Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхим нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл “Эртэч уншлага” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Ажлын өдрүүдэд өглөөний 07:30 цагаас эхлэн уншигчдад үйлчилж, эрт цагт номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тус танхим нь орчин үеийн тохижилттой, тав тухтай орчинтой. Утасгүй интернэт болон цахим орчинд ажиллах дөрвөн компьютертэй. Уншигчид хувийн компьютер, ном материалыг авч ирэн ашиглах боломжтой аж. Мөн киндль төхөөрөмжөөр 1000 гаруй цахим ном унших, 37 сонсдог номоор суралцах, орос хэл дээрх 1000 гаруй ном бүхий таблет ашиглах боломж бүрджээ. Онцлог хэрэгцээт иргэдийн танхим ажлын өдрүүдэд 07:30–16:30 цагт ажиллаж,…
Зохиогч: Урлаг
Завхан аймгийн музейд нийт 26 дэсийн 171 судар хадгалагдаж байгаагаас түүх, соёлын ховор нандин дурсгалын нэг нь Жадамба судар юм. Уг судрыг Далайчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан урлаач Балжиннямын Гүрбадам, уран Чоймбол нар XIX-XX зуунд бүтээжээ. Жадамба судрыг бичихдээ есөн эрдэнийг шингээсэн өвөрмөц өнгийн будаг хэрэглэжээ. Тодруулбал, будгийн найрлагад есөн эрдэнийг хонины тархитай хольж, наалдамхай будаг гарган ашигласан нь онцлог юм. Ийнхүү бүтээсэн судар нь усанд урсахгүй, гал болон тосонд хайлахгүй тогтоцтой барласан ном хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч О. Оюунцэцэг мэдээлэв. Жадамба, Банзрагч, Сундуй судар нь монголчуудын эртнээс тахин шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн хөлгөн судруудын тоонд багтдаг. Жадамба…
“Sony Pictures” компани Америкийн санхүүч, гаж донтон, тэрбумтан Жеффри Эпштейний хэргийн талаар цуврал кино хийхээр болжээ. Эпштейн бол насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөд оруулсан, хар тамхи, аллага гээд маш олон хэрэгт холбогдсон этгээд байлаа. Тэрээр Шүүхийн шийдвэр хүлээж байхдаа шоронд амиа хорлосон юм. “Sony Pictures” компани киногоо сэтгүүлч Жули К.Брауны “Perversion of Justice: The Jeffrey Epstein Story” зохиол дээр үндэслэн хийх аж. Гол үйл явдал нь сэтгүүлчийн олон жилийн мөрдлөгийн үр дүнд Эпштейн, хамсаатан Гилейн Максвеллийн хамт баривчлагдаж байгааг гаргах бөгөөд мөн кинонд гэрчүүдийн бодит мэдүүлэг, шүүх хурлын зургуудыг харуулах юм байна. Сэтгүүлч Брауны дүрд “Оскар”-ын шагналт жүжигчин Лора Дерн…
“Эмми” авардсын шагналт жүжигчин Зендея энэ жил нийтдээ таван том төсөлд гол дүр бүтээсэн нь үзэгчдэд хүрэх юм. Хамгийн эхэнд түүний тоглосон “The Drama” кино дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. Үүнээс долоо гаруй хоногийн дараа, удаан хүлээгдсэн “Euphoria” цувралын гуравдугаар улирал дөрөвдүгээр сарын 12-нд гарна. Үүний дараа Зендеягийн тоглосон найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” кино долдугаар сарын 17-нд кинотеатруудаар гарах бол түүнээс хоёр долоо хоногийн дараа, Том Холландын гол дүрд нь тоглосон “Spider-Man 4” долоодугаар сарын 31-нд нээлтээ хийнэ. Жилийг өндөрлүүлж, Зендеягийн тоглосон “Dune 3” кино арванхоёрдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөгджээ. Зендея нэгэн ярилцлагадаа “Миний кинонуудыг, намайг дэмждэг бүх хүнд…
“Eurovision Asia” дууны шинэ уралдааныг энэ оны арваннэгдүгээр сард Тайландын Бангкок хотод зохион байгуулахаар болсон тухай тэмцээнийг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (European Broadcasting Union, EBU) мэдээлжээ. EBU-гийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, шинэ хэлбэрээр зохион байгуулах уралдаанд оролцох мэдүүлгээ Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Камбож, Лаос, Бангладеш, Балба, Бутан улсууд аль хэдийн ирүүлээд байна. Европын уралдааны нэгэн адил улс бүрийн оролцогчийг ирэх саруудад үндэсний хэмжээний шалгаруулалтаар тодруулах ажээ. “Eurovision Asia”-гийн гранд-финал арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Тайландын нийслэлд болно. “Уралдааны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ соёл, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээр баялаг Ази тивтэй хамтдаа шинэ хуудсыг нээж байгаа нь…
