Зохиогч: Урлаг

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Гэтлэл” олон ангит кинонд жүжигчин С.Идэрмаа дүр бүтээжээ. Тэрбээр Монголын уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй тус бүтээлийн гол дүрийн жүжигчдийн нэгээр ажилласан байна. “Гэтлэл” олон ангит кино 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс Univision болон LookTV платформоор үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ. Тус киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд Б.Амарсайхан, Б.Болдхүү, Э.Тодгэрэл, Ж.Энэрэл, Н.Мөнхжаргал, Б.Хангай, Г.Тэнүүн, Б.Баярсайхан, Б.Ноба, Б.Наранбаатар нар багтсан байна. Мөн С.Идэрмаа, Б.Ариунцэцэг, С.Марал-Од, Д.Ганбаатар нар тогложээ. С.Идэрмаа нь “The Voice of Mongolia” шоугаар үзэгчдэд танигдаж, улмаар “U film”-ийн “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмын жүжиг, “Фантастик” продакшны “Зүрхний хилэн”, “Zura” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглож байв.

Read More

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “WINGS Women of Discovery Awards” ёслолын үеэр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ч.Баярмаа 2026 оны шилдэг дөрвөн эмэгтэй судлаачийн нэгээр шалгарч, олон улсын нэр хүндтэй шагналын эзэн боллоо . “WINGS Women of Discovery” нь шинжлэх ухаан, байгаль хамгаалал, газарзүйн нээлт, судалгааны салбарт манлайлж, дэлхий дахинд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй судлаачдыг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм. Тус байгууллага жил бүр салбартаа онцгой амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шалгаруулан, тэдний судалгаа, шинжлэх ухааны нээлт, байгаль хамгааллын санаачилгыг дэмжих санхүүжилт олгодог. Энэ жилийн шагналын эздээр экологич Ч.Баярмаагаас гадна АНУ-ын Смитсонианы хүрээлэнгийн Шинжлэх ухаан, судалгаа хариуцсан дэд…

Read More

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” буюу “Ханын зураг” уран сайхны кино ес дэх удаагийн Якутын олон улсын кино наадмын “Алтан шил” буюу шилдэг кино шагналыг хүртлээ. Тус кино өмнө нь 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон юм. Мөн 2026 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг найруулагч, шилдэг зураач шагналыг хүртсэн юм. “Ханын зураг” уран сайхны киног зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэжээ. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг аж.

Read More

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Read More

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулан “Ерэн жилд их найрагч” уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо. Уулзалтад Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам уригдан оролцож яруу найрагч Р.Чойномын шүлэг, найраглалын амин чанар, туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь хүний үзэл бодол, авьяас билгийн тухай дэлгэрэнгүй ярилцаж, “Жаргал зовлон” найраглалын хэсэг болон Үг аялгууг нь бичсэн “Өнгөрсөн шөнө зүүдэнд юу оров”, Аяыг нь бичсэн “Хорлоо” дуугаар оролцогчдын сонорыг мялаав. Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 3, 40, 78, 77 дугаар сургуулийн сурагчид, БГД-ийн Скаутын холбооны дарга Н.Оргилсайхан, “Ач” анагаах ухааны их сургуулийн оюутнууд оролцлоо. Уулзалтын…

Read More

XIII зууны үед монголын хүчирхэг төрийн нууц болон “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” юунд байсныг Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.11.09/ танилцуулсан лекцийнхээ үеэр тодотголоо. Тус музей Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран зохион байгуулдаг эрдэмтдийн цуврал лекцээ энэ удаад “Монгол бахархлын өдөр”-т зориулжээ. Доктор Д.Өлзийбаатар лекцдээ, “Монголын мандал бадралын учиг өнгөрсөнд бий. Энэ учгийн сургамжийг ойлгож, хэрэгжүүлж чадвал мандах бадрах нөхцөл бүрдэх”-ийг онцлоод, “Тэмүүжинг 1206 онд Онон голын эхэнд болсон хуралдайгаар Чингис хаан болгосон нь монголчуудын хувьд овог аймгийн эрх ашгаас илүү нэгдсэн төрийг байгуулсан явдал. Үүний цаана монголчуудын мандал…

