Бүсгүй та заримдаа өөрийгөө хачин жигтэй байгааг анзаардаг уу? Өчигдөр чи сексийн тухай бараг л минут тутам бодоод л хайрттайгаа хаана ч хамаагүй, бүр цахилгаан шат, нийтийн хонгилд ч секс хийчихмээр хүсэл төрөөд байсан чинь өнөөдөр болохоор орондоо ном хараад хэвтэх нь хайртын чинь ялдам энхрийллээс хавьгүй сайхан санагдаж байна уу?
Уг нь бол юу ч болоогүй, өөрчлөгдөөгүй л юм шиг санагдана. Залуу чинь урьдын л адил сэтгэл татам, ялдам, найрсаг хэвээрээ. Та нар хэрэлдэж маргаагүй, толгой чинь өвдөөгүй, сэтгэл санаа чинь ч хямраагүй. Тэгээд юу болоод байна аа? “Эмэгтэйчүүдийн л асуудал байх нь…” гэж сэтгэл гонсойсон залуу чинь бодно. үнэндээ ч түүний зөв. Бүсгүйчүүдийн бие махбодод сарын тэмдэгтэй холбоотойгоор дааврын байнгын өөрчлөлт явагддаг. Энэ нь бүсгүйчүүдийн гадаад төрх, сэтгэл санааны байдал, ааш зан бүр сексэд хандах хандлагад нь хүртэл нөлөөлж байдаг. Эмэгтэй хүн болгонд өөрийн секс-үечлэл байх бөгөөд “халуун”, “хүйтэн” өдрүүд гэж бий. Гэхдээ бид тэр онцлог өдрүүдийг урьд нь биш, болоод өнгөрсөн хойно нь л мэддэг. үүнийг урьдчилж мэдээд, өөрийн гэсэн, хувийн бяцхан календарьтай болбол зүгээр биш үү? Тэгвэл хамтрагч чинь байсан ч, байгаагүй ч бидэнд нэлээн хэрэг болноо доо. үүнийг бодож гаргах гээд үзье л дээ. Сарын тэмдэг нь 28 хоногийн мөчлөгтэй ирдэг хүн байна гэж бодъё. Тэгэхэд бид энэ 28 хоногийн эхний сүүлийн 2 долоо хоног бол асуудалгүй, харин яг голын хэд хоногт осолтой үе тохиодог гэж багцаагаар мэднэ.
Ерөнхийдөө секс-үечлэл ч бас нэг тиймэрхүү л байдаг. өндгөн эс боловсрох үе хэр ойртож, холдож байгаагаас шалтгаалан эмэгтэй хүн сексийг огцом хүсч, эсвэл дургүйцэн хөрч байдаг. Сарын тэмдгийн 1-11 дэх өдрүүд Мөчлөгийн хамгийн эхний өдрүүд буюу “найз ирсэн” үеэр бүсгүй хүний бэлгийн даавар харьцангуй идэвхгүй болдог. Гэхдээ энэ нь бэлгийн дур хүсэл хөлдчихсөн гэсэн үг биш. Зүгээр л, зарим хүн сарын тэмдэг ирсэн үед секс хийх нь аймшигтай заваан, муухай зүйл гэж боддог бол зарим нь энэ үед секс хийгээд онцгой таашаал авдаг. Нэгдүгээрт, сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрүүд бол “сарын тэмдгийн өмнөх үеийн синдром” дууссан байдаг тул зарим эмэгтэй сэтгэл нь тайвширч, хямрал арилснаар секс хийхдээ дуртай болсон байна. Хоёрдугаарт сарын тэмдэг ирж байх үеэр эмэгтэй хүний бэлэг эрхтний байнгын чийг /цус/ хангалттай байх учраас эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээнд чөлөөтэй хөдөлж болно. Гэхдээ энэ нь зарим хүнд эвгүй санагддаг бол зарим хүнд таалагддаг. Харин 6-11 дэх өдрүүдэд эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл бага зэрэг буурдаг. Энэ үед бүсгүй хүний бэлгийн дааврууд нь өөр ажилд буюу жирэмсэлж үр тогтооход бие махбодыг бэлдэж байдаг. Хувийн амьдрал Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд өөрийгөө яасхийж зөв гольдролд нь оруулах вэ гэж санаа зовниж байна уу? Энэ үед бүсгүй чамд удаан янаг, удиртгал, сексийн янз бүрийн мөрөөдөл, сэтгэн бодох чадвар, бие, сэтгэл тайвшруулах иллэг, эротик кино, ном, хэвлэл зэрэг зүйлүүд, хамтрагчийн чинь ялдам янаг байдал, бүр гар хангалга гээд янз бүрийн л арга хэрэгтэй болох байх. Шөнийн болзооныхоо тухай, юу хүсч, юу үзэж, ямар мэдрэмж авмаар байгаагаа бодож, сэтгэхүйн хувьд урьдчилан бэлтгэл хийх хэрэгтэй. Сексэд зориулж сэтгэлдээ нийцсэн сайхан дотуур хувцас авч, тохирох гэрэл, хөгжмийг сонгож, хайртай хүндээ сексэд өдөн дуудсан мессеж бич. Энэ бүхэн таныг сексээс бүрэн дүүрэн таашаал авахад тусална.
