Зохиогч: Урлаг

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын их хаадын түүх, сүр хүчийг хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар дэлгэцнээ амилуулж буй “Хаадын тамга: Хубилай хаан” уран сайхны киноны тизер постерыг олон нийтэд толилуулжээ. Хубилай хаан 1260 онд Их Монгол Улсын хаан ширээнд сууж, 1271 онд Юань улсыг байгуулсан түүхтэй. Түүний төр барьсан үе нь Монголын эзэнт гүрний улс төр, соёл, эдийн засгийн нөлөө Азийн өргөн уудам нутагт тэлсэн онцгой цаг үе байв. “Argat Neuroframe” студи, “Nomadia” пикчерсийн хамтын бүтээл болох “Хаадын тамга: Хубилай хаан” кинонд Э.Чинзориг, Х.Бадамгэрэл, А.Баярцэцэг, Г.Мөнхбаяр нарын уран бүтээлчид дуу оруулсан бөгөөд киног арваннэгдүгээр сарын 26-нд нээхээр төлөвлөжээ.

Read More

Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн “Зам-2”  үзэсгэлэн “Хаан” галерейд үргэлжилж байна. Зураач Ц.Нарангэрэлийн уран бүтээлийн үндэс нь байгаль дэлхий юм. Тэрбээр байгалийн гадаад төрхийг бодитой дүрсэлж, түүний дотоод хэмнэл, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог бөгөөд гэрлийн намуухан туяа, уудам орон зайн гоо сайхныг илэрхийлдгээрээ онцлог. Түүний хувьд байгалийн зураг зурах нь зөвхөн тухайн газрын дүр төрхийг буулгах бус, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс нь өмнө давтагдашгүй өнгө төрх, оршихуйн мөн чанарыг нь хадгалан үлдээх нэг арга юм. Ц.Нарангэрэлийн уран бүтээлүүд нь хэв маяг, сэдэв агуулга, дүрслэл, өнгө аясаараа өргөн цар хүрээг хамардаг хэдий ч…

Read More

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо “Цаг хугацаа” нэртэйгээр гаргалаа. Цомогт “Танихгүй дүр”, “Зүүд”, “Зөвхөн чи”, “Цаг хугацаа” гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд “Spotify”, “Apple Music” зэрэг хөгжмийн платформуудад байршжээ. Дуучин цомгийнхоо талаар цахим хуудсандаа “R&B урсгалд дуртай, хайртай, хүсэл зорилго нэгт, эрхэм найзуудтайгаа хамтран хийсэн бие даасан эхний цомог маань албан ёсоор хөгжмийн дэлгүүрүүдэд орлоо. Сэтгэл зүрхээ зориулж хамтран ажилласан цомгийн ерөнхий продюсер, эрхэм найз Б.Энхзориг, шүлгийг бичсэн эрхэм дүү Б.Галмандах, ах Б.Батцэнгэл /Quiza/, эрхэм анд Dnk, цомгийн дуу бичлэгүүдийг хийсэн эрхэм найз н.Одмандах “Cleff Records”, гитарыг тоглосон эрхэм найз Болдоо, цомгийн дууны тохиргоог хийсэн эрхэм ах Tuana…

Read More

Жүжигчин Ц.Ганзориг “Dolma” театрын бүтээл Жорж Оурэллийн “Амьтны ферм” мета драмын жүжгийн гол дүрээр тайзнаа гарч байна. Тусгаар тогтнолын ордны тайзнаа Т.Цэнд-Аюушийн найруулгаар энэ арваннэгдүгээр сарын турш үзэгчдэд хүргэх “Амьтны ферм” мета драмын жүжгийн дүрүүдэд жүжигчин Ц.Ганзоригоос гадна Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож буй. Жүжигчин Ц.Ганзоригийн тухайд хошин урлагийн “Маск” продакшнд 18 жил ажиллаад, хаалгыг нь хаасан. Тэрбээр жүжигчин Э.Алдартай хамтран “AI продакшн” байгуулсан бөгөөд “Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киног өнгөрсөн онд үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд тэрбээр “Холын цагаан манан”, “Мад” уран сайхны киноны дүрээр…

