Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»80 гаруй жилийн түүхтэй мөнгөн бүслүүрт хувин Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд бий
Музей

80 гаруй жилийн түүхтэй мөнгөн бүслүүрт хувин Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд бий

Урлаг Урлаг30/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн алтан сан хөмрөгт 960 сорьцтой мөнгөн таван хошуу малын дүрс, мөнгөн самбар, мөнгөн бүслүүр бүхий хувин хадгалагдаж байна.

1945 онд мал сүргээ 1000 хүргэсэн 97 малчинд “Улсын алдарт сайн малчин” цол олгох үеэр тус шагнал дагалдсан бөгөөд музейд хадгалагдаж буй хувин нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Улсын сайн малчин Н.Дооломын “Улсын алдарт сайн малчин” шагнал юм. Шагналын хувинг түүний хүү Д.Бүдшир аймгийн музейд бэлэглэж байжээ.

Монголчууд мал сүрэг нь өсөж мянга хүрэхээр үр төлөөр баян байхыг бэлгэдэн эцэг малын дүрсийг модоор сийлж, мөнгө, зэс зэрэг металл эдээр цутгуулан бурхан тахилынхаа өмнө залдаг байв.

1943 онд хуралдсан Улсын сайн малчны хоёрдугаар зөвлөгөөнд Ерөнхий сайд Х.Чойбалсан малаа 1000, 5000 хүргэсэн малчдыг онцгойлон сайшааж, гэрт нь үүрд дурсгал болох зүйлээр шагнахыг санал болгож байжээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1944 оны есдүгээр сарын 22-ны өдөр хувийн мал сүргээ 1000, 5000, 10000 хүртэл өсгөсөн малчдад “Улсын алдарт сайн малчин” цол олгож, үнэт эд өлгийн гурван зэрэгтэй шагнал дурсгах тухай тогтоол гаргасан байна.

Тогтоолын дагуу “Улсын алдарт сайн малчин” цол олгосон малчдад хүндэт үнэмлэх, сүргийн олонхыг эзэлж байсан хээлтүүлэгч малын мөнгөн дүрс, мөнгөн бүслүүр, “1000 мал” хэмээх мөнгөн үсэг бүхий хувин, төрийн сүлд болон таван хошуу мал сийлбэрлэсэн мөнгөн чимэглэл самбар, зургаан хасагтай таван тотго бүхий ган болд тулга, эрээн майхан, өвсний морин машин, малын хашаа зэрэг дурсгалын зүйлсийг улсаас гардуулж эхэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Музей Урлаг

Жуулчдын хамгийн их сонирхдог үзмэр бол бөө, удганы хувцас хэрэглэл

03/02/2026
Музей Урлаг

Музейн сан хөмрөгийг 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлжээ

02/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.