Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилж байна. Жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди,Г.Сэр-Од нар ажиллажээ. Харин жүжиг Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүрч буй бөгөөд арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглох юм. “Амьтны ферм” жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож байна. Гэрэл зураг: ARTUS Radio
Зохиогч: Урлаг
“3.27” олон улсын оюутны их наадмын Үндэсний шилдэг бүтээл Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB)-д оролцохоор Сингапур улсыг зорилоо. Өнөө жилийн Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB) Сингапур улсын Лассалын их сургуульд арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тус наадамд Соёл урлагийн их сургуулийг төлөөлөн оролцох оюутнуудыг Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч У.Дэлгэрбуян ахлан, Д.Батбаярын “Гэгээ” жүжгээс сэдэвлэсэн “Гэгээ” физикл жүжгээр оролцоно. Фестивалийн хүрээнд захирлуудын уулзалт зохион байгуулагдах бөгөөд хуралд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал доктор М.Ариунжолоо оролцох аж. Наадамд оролцох бүтээл нь 2026 оны “3.27” олон улсын оюутны…
Монголын урлагийн зөвлөл (МУЗ) НҮТББ нь “MCS Group”-ийн санхүүжилтээр соёлын өвийг хамгаалах “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр 2019–2022 онд ажиллаж, түүх, соёлын дурсгалт газар болон дурсгалт уран барилгын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУЗ нь 2026 онд Чойжин ламын сүм музейн түүхэн архитектур, соёлын өвийн үнэ цэнийг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэх төслийг М-Си-Эс Холдингийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Итали улсын гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч iGuzzini брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, шинэчлэн…
“Өв хамгаалагч” аяны хүрээнд Баян-Өндөр сумын Соёлын төвөөс “Баян-Өндөр сумын нутаг дахь археологийн дурсгалууд, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Дашзэвэг судалгааны үр дүн, сумын нутаг дахь археологийн дурсгалуудын онцлог, хадгалалт хамгаалалтын асуудлаар илтгэл тавьжээ. Тэрбээр 2020 онд сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан “Баян-Өндөр Өв соёл” төсөл хэрэгжүүлж, археологийн судалгаа хийсэн байна. Судалгааны хүрээнд гурван байршлаас нийт 21 дурсгал шинээр илрүүлж, бүртгэсэн нь өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй, сагсай хэлбэрийн булшнууд байсныг онцоллоо. Тухайлбал, Тэрэм хайрхны өвөрт шоргоолжин булшны төрөлд хамаарах хоёр дурсгал илрүүлсэн…
Холливудын жүжигчин Орландо Блум өнгөрсөн есдүгээр сард Торонтогийн олон улсын кино наадмын үеэр “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгээгүй юм. Тэрбээр Жонни Депптэй хааяа холбоотой байдаг бөгөөд түүнийг “Гайхалтай хүн” хэмээн тодорхойлжээ. Блумын хэлснээр, уг киноны жүжигчид дахин нэгдэх нь үзэгчдэд дурсамж сэргээсэн онцгой үйл явдал болох боломжтой. Гэхдээ киноны шинэ анги хэзээ хийгдэх, ямар жүжигчид оролцох талаар одоогоор тодорхой мэдээлэл аваагүй гэдгээ мөн онцолсон байна. Харин Жонни Депп арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотод болсон өөрийн шинэ “Ebenezer” киноны тусгай үзвэрийн үеэр Жек Спэрроугийн дүрдээ дахин тоглох сонирхолтой эсэхийг нь асуухад “Мэдэхгүй…
Америкийн рок дуучин, хөгжимчин Ленни Кравиц Флорида мужид есөн хүний амь нас хохирсон “Learjet 60” онгоцны осолд өртсөн гэх мэдээллийг түүний хэвлэлийн төлөөлөгч няцаалаа. Тэрбээр цахим орчинд тархсан уг мэдээллийг “худал бөгөөд үндэслэлгүй” хэмээн мэдэгджээ. Тус онгоц 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Техас мужийн Остин хотоос Багамын арлуудыг зорин ниссэн боловч Флорида мужийн Палм-Бич орчмын суурьшлын бүсэд осолдсон байна. Онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амь үрэгджээ. Ослын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж. Кравиц осолдсон онгоцонд байсан гэх цуурхал цахим сүлжээнд тархсан нисгэгчийн тухай мэдээллээс үүдэлтэй байна. Тодруулбал, Эмили Шелтон гэх нисгэгч өмнө нь Кравицыг Техасын Остин хотоос Багамын…
Ахмад Америк дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Энтони Макки өсвөр насандаа дислекси буюу унших, бичих чадварт нөлөөлдөг суралцахуйн онцлогийн улмаас сургуульдаа бусад сурагч, багш нарын зүгээс найдваргүй нэгэн мэт үнэлэгддэг байснаа ярьжээ. Харин есдүгээр ангид нь хичээл зааж байсан нэгэн багш түүнийг Уильям Шекспирийн бүтээлүүдтэй танилцуулж, амьдралынх нь замыг өөрчилсөн байна. Макки энэ тухайгаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Би дислекситэй гэдгээ өөрөө ч мэддэггүй байсан. Үүнээс болж олон сурагч, багш намайг аль хэдийн найдваргүй гэж үздэг байлаа” хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр, есдүгээр ангийн нэгэн багш нь уншиж, ойлгоход хүндрэлтэй байсан ч түүнд цаг гарган тусалж, Норвегийн жүжгийн зохиолч Хенрик…
Холливудын нэрт жүжигчин Дастин Хоффман 1967 онд дэлгэцнээ гарсан “The Graduate” киноны зураг авалтын үеэр өөртөө итгэлгүй болж, найруулагч Майк Николсын хандлагаас болж ихээхэн дарамт мэдэрч байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр уг киног өөрийн амьдралыг өөрчилсөн бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ зураг авалтын үйл явцыг “аймшигтай туршлага” байсан гэж тодорхойлсон байна. Хоффман энэхүү дурсамжаа удахгүй хэвлэгдэх “Look at Me” хэмээх намтар номдоо бичжээ. Түүний дурсамжаас сэдэвлэсэн эсээ “The New Yorker” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Жүжигчин уг киноны гол дүр Бенжамин Брэддокийн дүрд тоглохдоо өөрийгөө тохирохгүй гэж бодож байжээ. Учир нь зохиолын дүр нь чинээлэг америк гэр бүлээс гаралтай, сурлага сайтай, спортын авьяастай…
Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад аравдугаар сарын 29-нд Halloween-ы баярыг угтан, хулуугаар чимэглэсэн тусгай хоолоор дайлуулжээ. Амьтдын байр, хашаанд аймшгийн дүрстэй сийлсэн хулуу байрлуулж, асран хамгаалагчид нь баярын уур амьсгал бүрдүүлсэн байна. Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтдын үйл ажиллагаа хариуцсан менежер Даниел Симмондсын хэлснээр, ийм төрлийн улирлын арга хэмжээ нь амьтдын төрөлхийн зан үйл, тухайлбал хоол тэжээлээ хайх, орчноо судлах чадварыг нь дэмжих зорилготой ажээ. Тэрбээр Halloween-ы баяр асран хамгаалагчдад амьтдын төрөлхийн зөн совин, чадварыг хөгжүүлэх шинэ арга турших боломж олгодог гэдгийг онцолсон байна.
Улсын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжгээ үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Тус уран бүтээлийн ерөнхий продюсер, найруулагчаар Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллажээ. “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжгийг арваннэгдүгээр сарын 3, 4, 12, 13, 14, 19, 20, 21-нд толилуулах юм.
