Зохиогч: Урлаг

Холливудын домогт жүжигчин Жеймс Стюартын амьдралаас сэдэвлэсэн “Jimmy” намтарчилсан кино шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ авч байна. “Variety” сэтгүүлийн кино шүүмжлэгч Гай Ложийн үзэж буйгаар тус бүтээл Стюартын ярианы өнгө, биеэ авч явах байдлыг амжилттай дуурайсан ч түүний уран бүтээлч чанар, дотоод ертөнцийг хангалттай харуулж чадаагүй аж. Киноны гол дүрд “Riverdale” цувралаар танигдсан жүжигчин Кэй Жей Апа тоглож, найруулагчаар Аарон Бёрнс ажиллажээ. Зохиол нь Жеймс Стюарт 1941 онд Дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоор цэргийн албанд элссэн үеэс эхэлж, дайны дараа Холливудад эргэн ирж, найруулагч Фрэнк Капратай хамтран “It’s a Wonderful Life” киног бүтээх хүртэлх амьдралынх нь чухал үеийг өгүүлжээ. Стюарт тухайн үедээ Холливудын…

Read More

“Бэтмэн” болон “Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон Францын алдарт “Dior” загварын ордны 2026 оны баярын сурталчилгааны “Christian Dior’s Night in Color” нэртэй богино хэмжээний анимэйшн кинонд дуу оруулжээ. Гэвч уг бүтээл цахим орчинд хиймэл оюун ухаан ашигласан гэх шүүмжлэл дагуулсан тул найруулагч Сильвен Шоме тайлбар хийж, бүх дүрсийг уран бүтээлчид гараар зурсан гэдгийг онцолсон байна. Зургаан минут орчим үргэлжлэх тус бүтээлийг “Бельвиллийн гурвал” (The Triplets of Belleville), “Илбэчин” (The Illusionist) хүүхэлдэйн кинонуудаараа танигдсан, “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшиж байсан Францын найруулагч Сильвен Шоме найруулжээ. Роберт Паттинсоноос гадна Рианна, Жош О’Коннор, Лакит Стэнфилд, Луи Гаррель, Камий Коттен нар дуу оруулсан байна.…

Read More

Шведийн жүжигчин Билл Скарсгард “Жеймс Бонд” киноны дараагийн гол дүрд тоглох боломжийн талаар ярихдаа өөрийгөө уг дүрд нэр дэвшигчдийн жагсаалтад ч авч үзээгүй хэмээн хошигножээ. Тэрбээр “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жеймс Бондын дүрийн сонгон шалгаруулалтад өөрийг нь огт авч үзээгүй тухай дурдсан байна. Скарсгард “Магадгүй тэд Швед жүжигчин авч болохгүй гэж бодсон байх” хэмээн хошигнон хэлжээ. Билл Скарсгард аймшгийн болон триллер төрлийн кинонд бүтээсэн дүрүүдээрээ олон улсад танигдсан жүжигчин юм. Тэрбээр “It” киноны аймшигт алиалагч Пеннивайзын дүрээр үзэгчдийн анхаарлыг татаж, “John Wick: Chapter 4”, “The Crow” зэрэг бүтээлд тоглосон билээ. Жүжигчин сөрөг дүрүүдийг бүтээх талаар ч ярьсан бөгөөд түүний хувьд…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулга, “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг дахин олны хүртээл болгож байна. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулж буй.

Read More

Ази номхон далайн бүс нутгийн театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB) Сингапур улсын Сингапур хотын Лассалын их сургуульд арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Олон улсын тус наадамд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг төлөөлөн Д.Батбаярын “Гэгээ” жүжгээс сэдэвлэсэн “Гэгээ” физикл жүжгийг пүрэв гараг /2026.11.05/-т Малайз, БНСУ, Япон улсын жүжгүүдийн хамт олон улсын үзэгчид, шүүгчдийн өмнө амжилттай тоглолоо. “Гэгээ” физикл жүжиг олон орны үзэгчдийн таашаалд нийцэн, удтал халуун алга ташилтын мялаалга хүртэж, тоглолтын дараа театр судлаачид, олон улсын театрт хайртай оюутан залуусын сонирхолтой асуултад хариулж, бүтээлч харилцан яриа өрнүүллээ.

