Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтыг иргэдийн оролцоотой шинэчилнэ
Уртын дуу

Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтыг иргэдийн оролцоотой шинэчилнэ

Урлаг Урлаг12/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1d9188fd67199f9coriginal9822854012013-09-12-13-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Соёл, спорт, аялал жуулчлалын яам Соёлын өвийг хамгаалах талаар иргэдийнхээ оролцоотой соёлын өвийн жагсаалтыг шинэчлэх ажил хийхээр болсон байна.

Ингэснээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, улс аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгох сайн талтай юм. Мөн Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчдын талаарх холбогдох мэдээлэл, судалгаа, сурталчилгааг энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал олон нийтийн дунд явуулахаар болжээ. 

Үндэсний Төлөөллийн соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад :

-Морин хуур хөгжммийн уламжлалт урлагийг 2003 онд,

-Монгол ардын уртын дууг 2005 онд, 

-Монгол үндэсний хөөмэйг 2010 онд,

-Монгол үндэсний уламжлалт баяр-наадамыг 2010 онд,

-“Шувуучлахуй” буюу Бүргэдийн анг 2010 онд тус тус;

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад: :

-Монгол ардын уламжлалт бүжиг-бий,биелгээг 2009 онд

-Монгол туулийн урлагийг 2009 онд,

-Үндэсний цуур хөгжмийн урлагийг 2009 онд,

-“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа”  /нийт 9 өвийг/ тус тус  бүртгүүлэн тунхаглуулсан.

· ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтад Лувсанданзаны “Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг 2011 онд бүртгүүллээ.

-“Увс нуурын байгалийн ай сав газар”-ыг  2002  онд  дэлхийн байгалийн өвд,

-“Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд,

-“Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд.

Эдгээр өвийг бүртгүүлсний ач холбогдол нь:

1. Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвүүд нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулсан

2. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэсний хөөмэй, Монгол үндэсний уламжлалт баяр-наадам,“Шувуучлахуй” буюу Бүргэдийн ан нь монгол үндэстний аман болон соёлын биет бус өвийг дэлхий дахинд бүрэн төлөөлнө гэдгийг нотлон харуулсан

3. Монгол ардын уламжлалт бүжиг-бий, биелгээ, Монгол туулийн урлаг, Үндэсний цуур хөгжмийн урлагийг яаралтай хамгаалах шаардлагатай өв мөн болохыг баталгаажуулж, хадгалж хамгаалах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг анхааруулсан

4. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өвд бүртгэгдсэн Үндэсний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүдийг хадгалж хамгаалах, уламжлан эзэмших,сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх талаар өөрийн улс, олон улс, ЮНЕСКО-гийн өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээх болсонд оршино.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.