Зохиогч: Урлаг

Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн ур чадвар, хөдөлмөрөөрөө танигдаж яваа уран бүтээлчдийн нэг бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуу оруулагч Ж.Дарамсүрэн зээ хүү Г.Ганбат өвөөгийнхөө зөвлөснөөр  Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын удирдлага дор ур чадвараа хөгжүүлжээ. Оюутан байх үеэсээ Улсын драмын эрдмийн театрын жүжгүүдэд олны хэсэгт оролцож, тайзны амьдралтай танилцсан байна. 2016 онд сургуулиа төгссөн жилээ УДЭТ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэнээр мэргэжлийн жүжигчний замналаа эхлүүлжээ. УДЭТ-ын тайзнаа тэрбээр ЛевТолстойн “Адууны түүх”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, В.Красногоровын “Би…

Read More

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Драмын театрын тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, хошин урлагийн салбарт үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр жүжигчин, хөтлөгч, продюсерын чиглэлээр ажиллаж, сүүлийн жилүүдэд “Хас урлан” фильмээ толгойлон дэлгэцийн уран бүтээлүүд туурвиж яваа. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, үргэлжлүүлэн Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”, Теннесси Уильямсын “Хүслийн трамвай”, Карло Гальдонийн “Буудлын авхай” зэрэг жүжигт тогложээ.  2002 оноос Монголын хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ээр овоглож, нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаа, хүмүүсийн зан араншинг хөгжилтэй, егөөдсөн хэлбэрээр үзэгчдэд хүргэж ирсэн юм. Хожим “Шилдэг өнгө” нэрээр үйл ажиллагаагаа…

Read More

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дагвын Цахилгаан 2026 оны аравдугаар сарын 16-нд таалал төгсжээ. Тэрбээр Монголын дипломат албанд олон жил ажиллаж, дэлхийн сонгодог утга зохиолын сор бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан нэрт орчуулагч, зохиолч, соён гэгээрүүлэгч байв. Д.Цахилгаан 1941 оны аравдугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Тэрбээр 1959-1963 онд Монгол Улсын Их Сургуульд суралцаж, орос хэлний багш мэргэжил эзэмшсэн бөгөөд хожим Москва хотод үргэлжлүүлэн суралцаж, түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр дипломат албанд олон жил ажиллаж, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан юм. Дипломатчийн ажлынхаа зэрэгцээ утга…

Read More

Нидерландын нэрт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жилийн турш олон нийтэд дэлгэн үзүүлээгүй уран зургийг үзэхээр Хонконгт олон зуун хүн дугаарлан зогсжээ. Уг бүтээл “Sotheby’s” ордноос Нью-Йорк хотноо удахгүй зохион байгуулах дуудлага худалдаагаар 180 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч цуглуулагчид ховор, үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан авахаар өрсөлдсөөр байгаа тул ирэх сарын 18-нд болох уг дуудлага худалдаа нь үнэ цэнтэй урлагийн бүтээлийн зах зээлийг сорьсон үйл явдал болно. “Châtaigniers en fleurs” буюу Цэцэглэж буй туулайн бөөр модод хэмээх энэхүү бүтээл нь Ван Гог амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн Францын Овер-сюр-Уаз тосгонд туурвисан хамгийн сод…

Read More

Зураач, урлаг судлаач П.Байгаль “Дээд эс” уран бүтээлийн зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд баасан гараг /2026.10.16/-т нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандлын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм. Мөн уламжлалт монгол сэтгэлгээний өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр дахин тайлбарлахын зэрэгцээ урлагийн бүтээлийг олон утгат, нээлттэй эргэцүүллийн орон зай болгож буйгаараа онцлогтой. Тэрбээр үзэсгэлэндээ 50 гаруй уран болон зураасан зураг, төмөр барын 25 бүтээлээ дэлгэжээ. Тус үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.

