Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ
Утга зохиол

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

Урлаг Урлаг14/09/2026Шинэчлэгдсэн:14/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын өнцөг булан бүрд амьдардаг номын үнэнч хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр” энэ сарын 18-нд эхэлнэ.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг тус үйл ажиллагаа 40 дэх удаагаа болох юм. Энэ жилийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болохоороо онцлогтой. Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үндэсний номын баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, ном хэвлэлийн салбарыг дэмжих зорилготой томоохон соёлын эвент юм. Тиймээс зөвхөн нийслэлийнхэн гэлтгүй орон нутгаас ч энэхүү баярыг хүлээж, зорин ирдэг болсон билээ.

Энэ удаагийн номын баяраар хилийн чанадаас онцлох чухал зочид урьжээ. Тухайлбал, олон улсын хэвлэлийн салбарт Энэтхэгийг төлөөлөн оролцдог “Aazhi” паблишингийн үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Азийн хамгийн том хүүхдийн номын баярын нэг болох “Нами” фестивалийн захирал Фрэд Минн багийнхаа хамт, Японы зурагт номын нэрт зохиолчид болох Хоса Сачиёо, Ито Хироши, мөн Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев, “IBBY” Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн ерөнхийлөгч асан, гүйцэтгэх хорооны гишүүн Жан Минжөү тэргүүтэн Монголд анх удаа ирж, 40 дэх удаагийн “Номын баяр”-т оролцоно. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Японоос ном, хэвлэлийн салбарын томоохон төлөөлөгчид ирэх аж.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.