Төрийн сёорхолт, дуучин, продюсер Д.Болд энэ намрын тоглолтыг салхийг хагалан “Bold unplugged night” тоглолтоо цувралаар фенүүддээ хүргэсээр байгаа билээ. Түүний анплаггет тоглолт “Blue sky”-ын “Vegas” клубээс эхлэн “Centro” клуб, “Corporate View Lounge” болон “Metropolis”-т одоогоор залуустайгаа болзоо тогтоогоод байгаа билээ. Түүний дараагийн тоглох газар нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хэд хонгийн өмнө дуучин Д.Болд “Монгол поп” төслийн хоёр дахь давалгаа буюу “Монгол поп-2” цомогтоо багтсан “Монгол түмэн” дуугаа дүрсжүүлэхээр эзэн Чингисийн өлгий нутаг болсон Хэнтий аймгийг зорьсон байна. Клипний зураг авалт тус аймгийн Дэлгэрхаан сумын нутагт үргэлжилж байгаа бөгөөд тэрээр тун удахгүй шинэ клипээрээ фенүүдтэйгээ уулзахнээ.
Эх сурвалж: xyyp.mn