Зохиогч: Урлаг

“Frozen” хүүхэлдэйн кинонд зориулсан “Disney” компанийн сэдэвчилсэн бүс болох “World of Frozen” Парисын “Disneyland” паркт ням гарагт нээгджээ. Шинэ бүс нь паркийн шинэчлэлийн гол хэсэг бөгөөд үүний хүрээнд “Walt Disney Studios Park”-ыг “Disney Adventure World” хэмээн шинээр нэрлэжээ. Хоёр тэрбум еврогийн өртөгтэй өргөтгөн шинэчлэх томоохон төслийн хүрээнд байгуулсан тус бүсийн гол элемент нь Эльзагийн мөсөн ордон, мөн Скандинавын хэв маягаар дахин бүтээсэн тосгон бүхий Аренделийн хаант улс юм. Энэхүү өргөтгөл нь Парисын “Disneyland” -ын 34 жилийн түүхэн дэх хамгийн том өргөтгөл болсон бөгөөд “Disney” компанийн 60 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий дэлхий хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан байна. Мөн гуравдугаар…

Read More

McDonald’s нь “Netflix”-ийн “K-Pop Demon Hunters” кинотой хамтран хамтын ажиллагаа эхлүүлж, “Saja Boys” болон” HUNTR/X”-аас сэдэвлэсэн менюг гаргалаа. “Saja Boys” өглөөний хоол нь Spicy Saja маффин, hash brown болон жижиг ундаанаас бүрдэх бөгөөд хамтлагийн гал мэт хурц хүчтэй дүр төрхийг илэрхийлж байна. Харин “HUNTR/X” хоол нь 10 ширхэг тахианы наггет, шарсан төмс, ундаа, мөн Ramyeon McShaker Fries, Hunter соус, Demon соус зэрэг Солонгос амтаас санаа авсан нэмэлтүүдийг багтаажээ. Мөн энэ хамтын ажиллагааны хүрээнд шинэ амттан болох Derpy McFlurry-г танилцуулсан бөгөөд энэ амттан нь ванил зайрмаг дээр нэрс, popping pearls болон зэрлэг жимсний шүүс нэмсэн байна. Эдгээр сетүүдийг худалдан авсан шүтэн…

Read More

Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “We Do Not Part” зохиол АНУ-ын Үндэсний ном шүүмжлэгчдийн тойргийн шагнал хүртжээ. Энэ нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй утга зохиолын шагналуудын нэг юм. “We Do Not Part” зохиолд 1948 оны дөрөвдүгээр сарын 3-ны Чежүгийн бослогын тухай өгүүлдэг. Чежүгийн бослого нь Солонгосын хуваагдлын эхэн үеийн хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг юм. Чежүгийн бослогоор 30 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж үздэг бөгөөд энэ үйл явдлыг олон жил нуун дарагдуулж иржээ. “We Do Not Part” зохиол өнгөрсөн жил АНУ-д хэвлэгджээ. Түүнчлэн Хятад, Франц, Нидерланд, Япон болон бусад хэлээр хэвлэгдсэн. Улмаар франц хэл дээрх хувилбар нь 2023 онд…

Read More

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 8-12 насныханд зориулсан түүхийн анхны музей нээлтээ хийлээ. Тус музей нь Сөүлийн түүхийн музейн байранд байрлана. Музейн албан ёсны нээлт Баасан гаригт /2026.03.27/ болсон бөгөөд үүнээс өмнө арванхоёр, нэгдүгээр саруудад гурван удаа туршилтын журмаар үйлчлүүлэгч хүлээн авч үзжээ. Тус музей нь дотроо хотын түүх, соёлтой танилцах зургаан хэсэгтэй. Хамгийн гол хэсэг нь “Ханьяны адал явдал эхэллээ” гэсэн хэсэг. Энэ хэсэгт Чусон гүрний үе буюу 1392-1910 онд хамаарах Ханьян хотыг харуулна. Ханьян нь одоогийн Сөүл хотыг хэлэх юм. Хүүхдүүд энэ хэсэгт зочилсноор яг л Ханьяны үед очсон мэт зах, эмнэлэг, цэргийн байгууламжууд, номын дэлгүүр, сургууль зэрэг газрууд…

