Зохиогч: Урлаг

“Хайрын элч”, поп дива, дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” уран бүтээлийн тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.11.14/-т “АСА Арена”-д хийлээ. Тэрбээр эл тоглолтынхоо дараа цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Миний урлагийн замналын нэгэн нандин хуудас болон үлдэх энэ тоглолтыг минь амжилттай, дурсамж дүүрэн болгож өгсөн та бүхэндээ чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Юуны өмнө цаг заваа гарган хүрэлцэн ирж, алга ташилт, халуун дулаан уур амьсгалаараа намайг хөглөсөн эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Мөн энэхүү тоглолтыг бүтээхэд сэтгэл, авьяас, хүч хөдөлмөрөө зориулсан нийт уран бүтээлчид, хөгжимчид, бүжигчид, найруулагч, зохион байгуулагч, менежер “New star” студи, арын албаныхан болон хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүстээ онцгойлон…

Read More

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч, яруу найрагч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт өнгөрсөн баасан гараг /2026.11.1/-т Монголын театрын музейд боллоо. Энэ бол Ц.Галбадрахын цаасан хайчилбараар урласан бүтээлүүдээ эмхэтгэсэн хоёр дахь ном бөгөөд эхнийх нь “Цаасан хөрөг” нэртэйгээр 2015 онд хэвлэгдсэн. Тэрбээр сэтгүүл зүй, уран зохиолд билэг авьяасаа сорин үгээр урлахын зэрэгцээ урлагийн өвөрмөц нандин төрөл болох цаасан бар буюу уран хайчилбараар Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, адуу мал, нүүдэлчин ахуй, соёл, уламжлалт зан заншил, эргэх дөрвөн цагт ээлжлэн хувирах эх дэлхийн өнгө аясыг харуулсан дахин давтагдашгүй бүтээлүүдээсээ дээжлэн…

Read More

Монголын театр, урлагийн байгууллагууд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн театрын урлагийн сүлжээнд нэгдэх шинэ боломж нээлээ. Соёл урлагийн газрын мэдээлснээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг “Торгоны замын олон улсын театрын холбоо”-ны удирдлагуудтай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, хамтран ажиллах эхлэл тавив. Уулзалтаар Монголын театр, урлагийн байгууллагуудыг тус холбооны гишүүн байгууллагуудтай холбох, хамтарсан уран бүтээл туурвих, жүжиг, тоглолтын харилцан солилцоо хийх, айлчлан тоглолт зохион байгуулах, найруулагч, жүжигчин, уран бүтээлчдийн мэргэжлийн солилцоог хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн театрын менежмент, маркетинг, тайзны технологийн чиглэлээр туршлага солилцох, олон улсын театрын наадам, фестивальд Монголын уран бүтээлчид болон…

Read More

Поп од Бритни Спирс өөрийн нэрийн үнэт эдлэлийн брэндийг зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд шинэ төслийнхөө загвар, бүтээгдэхүүн боловсруулах үйл явцад маш идэвхтэй оролцож байгаа талаар мэдээлжээ. Дуучин бүсгүй “B Tiny” нэртэй үнэт эдлэлийн коллекцоо ирэх хэдэн сарын хугацаанд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүний ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, Бритни уг төслийг зөвхөн нэрээ ашиглан бүтээгдэхүүн гаргах байдлаар бус, өөрийн хэв маяг, хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлсэн жинхэнэ үнэт эдлэлийн брэнд болгохыг зорьж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бритни загвар зохион бүтээх үйл явцыг өөрөө удирдаж, бүтээгдэхүүн бүрийг баталж байгаа аж. Түүний зөвшөөрөлгүйгээр ямар ч загварыг үйлдвэрлэхгүй байгаа бөгөөд брэнд нь…

