Зохиогч: Урлаг

Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 2026 оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд болох “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улс Үндэсний павильоноороо оролцох гэж байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнд оролцох Монголын уран бүтээлчдийг танилцуулах болон тэднийг дэмжин оролцож буй 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан “Хил хязгааргүй / Endless Horizon” сан босгох үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна. Урлагийн ертөнцийн олимп хэмээн үнэлэгддэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй орчин үеийн урлагийн энэхүү үзэсгэлэн хоёр жил тутамд Венец хотноо зохиогддог уламжлалтай бөгөөд Монголын павильонд “Хил дамнасан холбоосууд: Сүлжилдээн” хэмээх сэдвийн дор уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулах…

Read More

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театруудын 2026 оны хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг бүтээнэ. “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд болох Евгений Онегины дүрийг жүжигчин Т.Сэргэлэн, Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа нар бүтээхээр болжээ. Энэхүү хамтарсан бүтээлийн нээлт 2026 оны зургаадугаар сард ОХУ-ын Буриад улсын Хоца Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын тайзнаа болох юм. Тус уран бүтээлд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ыг зорихоор бэлтгэл ажлаа хангаад буй аж. Монгол, Буриадын театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх энэхүү төсөл нь сонгодог зохиолыг орчин үеийн…

Read More

Хөгжмийн урлагийн гайхамшигт аялгуу, ирээдүйн одод нэгэн тайзнаа өрсөлдөх гэж байна. Тодруулбал, Монголын нэрт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын XII уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд Монгол Улсын Консерваторын концертын танхимд болох юм. Дэлхийн түвшний авьяастнууд, шинэ үеийн шилдэг хөгжимчид ур чадвар, хүсэл мөрөөдлөөрөө өрсөлдөх уг уралдааны шагнал гардуулах ёслол, гала тоглолт дөрөвдүгээр сарын 13-нд 18.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа болно.

Read More

Ховд аймаг бол олон угсаатны түүх, соёлын өлгий нутаг юм. Энд халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Угсаатны дээл хувцас, түүх, өв соёл, уламжлал нь дахин давтагдашгүй онцлогтой. Энэ удаа Ховд аймгийн музей дөрвөд угсаатны дээл хувцасны онцлогийг танилцууллаа.  Дөрвөд дээл хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөд угсаатан цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ “дэвэл”, өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрэгтэйчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой…

Read More

Ордуудын дөрөвдүгээр сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Сарын эхээр гэрээ хэлэлцээрт үүсэх үл ойлголцол толгойны өвчин болно. Мэдрэмжтэй байвал гэнэтийн зүйл таны төлөвлөгөөг тасалдуулж чадахгүй. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч та мэдрэмжээ ашиглахгүй бол санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Хайртай хосууд бие биедээ итгэж найдаж байгаа боловч харилцаанд хэцүү үе бий болно. Таны эргэн тойрон эерэг энерги хуримтлагдана. Мөн хувийн ур чадвар өсөх болно. Удахгүй таны ажил болон хувийн амьдралд том боломж гарах болно. Эрч хүч тань давуу тал болно гэдэгт итгэлтэй байж болно. Амжилт таны гарт байна. Сарын дундуур ажлын байр асуудалд орвол нөхцөл…

Read More

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран “Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong”реалити шоу төслийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоо зарлалаа. Шоуны эхний дугаарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд цацах аж. Төслийн нүүр царай нь “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, Multiplier Ё.Мөнхдэмбэрэл байх бөгөөд тэрбээр оролцогчдын дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулна. “Be strong” реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стайл имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил зэргийг харуулсан өрсөлдөөнт сорилтуудтай оролцогчид нүүр тулна. Үзэгчдэд урам…