Read More

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдаж үүд хаалгаа нээснээр гадна, дотны байгууллага, хувь хүмүүс музейн үзмэрийн баяжилтад ихээхэн хувь нэмэр оруулж, цөөнгүй үзмэрүүдийг хандивласан. Үүний нэг нь 1274, 1281 онуудад Их Юань улсын эзэн хаан Хубилайн усан флот Японы Кюүшү арлын баруун хойд хэсэгт, Нагасаки мужийн Мацуура хотын харьяанд орших Такашима арал руу довтлоход ашигласан хөлөг онгоцны макет болон тус усан флотыг удирдан явж байсан Мянгатын ноёны сэргээн хийсэн тамга юм. Эдгээр үзмэрүүдийг Япон улсын иргэн Исао Такахаши сэргээн хийсэн. Тэрбээр “Чингис хаан” үндэсний музейд зочлон, өөрийн сэргээн хийсэн үзмэрүүдтэйгээ /2026.11.05/ танилцлаа. Түүний тус музейн үзмэрийн баяжилтад үнэтэй хувь нэмэр оруулсныг…

Read More

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаанаа товлолоо. Үндэстний ой санамж, бахархал, хүндэтгэлийг гүн гүнзгий агаад учир холбогдлын нягт сэжим бүхий түүх, соёлын үнэт илэрхийллүүд ийнхүү нэгэн дор давхацсан онцгой тохиолыг бэлгэшээж Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдааныг хоосон ёслол төдийгөөр өнгөрүүлэхийг түвдсэнгүй. Тэрбээр, эзэн хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлж байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэр бүр хэн хүний анзаардаггүй нэгэн чухал…

Read More

Холливудын жүжигчин Жэйми Фоксын жил бүр зохион байгуулдаг “Halloween”-ы баярын үеэр нэгэн эрэгтэй хүзүүндээ хутганы шарх авч, цагдаа нар түүний Калифорни дахь гэрт очжээ. Хэрэг гарсантай холбогдуулан нэг хүнийг аюултай зэвсэг ашиглан халдсан байж болзошгүй үндэслэлээр баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлэв. Уг хэрэг арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн орой Калифорни мужийн Таузанд-Оукс хотод байрлах Жэйми Фоксын эдлэнд болсон “SKVLK Fest” арга хэмжээний үеэр гарсан байна. TMZ-ийн мэдээлснээр, хохирогчийн хүзүүнд өнгөц шарх үүссэн бөгөөд түргэн тусламжийн ажилтнууд хэргийн газарт анхны тусламж үзүүлжээ. Вентура тойргийн шерифийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход баярт оролцож байсан олон зуун зочин арга хэмжээг орхин гарах шаардлагатай…

Read More

2018 оны хит бүтээл “Crazy Rich Asians” буюу “Галзуу баян Азиуд” киноны үргэлжлэл болох HBO телевизийн найман ангит цувралын талаар жүжигчин Констанс Ву шинэ мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр уг цувралд анхны киноны танил дүрүүдээс гадна үзэгчдийн сайн мэдэх өөр олон жүжигчин эргэн ирэхийг мэдэгдсэн байна. Констанс Ву энэ тухайгаа Нью-Йорк хотын “Vivian Beaumont” театрт болсон “A Few Good Men” жүжгийн нээлтийн үеэр ярьжээ. Тэрбээр цувралын зохиолын эхний хувилбартай танилцсан бөгөөд өмнөх киноны зарим дүрүүд шинэ бүтээлийн зохиолд аль хэдийн багтсан байгааг хэлсэн байна. Одоогоор Констанс Ву, Хенри Голдинг, Ронни Чиенг нар үндсэн дүрээр эргэн тоглох нь батлагдсан бол “Оскар”-ын шагналт Мишель…

Read More