Зохиогч: Урлаг

“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан гоо бүсгүйчүүдэд хүндэт цол, тэмдэг, үнэмлэх гардуулах анхны ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнуулсан байна. Т.Үжингүнж нь Дубай хотод болсон Дэлхийн бяцхан миссийн тэмцээний 2025 гранпри алтан титмийн эзэн болж , энэ онд “Little Miss&Mister Universe 2026” Хятад улсын Хайнан хотод болсон тэмцээний олон улсын хүндэт шүүгчээр уригдан Монгол улсаа төлөөлөн хамгийн бяцхан шүүгчээр ажилласан юм. Мөн Бээжин хотын “Catwalk Storm” тэмцээнээс 9000 гаруй хүүхдүүдээс дэд мисс байр эзэлж байсан гээд олон…

Read More

Реппер Эминемтэй холбоотой ховор пянз, анхны хэвлэлүүд хөгжмийн цуглуулгын “Wax Poetics” платформын “Rare Tapes & Records” дуудлага худалдаанд оржээ. Есдүгээр сарын 17-нд эхэлсэн дуудлага худалдаа аравдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд Эминемээс гадна Moby, Depeche Mode зэрэг уран бүтээлчдийн ховор бичлэгүүд багтсан байна. Эминемийн цуглуулгад түүний уран бүтээлийн эхэн үеийг төлөөлөх “Infinite”, “The Slim Shady LP”, “The Marshall Mathers LP” цомгуудын анхны хэвлэлүүд багтжээ. Эдгээр нь реппер дэлхий даяар алдаршихаас өмнөх болон карьерынх нь эхэн үеийн түүхийг харуулах цуглуулгын ховор эд зүйлс юм. Энэ нь сүүлийн үед Эминемийн хуучны болон ховор материал цуглуулагчдын анхаарлын төвд орж буй цорын ганц тохиолдол…

Read More

Америкийн NBC телевизийн алдарт авьяас шалгаруулах “America’s Got Talent” шоу 21 дэх улирлынхаа ялагчийг тодрууллаа. Есдүгээр сарын 23-нд болсон финалын санал хураалтын дүнгээр Тайландын 16 настай дуучин, гитарчин Нене Рояал тэргүүлж, нэг сая ам.долларын шагналын эзэн болжээ. Нене Рояал буюу Раттикан “Прэу” Амлой энэ улирлын турш рок, хэви метал хэв маягийн хүчирхэг үзүүлбэрүүдээрээ үзэгчдийн анхаарлыг татсан юм. Ийнхүү Нене Рояал “America’s Got Talent”-ийн түүхэнд түрүүлсэн анхны Тайланд оролцогч болжээ. Ялагч болсныхоо дараа тэрээр сэтгэл маш их хөдөлж байгаагаа илэрхийлэн өөрийг нь дэмжсэн үзэгчдэд талархал илэрхийлсэн байна. Шоуны байнгын шүүгч Саймон Коуэлл нурууны хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний улмаас финалд оролцоогүй…

Read More

Жүжигчин Марго Робби бизнесийн шинэ баримт бичгүүдэд нөхөр Том Акерлигийн овгийг авч, нэрээ Марго Элиз Акерли хэмээн бүртгүүлсэн нь олны анхаарлыг татжээ. “People”-ийн мэдээлснээр өдгөө 36 настай жүжигчний нэр Их Британийн “Companies House”-д бүртгэгдсэн шинэ баримт бичгүүдэд Margot Elise Ackerley гэж бичигдсэн байна. Өмнө нь тэрбээр бизнесийн бүртгэлдээ төрсөн нэр болох Марго Элиз Роббиг ашигладаг байжээ. Гэхдээ Робби кино урлаг дахь мэргэжлийн нэрээ өөрчилсөн гэсэн үг биш юм. Тэрбээр уран бүтээлдээ Марго Робби нэрээ үргэлжлүүлэн ашиглаж байгаа бөгөөд сүүлийн төслүүдийн титрт ч энэ нэрээрээ бичигджээ. Марго Робби, Том Акерли нар 2013 онд онд танилцаж, 2016 оны арванхоёрдугаар сард Австралийн Байрон-Бэйд…

Read More

Италийн тансаг зэрэглэлийн загварын ордон “Gucci” уран бүтээл эрхэлсэн захирал Демнагийн бүтээсэн 2027 оны хавар, зуны шинэ коллекцоо өчигдөр /2026..09.25/ Миланд танилцууллаа. “Gucci”-гийн мэдээлснээр “The Store Show” нэртэй загварын шоу Италийн цагаар 14:00 цагт болжээ. Энэ нь Демнагийн “Gucci”-д зориулан бүтээсэн хоёр дахь тайзны коллекц бөгөөд Миланы загварын долоо хоногийн онцлох үзүүлбэрүүдийн нэг болж байна. Демна “Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн кахирлын хувиар анхны бүрэн хэмжээний тайзны коллекцоо 2026 оны хоёрдугаар сард танилцуулсан. Харин энэ удаагийн бүтээлээрээ тэрбээр загварын ордны шинэ дүр төрхийг улам тодорхой болгохоор зорьж буйгаа өмнө нь ярьж байв. Дизайнер шинэ коллекцоо бүтээхдээ “Gucci”-гийн олон жилийн өв уламжлалыг…

