Зохиогч: Урлаг

Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарт өнгөрсөн есдүгээр сард /2024.09.30/ материалаа хүргүүлээд байсан. Уг хүсэлтийн дагуу Дэлхийн өвийн төвөөс…

Read More

“Netflix”-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралуудын нэг “Squid game” цувралын хоёрдугаар бүлэг “Squid game-2” киноны нээлтийн ягаан хивсний ёслол боллоо. Энэхүү ёслолд цувралын нэг болон хоёрдугаар улирлын уран бүтээлчид оролцжээ.

Read More

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболорыг үзэгчид 2013 онд “LVA” энтертайнментын “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь эчнээ мэднэ. Түүнээс хойш тэрбээр ХБНГУ-д ажиллаж, энэ хугацаандаа тайз, дэлгэцийн 30 шахам уран бүтээлд тогложээ. Түүнчлэн тэрбээр 2019 онд ХБНГУ-д зохион байгуулдаг Мюнхены олон улсын кино наадмын шилдэг залуу уран бүтээлчэр тодорч, АНУ-ын Калифорнийн Палм Спрингсийн “Күйн Палм” кино наадмаас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртэж байлаа. Харин Монголын үзэгчидтэй тэрбээр 2022 онд найруулагч Б.Амарсайханы “Хохирогч” олон ангит киноны гол дүрээр дахин уулзсан юм. Тэгвэл тун удахгүй “Бүсгүй” уран сайхны киноны гол дүрээр дахин учрах гэж байна. Тодруулбал, “Хурд” хамтлаг…

Read More

Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн анхны Солонгос, тэр бүү хэл анхны Ази эмэгтэй гэдгээрээ түүхэнд бичигдлээ. Тэрбээр өчигдөр /2024.12.10/ Шведийн нийслэл Стокхолм хотод Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Шведийн хаан XVI Карл Густафаас диплом, Нобелийн шагналаа гардан авчээ. Ийнхүү Хан Ган нь утга зохиолын салбарын 121 дэх Нобелийн шагналтан болж буйгаас гадна 1901 онд гардуулж эхэлснээс хойш энэ шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй болсон юм. Нобелийн сангийн тэргүүн Астрид Уиддинг энэ оны уран зохиолын шагналт зохиолчийг тодорхойлон хэлэхдээ “Тэрбээр өөрийн бүтээлүүддээ түүхэн учир шалтгаантай цочрол, сэтгэлийн шархыг хөндөж, хүний ​​амьдралын эмзэг нарийн байдлыг гүн гүнзгий судалдаг…

Read More

Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын “O couture” брэндийн 10 жилийн ойн загварын шоу өнгөрсөн баасан гарагт болж, Монголын тал нутгийн оюун санаа өв соёлоо сэргээн амилуулсан, тансаг даавуу, уран хатгамал, нүүдэлчдийн сэтгэл татам баялаг өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан танилцуулсан юм. Тэгвэл эл шоуны цор ганц, дахин давтагдашгүй загваруудыг “Зайсан хилл” цогцолборт худалдаанд гаргаж эхэлжээ.

Read More

Хөгжмийн стриминг үйлчилгээ “Spotify”-аас 2024 оны онцлох уран бүтээлчдийг нэрлэлээ. Эл жагсаалтыг дуучин Тейлор Свифт хоёр дахь жилдээ тэргүүлж, “Spotify” стремингийн онцлох уран бүтээлчээр нэрлэгдсэн байна. Тодруулбал, “Spotify”-ийн хэрэглэгчид онд түүний дуунуудыг 26.6 тэрбум гаруй удаа сонссон гэсэн тоо гарчээ. Жагсаалтыг Bad Bunny удаалж, The Weeknd гуравдугаарт, дөрөвдүгээрт Drake,  харин тавдугаарт Billie Eilish жагссан байна. Сонирхуулахад, Тейлор Свифт өнгөрсөн дөрөвдүгээр сард “The Tortured Poets Department” нэртэй цомог гаргасан нь амжилттай байж, “Spotify”-д хамгийн олон сонсогч татсан нь дээр дурдсан жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ.

Read More

Жүжигчин Жуди Денч 90 нас хүрлээ. Тэрбээр 1934 оны арванхоёрдугаар сарын 9-нд Английн Йорк хотод төржээ. Түүний аав Йоркийн Эзэн хааны театрын эмч хүн байсан тул Жуди багаасаа урлагийн ертөнцөд өсжээ. Жуди Денч нийт 100 кинонд тоглосон бөгөөд, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” бүх алдартай шагналуудыг хэдэн арван удаа хүртсэн эрхэм юм.

Read More

82 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болно. Тэгвэл өчигдөр /2024.12.09/ албан ёсоор зарлалаа. Тус наадмыг CBS телевиз болон “Paramount+” платформоор АНУ-аас гадна дэлхийн 185 улс оронд шууд дамжуулахаар болсон байна. Телевиз болон дэлгэцийн шилдэг уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмыг 1944 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулж буй бөгөөд Америкийн телевиз, кино урлагийн салбар, энтертайнмент ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог юм. Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг “Dick clark productions” зохион байгуулж, Гленн Вайсс, Рики Киршнер нар шууд дамжуулалтын гүйцэтгэх продюсероор ажиллахаар болжээ. Өнөө жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгээ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл хоёр бүлэг, 23 үзэгдэлт эл жүжгээ энэ сарын 11-15-нд тавхан удаа дахин толилуулахаар болсон. Энэ удаа эл жүжгийн гол дүрүүдийн нэг Алексей Каренинд УДЭТ-ын залуу жүжигчин И.Дашнамжил тоглохоор болжээ. 2020 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсмөгцөө УДЭТ-т ажиллаж буй залуу жүжигчин И.Дашнамжил өнгөрсөн хугацаанд Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” түүхэн жүжгийн Бэлгүтэй, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжгийн Цагдаа, Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн Аделаида Ивановна, У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн Бальтазар, Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн…

Read More

Стриминг үйлчилгээний “HBO Max” платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилсан аж. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болоод буй. Энэ талаар “HBO & Max content”-ын гүйцэтгэх захирал Кейси Блойс “Бид үзэгчдэд дахин нэг удаа тэс өөр өнцгөөс Хогвартсыг нээж илрүүлэх боломж олгож байгаадаа баяртай байна. Харри Поттер бол хүн төрөлхтний соёлын нэг хэсэг бөгөөд тус бүтээлийн шүтэн бишрэгчид ид шидийн ертөнцтэй холбоотой аль болох олон контент одоог хүртэл хүсэмжилсээр…

Read More