Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Зам ба морин төвөргөөн” инсталляц бүтээл Уран зургийн галерейн шилдэг бүтээлийн сан хөмрөгт хадгалагдаж байна
Дүрслэх урлаг

“Зам ба морин төвөргөөн” инсталляц бүтээл Уран зургийн галерейн шилдэг бүтээлийн сан хөмрөгт хадгалагдаж байна

Урлаг Урлаг24/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч С.Дагвадорж “Зам ба морин төвөргөөн” нэртэй инсталляц бүтээлээ 1998 онд бүтээжээ.

Түүний эл бүтээлийн тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр цахим хуудсандаа “Зам ба морин төвөргөөн” инсталляц бүтээл нь өдгөө Монгол улсын шилдэг уран бүтээлийн сан хөмрөгт данслагдан Уран зургийн галерейд хадгалагдаж байна. Хараад байхад хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож ондоо ялгаатай өнцгөөр тайлбарлаж болохоор гайхалтай бүтээл шүү. Тийм ч болохоор Кванжугийн Азийн наадмын гранпри шагналыг авсан биз.

Нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг хүн төрөлхийтний үүдэл эхлэл, үндэс гарвал агуулсан ой санамж бүхий соёл. Угаасаа бид эхээс төрж энэ хорвоод хүний төрлийг олоод үхэж үгүй болох хүртлээ орон зай цаг хугацаа, мэдлэг мэдээлэл, ахуй орчил дундуур нүүсээр л байдаг. Өөрсдийн гараар үйлдсэн үйлээр эрчилж томсон дээс шидмэс лугаа амьдралын замаараа дөрөөлж дүгнүүлэн тэнгэрт ахих болоод тамд унах эсэх нь гагц бидний өөрсдийн сэтгэл зүрх болоод сэтгэл оюун ухаанд буй. Тэнгэр шүтэж босоо тэнхлэгээр хийморь сүлдээ бодож сүслэдэг нь хүмүүн ховордсон цаг дор тэнгэр хол газар хатуу болсон цөвүүн цагийн өнгө гэлтэй.

Хавтгай болсон гэгдэх дэлхий ертөцийн даяаршлын цунами давалгаанд үлдэж хоцрох ондоошил маань хоцрогдсон өнгөрснөөрөө хочлуулж байгаа нүүдэлчин угшил, хязгааргүй эрх чөлөөний өгөгдөл бүхий зүрхний лугшилт, тэгш дүүрэн татах амьсгал болгон минь юм. Тэнгэрт зүүгдсэн эцсийн ганц шидмэс өгөршин тасарч нүгэлт хорвоогийн өрц бөөрөнд хумхийн тоос лугаа шидэгдэхийн цагт өөрийн дураар цээж дүүрэн амьсгалж зах хязгаар нь үл харагдах ногоон талд уртын дуугаа шуранхайлуулан эрх дураараа давхих жаргал цэнгэл тоос дарсан номын хуудсанд түүх болон үлдэх биз. Ямар ч хатуу будааны архи тэр хоосон үгүйрсэн орон зайг нөхөж үл чадна. Бөхлөх ёстой дархлаа минь энэ л юм шүү. Эртний сайхан түүх “Дээд тэнгэрээс заяат” гэж эхэлдэг нь дэмий хоосон үг бус билээ” хэмээн нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

85 жилийн турш сураггүй байсан Литвийн түүхэн зураг хогийн савны дэргэдээс олджээ

29/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

25/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мэрил Стрип, Кевин Клайн нар 40 гаруй жилийн дараа дахин дэлгэцийн бүтээлд хамтран тоглоно

29/11/2026

Марго Робби найруулагч Кристоффер Борглитой “A24”-ийн шинэ кинонд хамтран ажиллана

29/11/2026

Жон Траволта “November 1963” кинонд бүтээсэн дүрээ хараад “Бурхан минь, энэ чинь чөтгөр байна шүү дээ” хэмээн уулга алджээ

29/11/2026

“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ

29/11/2026

85 жилийн турш сураггүй байсан Литвийн түүхэн зураг хогийн савны дэргэдээс олджээ

29/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.