Индонез улсын Бали хотноо “Minikino Film Week” богино кино маркет 2026 оны есдүгээр сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус богино киноны маркетад Кино урлагийн зөвлөлөөс дөрвөн кино бүтээл сонгон шалгаруулна. Тавигдах шаардлага: 2020-2025 оны хооронд бүтээгдсэн богино хэмжээний кино бүтээл байх; Бүтээл нь 25 минутаас доош үргэлжлэх урттай байх (кредит хэсэг багтсан); Бүтээл нь Англи хадмал орчуулгатай байх эсвэл хадмал орчуулгыг хариуцаж хийх боломжтой байх; Олон нийтэд түгээгдсэн байх; Бүх төрөл, жанрын богино хэмжээний кино хүлээн авах боломжтой (баримтат, уран сайхны, аниимейшн, эксперименталь гэх мэт). Техникийн шаардлага: Digital H.264 MP4 эсвэл MOV Full HD 1080p 25 fps эсвэл…
Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Үндэсний төв номын сангийн Тогтмол хэвлэлийн уншлагын танхимаас Монголд хэвлэгдэж байсан “Тоншуул” хошин шог сэтгүүлээр үзэсгэлэн гаргаж байна. Улс төр уран сайхны “Тоншуул” сэтгүүл нь 1935 оноос эхлэн залуучуудын түр хорооны дэргэд “Хүмүүжил жигшил” нэрээр анх хэвлэгдэж эхэлсэн бөгөөд улмаар МАХН -ын Төв хорооны хэвлэл “Үнэн” сонины харъяалалд багтан Төрийн төв хэвлэл статустайгаар үргэлжлэн гарч байжээ. 1935-1940 онд “Хүмүүжил жигшил” нэрээр 1940-1943 онд “Хурц дөл”, “Матар” зэрэг нэрээр 1943-1960 онд “Үнэн” сонинд нэгдэж, нүүр, булангийн хэмжээнд 1960-1966 онд “Хүмүүжил жигшил” нэрээр дахин сэргэж 1966 оноос хойш “Тоншуул” нэрээр гарч байгаад 1990 оны эхнээс тасарчээ. “Тоншуул” сэтгүүл…
Театрын улаан хамбан хөшиг алгуур нээгдэх тэрхүү агшинд үзэгчид бодит амьдралаас тасарч, өөр нэгэн ертөнцөд хөл тавьдаг. Суутнуудын бүтээсэн гайхамшигт хөгжмийн эгшиг, бүжгийн хэмнэлээр дамжуулан хүний сэтгэлийн гүн дэх гуниг, хайр, хүсэл тэмүүлэл, эмзэглэлийг урлагийн хэлээр амилуулах нь хүн төрөлхтний оюун санааны охь, соёл иргэншлийн үнэт өв болсон сонгодог урлагийн мөн чанар билээ. Эл урлаг Монголын хөрсөнд өөрийн өнгө төрхийг олж, үе үеийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрөөр үзэгчдийн хүртээл болсоор ирсэн. Харин өдгөө ариун театрын хөшигний цаана, үзэгчдийн төдийлөн олж харахааргүй тэрхүү орон зайд чухам юу болдог вэ. Тэгвэл Монголын сонгодог урлагийн гал голомт хэн хүний явцуу эрх ашигт…
Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 2026 оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд болох “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улс Үндэсний павильоноороо оролцох гэж байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнд оролцох Монголын уран бүтээлчдийг танилцуулах болон тэднийг дэмжин оролцож буй 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан “Хил хязгааргүй / Endless Horizon” сан босгох үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна. Урлагийн ертөнцийн олимп хэмээн үнэлэгддэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй орчин үеийн урлагийн энэхүү үзэсгэлэн хоёр жил тутамд Венец хотноо зохиогддог уламжлалтай бөгөөд Монголын павильонд “Хил дамнасан холбоосууд: Сүлжилдээн” хэмээх сэдвийн дор уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулах…
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театруудын 2026 оны хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг бүтээнэ. “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд болох Евгений Онегины дүрийг жүжигчин Т.Сэргэлэн, Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа нар бүтээхээр болжээ. Энэхүү хамтарсан бүтээлийн нээлт 2026 оны зургаадугаар сард ОХУ-ын Буриад улсын Хоца Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын тайзнаа болох юм. Тус уран бүтээлд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ыг зорихоор бэлтгэл ажлаа хангаад буй аж. Монгол, Буриадын театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх энэхүү төсөл нь сонгодог зохиолыг орчин үеийн…