Read More

“Битлз” хамтлагийн домогт хөгжимчин Жон Леннон, Йоко Оно нарын хүү Шон Оно Леннон найруулагчийн анхны бүрэн хэмжээний баримтат киногоороо дамжуулан уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, нөхөрлөл, бэрхшээлийг даван туулахын үнэ цэнийг харуулжээ. Түүний найруулсан “threeASFOUR: FULL CIRCLE” баримтат кино нь Нью-Йорк хотод төвтэй, авангард загварын чиглэлээр ажилладаг “threeASFOUR” загварын нэгдлийн үүсгэн байгуулагч Габи Асфур, Анжела Донаузер, Ади Гил нарын олон жилийн уран бүтээлийн замналыг өгүүлдэг. Шон Оно Леннон “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх гурвалын загварын бүтээлүүдэд нь татагдан, тэдний уран бүтээлийг илүү олон хүнд таниулах хүсэлтэйгээр киногоо эхлүүлсэн тухайгаа ярьжээ. Гэвч явцын дунд энэ нь зөвхөн загварын тухай бус, нөхөрлөл, эв…

Read More

Аймшгийн зохиолын мастер Стивен Кинг өөрийн анхны романаас сэдэвлэн бүтээсэн “Кэрри” (Carrie) киноны амжилтад хүрэхийг анх мэдэрсэн мөчөө дурсжээ. Тэрбээр 1976 онд нээлтээ хийсэн уг киноны урьдчилсан үзвэрийн үеэр үзэгчдийн хариу үйлдлийг хараад бүтээл амжилт олохыг ойлгосон байна. Стивен Кинг эхнэр Табита Кингийн хамт АНУ-ын Бостон хотод болсон киноны урьдчилсан үзвэрт оролцжээ. Тухайн танхимд голдуу африк гаралтай америк үзэгчид байсан бөгөөд зохиолч эхэндээ цагаан арьст өсвөр насны охины тухай түүх тэдэнд хэрхэн хүрэх бол хэмээн эргэлзэж байсан аж. Гэвч кино үргэлжлэх тусам үзэгчид үйл явдалд улам бүр автаж, дүрүүдийн хувь заяанд сэтгэл хөдлөлөөр хандаж эхэлсэн байна. Ялангуяа киноны төгсгөлийн хэсэгт…

Read More

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны дурсгалт газрын 160 дугаар булшинд хийсэн Монгол, Солонгосын хамтарсан малтлагаар 413 олдвор илрүүлжээ. Тэдгээрийн дотор Ромын эзэнт гүрний нутагт үйлдвэрлэсэн байж болзошгүй шилэн аяга, оршуулгын зан үйлд зориулсан хаш эдлэл, мөнгөн морины чимэглэл багтсан байна. БНСУ-ын Үндэсний төв музей, Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей хамтран 2023–2026 онд хийсэн малтлагын үр дүнг арваннэгдүгээр сарын 6-нд танилцуулжээ. Энэ нь шинээр булш нээсэн тухай бус, өмнө нь бүртгэгдсэн дурсгалын судалгааны үр дүн юм. Тус музейн мэдээлснээр, Монголд одоогоор тогтоогдсон Хүннүгийн хамгийн том булш болох уг байгууламж үүдэвчийн хамт ойролцоогоор 73 метр урт, 14.5 метр гүн…

Read More

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шинжлэх ухааны академийн Абу Райхан Берунийн нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнд зочилжээ. Тэрбээр тус хүрээлэнгийн захирал, профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Комилжон Рахимовтой уулзан, хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Элчин сайд Д.Батбаатар нь захирал К.Рахимовыг албан тушаалдаа томилогдсоноос хойш уулзсан анхны гадаад улсын Элчин сайд болж буйгаараа энэхүү уулзалт онцлогтой байжээ. Энэ үеэр Элчин сайд хүрээлэнгийн ховор нандин гар бичмэлийн сан хөмрөг, “ЮНЕСКО”-гийн холбогдох жагсаалтад бүртгэгдсэн гар бичмэлийн хадгаламжтай танилцаж, тус хүрээлэнгийн үнэт өвийн…

Read More