Read More

Жүжигчин Х.Сумъяадорж, Х.Баярмаа нар өвөө, аавтайгаа хамтран хүүхэд, залууст зориулсан жүжигчний сургалт хичээллүүлж эхэлжээ. Энэ талаар жүжигчин Х.Баярмаа өөрийн цахим хуудсандаа, “Бидний удаан бодож төлөвлөж байсан ажил маань ийнхүү бүрдэж байна. Бид цоо шинэ тохижилттой байрандаа, цоо шинэ ажлаа эхлүүлж байгаа юм. Олон хүүхэд залуучууд асууж холбогддог байсан, харин одоо биелэлээ олж байна” гэжээ. Act one theater & film academy нь жүжигчний ур чадварын сургалтанд үндэслэн хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын бие, сэтгэл, оюун ухааны чөлөөт байдлыг дадлагажуулж хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлч орчин юм. Өөрийгөө илэрхийлж, олон нийттэй харилцах чадвараа нээхэд туслах, биеэ зөв авч явах бусадтай зөв харилцах харилцаанд сургаж, ирээдүйн зөв…

Read More

“Харри Поттер” цувралын трэйлер цацагдсанаасаа хойш ердөө 48 цагийн дотор 277 сая гаруй үзэлт авч HBO-ийн түүхэн дэх хамгийн их үзэлт авсан трэйлер болж рекорд тогтоолоо. 2026 оны нэгдүгээр сард гарсан “Euphoria” цувралын гуравдугаар улирлын трэйлер эхний 48 цагт ойролцоогоор 100 сая үзэлт авч, тухайн үедээ HBO Max-ийн хамгийн өндөр үзэлттэй трэйлер болж байсан билээ. Харин “Харри Поттер” цувралын трэйлэр тус амжилтыг эвдэж байна. Шинэ цувралын трэйлерт гол дүрүүдийг бүтээсэн шинэ жүжигчид анх удаа олны өмнө гарч байна.

Read More

“SHINee” хамтлагт дебют хийсэн цагаасаа хойш бараг хорь гаруй жилийн дараа к-попын супер од болох Тэмин өөрийн карьертаа дахин нэг шинэ амжилтыг тогтоолоо. “Биллбоард”-ын мэдээлснээр “Грэмми” музей маргааш /2026.04.01/ “TAEMIN: Performer. Artist. Icon” үзэсгэлэнг нээх бөгөөд энэ нь Тэминий дуучин, дуу зохиогч, бүжигчнийх нь амьдралын карьер болон нөлөөг харуулж, тэмдэглэхэд зориулагдсан юм. Ингэснээр тэрээр Лос-Анжелес дахь энэхүү байгууллагаас ийм хүндэтгэл хүртсэн анхны к-поп соло уран бүтээлч болж байна. 2026 оны тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь фэнүүд болон хүрэлцэн ирэгсдэд Тэминий гайхамшигт тайзны төрхийн ард юу юу болж өрнөдөг тухай илүү нарийн мэдээллийг хүргэнэ. Үзэсгэлэнд хоёр онцгой тайзны хувцсыг…

Read More

Алдарт дуучин Селин Дион дөрвөн жилийн өмнө ховор төрлийн мэдрэлийн эмгэгийн улмаас тоглолтуудаа цуцалсан билээ. Тэгвэл тэрээр ирэх намар Парис хотноо тоглолтоо хийх болсноо зарлав. Селин Дион өнгөрсөн даваа гарагт тохиосон 58 насны төрсөн өдрөөрөө “Энэ амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг би хүлээж авна. Бие минь эрүүл саруул байгаа. Та бүхний хайр, хүндлэлд маш их баярлалаа. Би хүчтэй байна. Удахгүй энэ намар тоглолтоо хийж, та бүхэнтэй уулзах болно. Маш их сандарч, догдолж байна” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Парис хотын гудамжаар Селин Дионы дууны гарчигтай зар сурталчилгаануудыг түгээж эхэлсэн юм. Постер тавигдсаны дараа Селин Парист тоглолт хийх тухай шуугиж эхэлсэн нь ийнхүү…

Read More