Зохиогч: Урлаг

Өнгөрсөн хавар /2026 оны дөрөвдүгээр сар/ театрын урлагт шимтэгсдийн сонирхлыг хамгийн их татсан “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулах гэж байна. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн продюсероор Б.Одончимэг, ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Жүжгийн дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглодог. Харин энэ удаа жүжгийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нар нэмэгдэж буйгаараа онцлог. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд МҮЭСТО-нд гуравхан удаа тоглоно. Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

Read More

Холливудын нэрт жүжигчин Сэмюэл Л.Жексон 1994 оны “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр хэлж чаддагаа харуулжээ. Тэрбээр киноны нээлтийн 32 жилийн ойг тохиолдуулан инстаграм хуудсандаа бичлэг нийтэлж, шүтэн бишрэгчдийнхээ дурсамжийг сэргээсэн байна. Жүжигчин аравдугаар сарын 14-нд хуваалцсан бичлэгтээ киноны өөрийнхөө бүтээсэн Жюль Уиннфилдийн дүрийн хамгийн алдартай хэсгүүдийн нэг болох Библийн эшлэлтэй монологийг хэлжээ. Тэрбээр бичлэгийнхээ тайлбарт “32 жилийн дараа ч би үүнийг цээжээрээ санаж байна” гэжээ. Квентин Тарантиногийн найруулсан “Pulp Fiction” кинонд Сэмюэл Л.Жексон, Жон Траволта нар Лос-Анжелес хотод ажилладаг хөлсний алуурчдын дүр бүтээсэн юм. Жексоны тоглосон Жюль Уиннфилдийн хэлдэг “Езекиел 25:17” хэмээн эхэлдэг монолог нь…

Read More

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли Тайланд улсад зохион байгуулагдсан олон улсын эрэгтэй гоо сайхны “Mister Global 2026” тэмцээний тэргүүн байрын эзэн боллоо. Тэмцээний финал аравдугаар сарын 10-нд Тайландын Нонтхабури хотын “MCC Hall”-д болж, дэлхийн олон орны төлөөлөгчид өрсөлджээ. Дилхан Диврикли Нигери болон Филиппиний төлөөлөгчидтэй хамт шилдэг гуравт шалгарсан бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр өрсөлдөгчдөө тэргүүлж, “Mister Global 2026” титмийг хүртсэн байна. Тэмцээний дэд байрыг Нигерийн төлөөлөгч Бетел Мбамара эзэлсэн бол Филиппиний оролцогч МЖ Ордиллано гуравдугаар байрт шалгарчээ. Мөн Хмонг үндэстнийг төлөөлсөн Энтони Муа гуравдугаар дэд байр, Венесуэлийн төлөөлөгч Алехандро Кинтеро дөрөвдүгээр дэд байрыг тус тус хүртсэн байна. Дилхан Диврикли өмнө нь Туркт…

Read More

“Sex and the City” цувралын од Синтия Никсон HBO сувгийн “The Gilded Age” түүхэн драмын жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хамт оролцсон “PaleyFest 2026” арга хэмжээний үеэр зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа. Тус цувралд Синтия Никсон Ада Брукийн дүрийг, Кэрри Кун Бэрта Расселийн дүрийг бүтээдэг юм. Чинээлэг нийгмийн төлөөллүүдийн дүрийг бүтээсэн тэдэнд ХIX зууны үеийн хувцаслалт, том малгай, хиймэл үс нь зураг авалтын үеэр щхүндрэл учруулдаг байжээ. Түүхэн хувцасны хийц, хүнд малгай, хиймэл үснээс шалтгаалан жүжигчид завсарлага, амралтын цагаар ч  хүссэнээрээ  амарч чаддаггүй байсан аж. Тиймээс Кэрри Кун энэ асуудлыг анзаарч, хамтран тоглогчдодоо хүзүүний түшлэг авч өгсөн байна. Синтия Никсон түүний энэхүү санаачилгыг…

Read More

Японы манга зураач, “Naruto” цувралыг бүтээгч Масаши Кишимото алдарт нинжа ертөнцөд өрнөх шинэ манганы төслийг танилцууллаа. “Naruto: Shadow Rising” нэртэй уг бүтээлийн анхны тизерийг 2026 оны аравдугаар сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “New York Comic Con 2026” арга хэмжээний үеэр үзүүлжээ. “Naruto: What’s Next?” нэртэй тусгай танилцуулгын төгсгөлд гарсан тизерт Навчит тосгоны зургаан Хокагэгийн чулуун хөрөг, долоо дахь Хокагэгийн хөшөөг барьж буй дүр зураг үзэгдсэн байна. Мөн Наруто Хокагэгийн малгай барьж буй, Какаши инээмсэглэж буй, Сасүкэ болон Сакурагийн дүрүүдийг харуулжээ. Тизерийн төгсгөлд Наруто, Сасүкэ хоёрын хоорондох мөргөлдөөнийг санагдуулам хэсэг гарсан нь шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Шинэ мангаг…

