭӨ VI-VIII зууны үед холбогдоно. Тус хөшөөг саарал болон хар саарал өнгийн боржин чулуугаар хийжээ. Хөшөөг баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй нэг шугамд зэрэгцүүлэн босгосон байна. Хөшөө тус бүрийн гадна талд 1.5×1.5 метр хэмжээтэй дөрвөлжин чулуун хүрээ татсан бөгөөд түүний голд хөшөө чулууг газарт суулгасан байна. Уг хөшөө нь нутгийн өвөрмөц содон тогтоц бүхий түүх, соёлын чухал дурсгалт газарт багтдаг. Хөшөө чулуудыг 1961, 1988…

Read More

Энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын дуучин Dayoung-ийн “What’s a girl to do” дууны клипний албан ёсны тизер YouTube сувгаар цацагдлаа. Анхааралтай үзсэн фенүүд бичлэгт Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли гарч байгааг анзаарсан байна. Хэдийгээр Шайло 1-2 секунд л гарсан ч үзэгчид түүнийг ээжийнхээ залуу төрхийг яг хуулсан байгааг гайхан хүлээж авчээ. БНСУ-ын “Starship Entertainment” агентлагаас “Бид АНУ-д нээлттэй сонго шалгаруулалт явуулсан. Шайло финалын шатанд шалгарч сонгогдсон. Зураг авалт дууссаны дараа ч түүнийг алдартай жүжигчдийн охин гэж огт гадарлаагүй. Саяхан санамсаргүй мэдлээ” гэж мэдэгдсэн байна. Шайло энэ жил 19 настай. Тэр төрөхөөсөө өмнө л хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж,…

Read More

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтай Брижит Макрон нар БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойн хүрээнд болсон тус айлчлалын албан ёсны үйл ажиллагааны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүндэт зочдоо Чхонвадэ ордонд зоогт урьжээ. Зоогийг алдарт тогооч Сон Чон Вон зохион байгуулсан бөгөөд тэрээр солонгос, европ хоолоор “Мишлен” од авсан цорын ганц солонгос тогооч юм. Хоолны дараа Ерөнхийлөгч И Жэ Мён зочдодоо бэлэг гардууллаа. Ерөнхийлөгч Эммануэль Макронд Кожон хаанаас Францын ерөнхийлөгчид 1886 онд илгээж байсан түүхэн бэлгийг дүрсэлсэн гар урлалын бүтээл гардуулсан бол Тэргүүн хатагтайд BTS, “Stray Kids” хамтлаг, дуучин G-Dragon…

Read More

“BTS” хамтлагийн гишүүн “V” буюу Ким Тэ Хюн солонгос уран бүтээлчдийн дундаас хамгийн богино хугацаанд хамгийн олон “ТикТок” дагагчтай болж, дээд амжилт тогтоов. Тэрбээр гуравдугаар сарын 13-ны өдөр “ТикТок” хаягаа нээсэн бөгөөд эхний өдөртөө л дагагчийнх нь тоо нэг сая давсан. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд 10 сая дагагчтай болжээ. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдөр “ТикТок”-тоо анхны бичлэгээ оруулсан. “J-Hope”, “Jungkook” тэр гурвын “Bunny Girl Hoodtrap” бүжиж буй бичлэг цаг хүрэхгүй хугацаанд нэг сая үзэлт авч, хагас өдөрт хоёр сая хүрчээ. Тухайн үед хамтлагийн гишүүн “Jungkook” “ТикТок”-доо цэвэрлэгээ хийж, гуравхан хаягийг л дагадаг болсон. Тэдгээр нь хамтлагийн албан ёсны хаяг…

Read More

Олон улсын кино зах зээл энэ хаврын улирал идэвхжиж эхэлсний дундаас хамгийн их хүлээлттэй байсан “Super Mario Galaxy Movie” нээлтээ хийсэн долоо хоногтоо бокс оффисын рекордуудыг эвдэж эхэллээ. Марио кино нээлт нь үзэгчид дан ганц шинэ түүх биш өнгөрсөн цагийн дурсамж агуулсан танил дүрүүд дэлгэцнээ харахыг илүүд үзэж буйг бодит орлогоор баталсан хэрэг болж байна. “Universal Pictures”-ийн бүтээсэн уг кино АНУ-д тав хоногийн хугацаанд 190.1 сая, амралтын 3 хоногт 130.9 сая ам.долларын орлого олж улаан өндөгний баярын үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгээр бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн АНУ-д бус олон улсын хэмжээнд ч хүчтэй эрэлт байгааг илтгэж байна.…

Read More

“Lego” компани спортын сэдэвтэй тоглоомын цуглуулгаа өргөжүүлж, Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор зэрэг дэлхийн хөл бөмбөгийн оддын дүр бүхий шинэ цуглуулга гаргажээ. Энэхүү шинэ цуглуулгыг АНУ, Канад, Мексик улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулан гаргасан бөгөөд жижиг дүрсүүд болон хананд өлгөх зориулалттай том хэмжээний 3D загваруудаас бүрдэж байгаа ажээ. Шинэ цуглуулгад Винисиус Жуниор, Килиан Мбаппе, Лионель Месси, Криштиану Роналду нартай холбогдолтой багцууд багтжээ. Нийт долоон төрлийн багц гаргаснаас хөлбөмбөгчдийн нэрийнх нь үсгэн дүрслэл бүхий үндсэн дөрвөн багц нь 29 ам.доллар, харин Роналду, Месси нарын үзүүлэнгийн загварууд нь тус бүр 79 ам.долларын…

Read More