“Nomadia” пикчерс, “OI” энтертайнмент, Монголын кино урлагийн зөвлөлийн хамтарсан “Амьдрал би чамд хайртай” олон ангит киног үзэгчдэд хүргэж байна. Тус киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тогложээ. Киноны гол дүрд О.Дөлгөөнөөс гадна “OI” энтертайнментийн жүжигчин Б.Болорчулуун, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнх, бусад дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, жүжигчин Б.Одончимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, “OI” энтертайнментийн жүжигчин Т.Нямдорж тэргүүтэй уран бүтээлчид тоглосон бөгөөд Р.Эрхэмбүрэн найруулжээ. “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны ангиуд Univision, LookTV-д байршиж буй.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Самандын хүү” нэртэй тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 24, 25-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тоглолт 2026 оны арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрийн 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд тасалбарыг цахимаар худалдаалж эхэлсэн байна. Тэрбээр тоглолтдоо өмнө нь хамтран дуулж байсан уран бүтээлчид болох Ардын жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин Л.Болдбаатар, Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ч.Амаржаргал, Т.Батсайхан тэргүүтэй дуучдаа нэгэн тайзнаа дахин хамтран дуулъя гэж урилаа. Дээрх урилгын хамгийн анхаарал татсан зочид нь нэрт дуучны өмнөх эхнэрүүд болох Гавьяат жүжигчин Т.Баясгалан, дуучин Г.Эрдэнэчимэг нар байв.
Монголын балетын хөгжил сангаас жил бүр П.И.Чайковскийн “Цөмөөхэй” (The Nutcracker) балетыг сонгодог урлаг сонирхогчид болон бяцхан үзэгчдэдээ толилуулдаг. Өнөө жилийн “Цөмөөхэй” балетыг арванхоёрдугаар сарын 12, 13, 28, 29, 30-нд Соёлын төв өргөөнд тоглоно. Хамгийн сонирхолтой нь, хамгийн сүүлийн буюу арванхоёрдугаар сарын 30-ны тоглолтод балетын гол дүрүүдийн нэг Дросселмайерын дүрд Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг өөрөө тоглох аж. Хөгжим бүжгийн коллеж, АНУ-ын “School of American Ballet” сургуульд мэргэжлээ эзэмшсэн Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг балетын урлагт шимтэгсэд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Цөмөөхэй, “Нойрсож буй гүнж” балетын ханхүү Дезире, “Жизель” балетын Альберт, “Ромео Жульетта” балетын Ромео, “Дон Кихот” балетын гол…
Монгол улсын хүүхэлдэйн театр Авлигатай тэмцэх газартай хамтран бүтээсэн “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн шинэ жүжгээ толилуулахад бэлэн болоод байна. 2056 он. Агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэн хүн төрөлхтөн амьдрахад бэрх болсон ирээдүйгээс эрдэмтэн Ю болон гурван хүүхэд эх дэлхийгээ аврах итгэл найдвар өвөрлөн өнгөрсөн цаг хугацаа руу аялна. Тэдний адал явдлаар дамжуулан байгаль орчны доройтол, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй сонголтын үр дагаврыг харуулахын зэрэгцээ шударга, зөв хандлага, бусдын болон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийн үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулна. Энэхүү танин мэдэхүйн адал явдалт жүжиг нь эх дэлхийгээ хайрлах, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадлыг багаас нь төлөвшүүлэх ач…
“Guru Media” компанийн бүтээл “Зогсоол” уран сайхны кино өнөөдөр Монгол дахь нээлтээ хийж, арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болж байна. Тус киног найруулагч С.Бямба найруулж, продюсероор Ц.Ариунаа нар ажилласан бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан 31 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадмаас Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award, FIPRESCI Award гэсэн дөрвөн нэр хүндтэй шагнал хүртсэн амжилт гаргасан юм. “Зогсоол” уран сайхны кино нь Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалтад шалгарч, төслийн тодорхой хувийн санхүүжилтийн дэмжлэг авсан бүтээл юм. Олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн энэхүү бүтээлийг…