Read More

К-попын томоохон төлөөлөгч, дэлхийн хэмжээний супер стар Хваса (Hwasa) болон Өмнөд Солонгосдоо R&B урсгалын хамгийн том төлөөлөл болсон артист Crush нар Монголд “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтыг хүргэх гэж байна. Дэлхийн олон оронд амжилттай зохион байгуулагдсан “K-Pop Masterz” олон улсын цуврал тоглолтын Монгол дахь тоглолт арваннэгдүгээр сарын 7-нд “Буянт Ухаа” цогцолборт болно. “K-Pop Masterz” тоглолтын тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Read More

Канадын алдарт дуучин Селин Дионы дүр төрхөөс сэдэвлэсэн “Барби” цуглуулгын хүүхэлдэйг “Mattel” компани танилцууллаа. Уг бүтээл нь дуучны 1998 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн алдарт цэнхэр даашинзнаас санаа авч бүтээгдсэнээрээ онцлог юм. Селин Дион тухайн үед “Титаник” киноны дуу болох “My Heart Will Go On” бүтээлийг тайзан дээр дуулж байсан бөгөөд түүний өмссөн цэнхэр өнгийн хослол, цагаан цамц, малгай нь тухайн үеийн мартагдашгүй дүр төрхүүдийн нэг болсон билээ. “Mattel”-ийн шинэ хүүхэлдэйд дуучны энэхүү хувцаслалтыг нарийн тусгаж, гоёл чимэглэл болон нүүрний төрхийг нь цуглуулгын загварт тохируулан бүтээжээ. Хүүхэлдэйг “Barbie Signature” цувралд багтаасан бөгөөд цуглуулагчдад зориулсан тусгай бүтээгдэхүүн юм. Уг…

Read More

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна. Тим Роббинс нь дүрийнхээ сэтгэл зүйг гүнзгий илэрхийлдэг жүжиглэлт, нийгмийн асуудлыг хөндсөн уран бүтээлүүдээрээ кино урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн уран бүтээлч юм. Тэрбээр “The Shawshank Redemption”, “Mystic River”, “Bull Durham”, “The Player” зэрэг кинонд тоглож, жүжигчний болон найруулагчийн ажлаараа олон улсын нэр хүндтэй олон шагнал хүртжээ. Тимоти Фрэнсис Роббинс 1958 оны аравдугаар сарын 16-нд АНУ-ын Калифорни мужийн Уэст-Ковина хотод төржээ. Түүний эцэг Гил Роббинс дуучин, хөгжимчин байсан бол эх Мэри Роббинс нь жүжигчин, хөгжимчин байв. Тим бага насандаа гэр бүлийн хамт Нью-Йорк хотын Гринвич-Виллиж дүүрэгт нүүж очсон…

Read More

Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр. Монголын залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон Энхбаярын Сүмбэ нь тайз, дэлгэцийн урлагт зэрэг ажиллаж, жүжиглэхийн зэрэгцээ дууны найруулга, хөгжмийн зохиолчийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж яваа уран бүтээлч юм. 2021 онд “Сити” их сургуулийг төгссөн Э.Сүмбэ уран бүтээлийн гараагаа “Alpha”, “Orfey” театрын уран бүтээлд ажиллан эхлэж, өдгөө “Про” театрын анхны уран бүтээлээс нь эхлэн ажиллаж, одоо тус театрын үндсэн уран бүтээлчдийн нэгээр ажиллаж байна. Тус театрын тайзнаа амилуулсан бүх уран бүтээлд дууны найруулагчаар ажилласны зэрэгцээ Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн Кузазов, Андрей…

Read More

Өнгөрсөн хавар /2026 оны дөрөвдүгээр сар/ театрын урлагт шимтэгсдийн сонирхлыг хамгийн их татсан “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулах гэж байна. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн продюсероор Б.Одончимэг, ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Жүжгийн дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглодог. Харин энэ удаа жүжгийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нар нэмэгдэж буйгаараа онцлог. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд МҮЭСТО-нд гуравхан удаа тоглоно. Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

Read More