Read More

Монголын театрын урлагийг дэлхийд сурталчилж буй Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийг есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ОХУ-ын алдарт Марийнский театрын Приморскийн тайзнаа тоглосон. Тэгвэл эл жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийсэн бөгөөд энэхүү орчуулга оросын үзэгчид, театрын мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ, сайшаал хүртээд байна. Энэ талаар “Hero entertainment”-ийн захирал, найруулагч Б.Баатар цахим хуудсандаа “С.Баяр сайд зохиолч Б.Лхагвасүрэнтэй олон жилийн дотно нөхөрлөлийн харилцаатай байсан төдийгүй уг бүтээлийн агуулга, үзэл санаа, зохиолчийн уран бүтээлийн ертөнцийг сайн мэддэг нэгэн. Тиймээс зохиолыг зөвхөн хэлний хувьд бус, утга санаа, уран сайхны мөн чанарыг…

Read More

Уран бүтээлч Энхболдын Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд нээлээ. Уг үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч гадаад болон дотоод ертөнцийн харилцан хамаарал, дарагдсан мэдрэмж, өөрийгөө сонсох тухай өөрийн эрэл хайгуулыг хуваалцаж байна. Өдөр тутмын чимээ шуугианаас түрхэн зуур холдож, өөрийн дотоод ертөнцөө чагнан, намуухан дуу хоолойгоо сонсох боломжийг энэхүү үзэсгэлэн үзэгчдэд олгож байна. “On The Way Back Home” үзэсгэлэнг аравдугаар сарын 5-ныг дуустал олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулна.

Read More

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 50 жилийн түүхт ойгоо угтан үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлэгтээ иж бүрэн засвар шинэчлэлийг хийжээ. Театрын үзвэрийн танхим дахь сандлын түвшин болон тайзны өндрийн харьцаа нь хоорондоо уялдсан, хүний харааны төв цэгт тэгш хэмтэй байх стандартад нийцүүлэхээр хуучин намхан байсан үзэгчдийн их танхимын шалыг өндөрлөх ажлыг тус хамт олон өөрийн хөрөнгөөр дотоод нөөц боломжоо дайчлан гүйцэтгэсэн байна. Ийнхүү тус театр 2009 онд суурилуулж байсан үзвэрийн танхимын суурин сандлаа ССАЖЗЯ-ны 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж, 440 ширхэг сандлыг бүрэн суурилуулжээ. Түүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 54 м2 хэмжээтэй 135 сая гаруй төгрөгийн өртөг…

Read More

Реппер 50 Cent 19 жилийн өмнө Нью-Йоркийн Куинс дүүргийн орхигдож, арчилгаагүй болсон газрыг сэргээн тохижуулж байжээ. Түүний санаачилгаар шинэчлэгдсэн “Curtis “50 Cent” Jackson Community Garden” цэцэрлэгт хүрээлэн өдгөө ч нутгийн иргэдийг нэгтгэсэн ногоон байгууламж хэвээр байна. Тэрбээр л санаачилгаа жүжигчин, дуучин Бетт Мидлертэй хамтран хэрэгжүүлсэн байна. 50 Cent буюу Кертис Жеймс Жексон III саяхан “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцохдоо уг төсөл хэрхэн эхэлсэн талаар дурсжээ. Тэрбээр Бетт Мидлерийн үүсгэн байгуулсан “New York Restoration Project” (NYRP) байгууллагын арга хэмжээнд оролцож, Нью-Йорк хотод тарих зориулалттай нэг бүр нь 2500 ам.долларын үнэтэй 10 интоорын мод худалдан авсан байна. Улмаар NYRP-ийн хийж…

Read More

Жүжигчин Том Хиддлстон Цюрихийн кино наадамд оролцох үеэрээ шинэ “Tenzing” киноныхоо төлөө Эверестийн бүсэд аялсан тухайгаа хуваалцжээ. Тэрыээр энэ жилийн наадмаас “Golden Eye Award” шагнал хүртэж байгаа юм. Хиддлстон найруулагч Женнифер Пидомын “Tenzing” кинонд Шинэ Зеландын домогт уулчин Сэр Эдмунд Хилларигийн дүрийг бүтээсэн байна. Кинонд Хиллари, Балба-Энэтхэгийн уулчин Тэнзин Норгай нар 1953 онд Эверестийн оргилд анх амжилттай гарсан түүхэн үйл явдлыг өгүүлнэ. Дүрдээ бэлтгэхийн тулд Хиддлстон Эверестийн бүсэд очиж, уулчдын туулсан зам, өндөр уулын орчныг биеэр мэдрэхийг зорьжээ. Тэрбээр “Tenzing”-ийн зураг авалт, бэлтгэл нь өөрийнх нь хувьд онцгой туршлага болсныг Цюрихийн кино наадмын үеэр ярьсан байна. “Tenzing” нь түүнийг “Marvel”-ийн…

Read More