Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Мөнх тэнгэрийн бичиг-2025” 14 дэх удаагийн үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” 14 дэх удаагийн үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг24/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлээ.

Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол хүний оюуны дархлаа, монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурталчлах зорилготой юм. 14 дэх жилдээ зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнд нийслэл болон хөдөө орон нутаг, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх Нуурын Дээд монгол болон Францын мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой. Монгол уран бичлэг нь Монгол туургатны соёлын өв, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний бэлгэ тэмдэг юм.

Энэхүү үзэсгэлэн үндэснийхээ бичиг соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн сурталчлах, хүүхэд залуучуудад сурах, судлах  тэмүүллийг бий болгох, монгол бичгийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын авьяас чадварыг дэмжихэд чиглэж байна. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг.

Мөн тус үзэсгэлэнд энэ жил Монголын фелателийн холбооны хүндэт гишүүн Д.Дашжавын “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт шуудангийн маркуудыг дэлгэснээрээ онцлогтой.

Үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Мөр” төслийн анхны галерейг Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ

29/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бекхэмийн гэр бүлийн бизнес ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ

29/09/2026

Женнифер Лопес хүүхдүүд нь тусдаа амьдрах болсонд сэтгэл хөдөлж, уйлж байгаагаа ярьжээ

29/09/2026

Линдси Лохан “Netflix”-ийн шинэ романтик кинонд тоглоно

29/09/2026

Жулианна Мур “SCAD Savannah Film Festival”-аас “Icon Award” шагнал хүртэнэ

29/09/2026

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.