Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ
Гадаад мэдээ

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Урлаг Урлаг15/08/2025Шинэчлэгдсэн:15/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Baby Shark” хүүхдийн дууны зохиогчийн эрхтэй холбоотой нэхэмжлэлийг Өмнөд Солонгосын Дээд шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Өмнөд Солонгосын боловсролын “SmartStudy” гарааны компанийн /одоо “Pinkfong Company” нэртэй болсон/ 2015 онд хит болсон “Baby Shark” дуу нь 2011 онд гаргасан дууг нь хуулбарласан гэж Америкийн хөгжмийн зохиолч Жонатан Райт мэдэгдээд байлаа. Гэвч шүүх өчигдөр /2025.08.14/ “Ж.Райтын хувилбар бол эх бүтээл биш” гэж үзээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

“Pinkfong”-ийн “Baby Shark” дуу 2015 онд цацагдсаныхаа дараа дэлхий даяар алдартай болж, одоогийн байдлаар “YouTube” дээр 16 тэрбум гаруй хандалт аваад байна. Ж.Райтын хувьд өөрийн хувилбарыг 2011 онд “Pinkfong”-ийн хувилбараас дөрвөн жилийн өмнө гаргаж байжээ.

Эдгээр хоёр дуу Америкийн хүүхдийн зуслангуудад олон жилийн турш дуулагдаж буй уламжлалт аялгуун дээр суурилжээ. Өмнөд Солонгосын шүүхүүд 2021 онд “Pinkfong”-ийг зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж, 2023 онд шийдвэрээ дахин баталгаажуулсан бол Дээд шүүх хоёр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Slot Casino NZ Real Money Games 1

17/02/2026

Bonus Online Casino Ontario Offers

17/02/2026

Royal Panda Casino No Deposit Bonus Codes

17/02/2026

Женни Сөүл дэх барилгыг 20 тэрбумаар авлаа

16/02/2026

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.