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд Их Эзэн Чингис хаантай холбогдох Монгол бичгийн түүхэн дурсгалуудаас бүрдсэн “Монгол бичиг- Монгол бахархал” түр үзэсгэлэн өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал Н.Манчук, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх оюутны Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн тэргүүн Ч.Өнөрзаяа нар оролцож үг хэлсэн юм. “Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уралдааны шагналтууд болон оюутан залуусын хулсан үзэг, бийр, угалзан, дөрвөлжин эвхмэл, хичээнгүй болон таталган тигээр урласан шилдэг 32 бүтээл дэлгэгдлээ. Нээлтийн үеэр…
Говь нутагт бүжгийн урлагийн онцлог сайхан бүхнийг түгээж яваа “Говийн Уянга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус бүжгийн хамтлаг 1996 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн захирал Н.Бямбаагийн санаачилгаар 16 бүжигчин суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Бүжгийн хамтлагийг БТА, МУСТА, багш Д.Саранцэцэг удирдан чиглүүлж, суурийг нь тавьсан бөгөөд хожим хамтлагийн үе үеийн бүжигчдийг МУСТА, багш Н.Ундрах үргэлжлүүлэн удирдаж, уран бүтээлийн замналыг нь түүчээлж байна. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 11 үеийн 300 гаруй суралцагчийг бүжгийн урлагаар сурган хүмүүжүүлж улс аймгийн өсвөрийн бүжигчдийн уралдаанд олон удаа гала тоглолтод шалгарч, тэргүүн болон шагналт байрт шалгарч байв. Тухайлбал, төрийн…
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь Тээгийн голын хавцлын “Харандаа хад” хэмээх баганан хүрмэн чулуун тогтцын баганууд 20-25 метр өндөр бөгөөд хамгийн өндөр нь 30 метр хүрдэг байна. Хишиг-Өндөр сумын Орон нутаг судлах музейн эрхлэгч асан, ахмад настан Д.Жаргалсайханы мэдээлснээр, Орхон голын цутгал Тээгийн голын хавцал буюу Өндөр хясааны зүүн тийш харсан хүрмэн хаданд гурван хэсэг баганан тогтоц бий. Эдгээр багана нь ихэвчлэн дөрөв, таван талтай, харандаа мэт нарийхан хэлбэртэй тул нутгийн иргэд, аялагчид “Харандаа хад” хэмээн нэрлэж заншсан. Баганануудын өндөр дунджаар 20-25 метр бөгөөд зарим нь 30 метр хүрдэг аж. Энэ нь Монголд хэмжилт хийсэн ижил төрлийн зарим тогтоцын…
Америкийн реппер Эминемийн хөгжмийн зохиогчийн эрхийг эзэмшдэг “Eight Mile Style” компани хиймэл оюунд суурилсан хөгжмийн платформ “Suno”-г зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ. Тус компани Эминемийн 269 хөгжмийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуны загвараа сургахад ашигласан гэж буруутгаж байна. “Eight Mile Style” компани “Suno”-гийн эсрэг нэхэмжлэл гаргаж, зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор 40.35 сая ам.доллар хүртэлх нөхөн төлбөр нэхэмжилжээ. Нэхэмжлэлд дурдсанаар, “Suno” платформ нь Эминемийн уран бүтээлүүдийг багтаасан зохиогчийн эрхээр хамгаалагдсан хөгжмийн бичлэгүүдийг зөвшөөрөлгүйгээр ашиглан хиймэл оюуны системээ сургажээ. Үүний үр дүнд хэрэглэгчдийн текстэн зааврын дагуу тодорхой уран бүтээлчийн хэв маяг, дуу хоолойг санагдуулам шинэ хөгжим үүсгэх боломж бүрдсэн гэж эрх эзэмшигчид…
“Харри Поттер” цуврал кинонд Рон Уизлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманыг дурсаж, түүний хүнлэг зан чанар, залуу жүжигчдэд тавьдаг байсан халамж анхаарал одоо ч өөрт нь урам зориг өгдөг хэмээн ярьжээ. 38 настай Руперт Гринт арваннэгдүгээр сарын 9-нд Лондонд болсон “Ebenezer” киноны нээлтийн үеэр “MTV UK”-д ярилцлага өгөхдөө өөрт нь урам зориг өгч, үргэлж дэмжиж ирсэн хүмүүсийн талаар дурдсан байна. Тэрбээр “Харри Поттер” киноны зураг авалтын үеэр хамтран ажилласан олон гайхалтай жүжигчнээс Алан Рикман онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр Рикман дэлгэцийн бүтээлд профессор Северус Снэйпийн дүрээр хатуу ширүүн, нууцлаг нэгэн мэт харагддаг байсан…