Read More

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээлээ. Уг мюзиклийн нээлт өнөөдөр /2026.11.11/ болох юм. “Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж буй. Тэрбээр эл уран бүтээл болон бүтээж буй дүрийнхээ талаар “Миний хувьд анхны тайзны уран бүтээл. Өмнө нь “Хажуу өрөө”, “Rhyme”  гэх  киноны дүрд тоглосон. Дуучнаар ажилладаг ч гэлээ жүжиглэх чадварт суралцах эрмэлзлэл их байдаг. Тиймдээ ч “Норсон зүрх” мюзиклын дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон. Тэнцээд ажиллах болсон минь мөрөөдөлдөө хүрэх том алхам болж байна. Мюзикл драмын жүжгээс илүү хурд шаарддаг юм билээ. Тайзны бүтээл тэр…

Read More

Гэрэл зургийн салбарт өөрийн өнгө төрх, дотоод мэдрэмж, арга барилаар ажиллаж ирсэн Монголын анхны хувийн гэрэл зургийн агентлаг “Гамма” 1996 оноос хойшхи 30 жилийн түүхэн замналаа энэ онд тэмдэглэж байна. Агентлагийг 1996 онд гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн гучин жилд тэд гэрэл зургийн чиглэлээр 500 гаруй ном, товхимол, сэтгүүл хэвлүүлж, 200 гаруй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулсан байна. “Гамма”-гийн зурагчид Монголын нийгмийн томоохон эргэлтүүдийг дурандаа мөнхөлж ирсэн. Тэдний бүтээлд 1990 оны ардчиллын жагсаал, шилжилтийн үеийн хомсдол, 1993 болон 2010 оны их зуд, 2008 онд олимпын анхны алтан медаль хүртсэн баяр, цар тахлын хөл хорио, нүүрсний хулгайн…

Read More

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа. Тодруулбал, “Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ.

Read More

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны 2026 оны шилдэг бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд өчигдөр /2026.11.10/ шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвээр зохион байгуулав. Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монгол болон Бүгд Найрамдах Чех Улсын мэргэжлийн уран бүтээлч, багш, оюутан, ЕБС-ийн сурагчдын…

Read More

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн зохиол бүтээлийг нэгтгэсэн “Билиг оюуны их бичээс” түүвэр ном уншигчдын хүртээл боллоо. Тус номыг аймгийн “Алтан бярга” утга зохиолын нэгдлийн санаачилгаар, Хайрхандулаан сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр эмхэтгэн хэвлүүлжээ. “Билиг оюуны их бичээс” номд Хайрхандулаан сумаас төрөн гарсан Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид болох Төрийн шагналт, жүжгийн зохиолч Ч.Ойдов, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв, Ардын багш, академич П.Хорлоо нарын бүтээлээс гадна Р.Дондов, Б.Очирхуяг, М.Пүрэв, Д.Эрдэнэбат, А.Адъяадолжин зэрэг яруу найрагч, зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг багтаасан байна. Ийнхүү тус сумын уугуул 26 уран бүтээлчийн зохиол бүтээлийг нэгтгэн эмхэтгэсэн нь нутгийн утга…

Read More

Поп хөгжмийн од Бритни Спирсийн 2001 онд гаргасан гурав дахь бие даасан цомог болох “Britney”-гийн 25 жилийн ойд зориулсан өргөтгөсөн хувилбар арваннэгдүгээр сарын 6-нд цахим платформуудаар цацагдлаа. Тус цомогт өмнө нь албан ёсоор нийтэд хүргэж байгаагүй таван дуу болон хоёр ремикс багтжээ. “Britney (25th Anniversary Edition)” нэртэй шинэ хувилбарт “Right Now (Taste the Victory)”, “She’ll Never Be Me”, “Am I a Sinner”, “When I Say So”, “My Big Secret” хэмээх таван дуу багтсан байна. Харин “Overprotected” дууны Darkchild ремикс болон Фаррелл Уильямсын оролцсон “Boys” дууны Co-Ed ремиксийг мөн нэмжээ. Эдгээр таван бүтээл нь Бритни Спирсийн 2001 оны цомгийн бичлэгийн үеэр туурвисан…

Read More