Read More

BTS хамтлагийн шинэ цомог болох “Arirang” АНУ-ын “Billboard 200” чартыг тэргүүлж байна. Ингэснээр тус хамтлагийн уран бүтээл цацагдсан даруйдаа Billboard чартын жагсаалтыг тэргүүлсэн долоо дахь тохиолдол боллоо. Өмнө нь “Love Yourself: Tear”, “Love Yourself: Answer”, “Map of the Soul: Persona”, “Map of the Soul: 7”, “Be” уран бүтээл болон “Proof.” Цомог цацагдсан даруйдаа жагсаалтыг тэргүүлсэн юм. “Billboard 200” нь тухайн долоо хоногт АНУ-д хамгийн алдартай байгаа цомгуудыг жагсаадаг. Жагсаахдаа цомгийн эквивалент борлуулалтыг авч үздэг байна. Эквивалент борлуулалт нь гурван зүйлсээс хамаардаг. Тодруулбал, цомгийг биетээр худалдан авах бүрд нэг эквивалент борлуулалт, цомгийн дуунууд арван удаа борлуулагдах (TEA) тутам нэг эквивалент борлуулалт,…

Read More

Италийн хойд нутгийн Парма хотоос холгүй орших урлагийн музейд гарсан хулгайн үеэр Францын алдарт зураач Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын гурван бүтээл алдагдсан тухай Италийн ANSA агентлаг мэдээлжээ. Хулгай гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Мамиано ди Траверсетоло дахь Магнани-Рокка сангийн музейд гарсан байна. Тус музей нь Европын нэрт уран бүтээлчдийн бүтээлүүдийн асар их  цуглуулгатай ажээ. ANSA агентлагийн мэдээлснээр, мэргэжлийн хулгайчдын бүлэглэл музейн хаалгыг эвдэн орж, зургуудыг асар хурдан хулгайлан гарсан байна. Хяналтын камерт сэжигтнүүд нүүрээ халхалсан байдалтай бичигджээ. Хулгайд алдагдсан бүтээлүүдийн дунд Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse”…

Read More

БНСУ-ын Жинхэ хотод зохион байгуулдаг олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэллээ. Тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн оролцож байна. Онцлон тэмдэглэхэд, энэхүү наадам нь зэвсэг бус хөгжим, хүчирхийлэл бус урлагаар дамжуулан улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг илэрхийлдгээрээ онцлог юм. Мөн цэргийн урлаг, соёлыг олон нийтэд сурталчлах, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой. Наадмын хүрээнд жагсаалын тоглолт, хөгжимт парад тус тус зохион байгуулж байна.

Read More

Завханы музейн угсаатны зүйн танхимд монголчуудын уламжлалт мал аж ахуйд хэрэглэж байсан олон төрлийн эд өлгийн зүйлс хадгалагддаг. Үүний нэг онцлох үзмэр нь XIX-XX зууны үед хэрэглэгдэж байсан тэмээний таваг хатгадаг багаж юм. Энэхүү багаж нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, баян Пүрэвжавын хэрэглэж байсан эдлэл бөгөөд тэрбээр олон тэмээгээр жин тээж явахдаа ашиглаж байжээ. Дархны аргаар давтаж ширээж, хатаан дулааны боловсруулалт хийсэн, үзүүр хэсэгтээ сүвэгчтэй уг багаж нь холын аянд тэмээний таваг хатгах, улдах, гэмтэл гарсан үед ширээр бүрж ширлэх, хагарсан хэсгийг үдэх зэрэг зориулалттай байв. Багажийн бүрдэлд зориулалт тус бүрдээ гурван төрлийн шөвөг үдэгч багтдаг. Мөн хоёр талдаа…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Долоо хоногийн эхээр од эрхэс таныг үйл хөдлөлөө хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Таны ажил мэргэжил болон эрүүл мэнд аль аль талаар өөдрөг байна. Таны бизнесийн ирээдүй тийм ч тодорхой бус байгаа бол өөрөөр хийх арга замыг бодож олохыг зөвлөе. Гэрээ хэлэлцээрт үүсэх үл ойлголцол толгойны өвчин болно. Өвөрмөц санаа бодол таныг яах ёстойг болон өөрийгөө зөв илэрхийлэх аргыг хэлж өгнө. Харин долоо хоногийн дундуур чөлөөт цагаараа гэр орондоо байж, үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаар. Мэдрэмжтэй байвал гэнэтийн зүйл таны төлөвлөгөөг тасалдуулж чадахгүй. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч та мэдрэмжээ ашиглахгүй…

Read More

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш Дэлхийн театрын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг ЮНЕСКО-гийн харьяа Олон улсын театрын институт санаачилсан байдаг. Уран бүтээлчид, жүжигчид, найруулагчид болон үзэгчид жил бүр театрын урлагийн үнэ цэнийг хүндэтгэн тэмдэглэдэг. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Эл өдөр театрын эх орон Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван”…

Read More