Read More

Америкийн реппер, хөгжмийн продюсер, P. Diddy нэрээрээ алдаршсан Шон Комбс “Дудус” хочит Ямайкийн хар тамхины мафийн толгойлогчтой зодолдсоны улмаас толгойдоо гэмтэл авчээ. Тэд Нью-Жерси муж улс дахь Форт-Дикс шоронд хоригдож байгаа юм. TMZ цахим хуудсанд бичсэнээр, шоронгийн захиргаа камеруудад үзлэг хийж, хоригдлуудын гар утсыг хурааж авсны дараа тэдний хооронд зодоон дэгдсэн байна. Комбс хоригдох үедээ бусдаас давуу эрхтэй байдаг гэх мэдээлэл гарсан нь зодоон гарах шалтгаан болсон ажээ. Гар утсаа хураалгасан хоригдлуудын дунд 2012 оноос хойш 23 жилийн ял эдэлж буй Ямайкийн хар тамхины мафийн толгойлогч Кристофер “Дудус” Көүк гэгч байв. “Дудус” болон бусад хоригдлууд Шон Комбсын асуудлаас болж шоронгийн…

Read More

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Хилари Свонк нөхөр, бизнес эрхлэгч Филип Шнайдерын хамт гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаагаа олон нийтэд зарлалаа. Тэрбээр аравдугаар сарын 14-нд инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан бөгөөд хүүхэд нь арванхоёрдугаар сард мэндлэх аж. Хилари Свонк, Филип Шнайдер нар 2018 онд гэрлэсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Аяа, Ом хэмээх ихэр хүүхэдтэй болсон юм. Ийнхүү тэдний гэр бүл энэ оны сүүлээр дахин нэг гишүүнээр бүл нэмэх гэж байна. Хилари Свонк гэр бүлийн амьдралдаа шинэ хуудас нээхийн зэрэгцээ уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байна. Түүний сүүлийн үеийн онцлох бүтээлүүдийн нэг бол “Yellowjackets” сэтгэлзүйн драмын цуврал…

Read More

Дэлхийн хип хоп хөгжмийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Эминем буюу Маршалл Брюс Мэтерс III өнөөдөр 54 нас хүрч байна. Хурц үг, хурдан хэллэгээрээ олон сая сонсогчийн анхаарлыг татсаар буй тэрбээр дэлхийд танигдаж, хөгжмийн салбарын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн уран бүтээлч билээ. Эминем 1972 оны аравдугаар сарын 17-нд АНУ-ын Миссури мужийн Сент-Жозеф хотод Маршалл Брюс Мэтерс III нэрээр төржээ. Тэрбээр бага насаа Миссури болон Мичиган мужийн хооронд өнгөрүүлж, улмаар Детройт хотод өссөн байна. Эцэг нь түүнийг бага байхад гэр бүлээ орхисон тул Эминем эх Дебора Нелсоны гар дээр өсжээ. Гэр бүлийн санхүүгийн хүндрэл, ойр ойрхон нүүх шаардлага, сургууль солих зэрэг бэрхшээл…

Read More

Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Театрын тайзнаа 20 гаруй жил ажиллаж, үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээсэн түүний хувьд энэхүү жүжиг нь тайзны урлагтайгаа эргэн холбогдож буй онцлох уран бүтээл болж байна. Б.Отгонбат 1995 онд Соёл урлагийн их сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын удирдлага дор төгсөж, 1997 оноос Улсын драмын эрдмийн театрт уран бүтээлээ туурвижээ. “Тамгагүй төр”, “Үгүйлэгдсэн хайр”, “Саран хөхөө”, “Амьгүй албат”, “Цахлай”, “Туйлшрал” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн дүрүүдээр тайзнаа “амьдарсан” тэрбээр хамгийн сүүлд УДЭТ-ын бүтээл, Л.Н.Толстойн “Анна Каренина” драмын жүжгийн Степан Аркадьевич Облонскийн дүрээр тайзнаа гарсан юм.…

Read More

“Гоо сайхны олимп” хэмээн нэрлэгддэг 80 жилийн түүхтэй үсчин, гоо сайханчдын олон улсын тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцлоо. Тус тэмцээний эрэгтэй үс засалтын ангилалд Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай алтан медаль, түүний дүү Адьяагийн Амгаланбаяр мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгав. Мөн ахан дүүс хамтдаа багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан байна. “OMC Hairworld” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо аравдугаар сарын 11-12-нд болсон юм. Тус тэмцээнд Монгол Улсын 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд дэлхийн 50 гаруй орны 3000 гаруй мэргэжилтэн өрсөлджээ. Монгол үсчин, гоо сайханчдын мэргэжлийн холбоо нь…

Read More