Read More

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус яамны үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард уран бүтээлч Б.Дашням, Л.Мягмарцэрэн нарын “Уудам” хамтарсан үзэсгэлэнг толилуулсан бол энэ сард залуу уран бүтээлчдийн “Энэ тэр” үзэсгэлэнг дэлгэж байгаа юм. Тус үзэсгэлэнд залуу уран…

Read More

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Д.Нацагдоржийн зохиол, бүтээл” хэлэлцүүлгийг СУИС-ийн Театрын урлагийн сургууль, Үндэсний номын сан хамтран зохион байгууллаа. Доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Чойжилсүрэнгийн Жачин “Их зохиол Дашдоржийн Нацагдорж” сэдвээр, Шинжлэх ухааны доктор, профессор, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн ахмад багш С.Хөвсгөл “Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр илтгэл тавилаа. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш С.Гантулга “Халуун элгэн нутаг” дуугаар, тус сургуулийн Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4б дамжааны оюутан Д.Тэмүүлэн Их зохиолчийн “Шувуун саарал” өгүүллэгээр хэлэлцүүлэгт оролцогчдын сонорыг мялаав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан солилцооны гадаад оюутнууд, Сити их сургууль, Соёл урлагийн их…

Read More

Холливудын тулаант киноны домог болсон жүжигчид Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер нарын хооронд олон жилийн турш үргэлжилсэн өрсөлдөөн Шварценеггер улс төрд орж, Калифорни мужийн амбан захирагч болсноор төгсгөл болсон тухай Сталлоне ярьжээ. 1980-1990-ээд онд хоёр жүжигчин тулаант киноны хамгийн том одод байв. Тэдний тоглосон кинонууд дэлхий даяар амжилт олж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэднийг байнга харьцуулдаг байсан юм. Үүний улмаас тэдний хооронд уран бүтээлийн болон хувийн шинжтэй өрсөлдөөн бий болж, бараг 20 жил үргэлжилжээ. Сталлонегийн хэлснээр, Шварценеггер 2003 онд Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж, улмаар төрийн албанд ажиллах болсноор тэдний өрсөлдөөн намжсан байна. Тэр үеэс Шварценеггер кино урлагт өмнөх шигээ идэвхтэй…

Read More

“Зак, Коди хоёрын тансаг амьдрал” (The Suite Life of Zack & Cody) цувралын гол дүрийн жүжигчин Дилан Спроус тус бүтээлд тоглосныхоо дараа дахин гарсан ангиудаас авсан цорын ганц нэмэлт төлбөр нь ердөө таван цент байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр хуучин хамтран тоглогч Фил Льюистэй “Wildmen” подкастад оролцох үеэрээ энэ талаар дурссан байна. Дилан Спроусын хэлснээр, түүний авсан таван центийн төлбөр нь “Ханна Монтана” цувралтай хийсэн хамтарсан нэг ангитай холбоотой байжээ. Тэрбээр “Зак, Коди хоёрын тансаг амьдрал” цувралын бараг 190 ангид тоглосон ч дахин цацагдсан ангиудаас нэмэлт орлого бараг хүртэж байгаагүй аж. Жүжигчин тухайн үед тус цуврал телевизийн үзэгчдийн тоогоор “The Sopranos”…

Read More

Холливудын жүжигчин Жэйми Ли Кёртис найруулагч Роб Райнер болон түүний эхнэр Мишель Сингер Райнер нарын хүүхдүүдтэй ойр дотно харилцаатай хэвээр байгаагаа хуваалцжээ. Тэрбээр эцэг, эхээ алдсан Жейк, Роми Райнер нартайгаа гэр бүлийн холбоогоо хадгалж, хүнд цаг үед бие биедээ түшиг болж байгаагаа онцолсон байна. Өдгөө 67 настай жүжигчин “Extra” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Бид нэг гэр бүл. Ийм зүйл тохиолдоход хүмүүс улам бүр ойртдог” хэмээн ярьжээ. Мөн Роб, Мишель нарын хүү Жейктэй хамт ярилцлагад оролцож байхдаа түүний дэргэд суух нь өөрт нь сэтгэл хөдөлгөм, хүнд мэдрэмж төрүүлсэн тухай дурдсан байна. Жэйми Ли Кёртис болон Роб Райнер нар олон жилийн турш дотно…

Read More