Та сексийн хамтрагчгүй байлаа ч таныг сэтгэл тайван байж хэн нэгний хурхирахыг сонсолгүйгээр орон дээрээ хөлөө ачин хэвтээд ном унших боломж өгч буй даавартаа баярлах хэрэгтэй. Сарын тэмдгийн 12-16 дахь өдрүүд Сарын тэмдгийн 12 дахь өдрөөс бүсгүй хүний биенд гайхамшиг эхэлнэ. Сарын тэмдгийн дундах үед бүсгүй хүн жинхэнэ ханаж цадамгүй секс хүсэлд автаж, бараг цус сорогч, секс бурхан болон хувирдаг. Энэ үед бие махбод чинь сексийн амтыг улам ихээр хүсэн амтлаг бал бурмыг дахин дахин нэхэн шаардана. Тэгээд л чи өөрийгөө секс бүжигчин мэт санаж, хайртынхаа хамт порно суваг үзэж, сэтгүүл эргүүлэн, балкон дээрээ нүцгэн зугаалж, хамгийн “секси” бүсгүй болдог. Энэ бүхэнд бид өөрсдийн цусанд ихээр ялгарч ирсэн дааврууддаа /эстроген, прогестерон, бас магадгүй тестостерон/ баярлах хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн яг дунд үед бүсгүй хүний бэлгийн дур хүсэл дээд цэгтээ хүрдэг /мөн энэ үеэрээ бүсгүй хүн жирэмслэх хамгийн өндөр магадлал, боломжтой байна гэдгийг санахад илүүдэхгүй/. Энэ үед хамгийн боломжтой сайхан болзоо бол хайрттайгаа амралтын газар очоод хамгийн зоригтой секс туршилтуудыг хийх явдал юм. 14-16 дахь өдрүүдэд өндгөн эс бүрэн боловсорч дуусах бөгөөд дээр хэлсэнчлэн энэ үед бэлгийн дур хүсэл ч дээд цэгтээ хүрсэн байна. Эрдэмтэд хүний биеийн энэ зохицлыг байгаль эхийн ухаалаг, гайхамшигт мэргэн шийдвэр хэмээн үздэг. Байгаль эх биднийг эртний арслан заан шиг устаж алга болгохгүйн тулд, бүсгүй хүний бэлгийн дур тачаал нь үр хүүхдээ үлдээж үргэлжлэх үйл явцыг даран сөнөөхгүй байхын тулд ингэж зохицуулжээ.
Гэвч байгаль ээжийн энэ хүсэл эрмэлзлийг энэ удаадаа биелүүлэхгүй гэж бодож байгаа бол энэ хэд хоногт жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай аргуудыг хэрэглээрэй. Дашрамд өгүүлэхэд байгаль ээж бүсгүйчүүдийн зөвхөн бие махбодыг бэлдээд зогссонгүй, энэ чухал өдрүүдээр нөхөр, хархүү нь хөлбөмбөгт хорхойсож, эсвэл элдэв чухал ажилд дарагдчихвий гэж болгоомжлоод энэ хэдэн хоногт бүсгүй хүнийг хамгийн үзэсгэлэн төгөлдөр, өнгө үзэмж төгс байхаар зохицуулжээ. үүний тулд тэр эстроген дааврыг “зэвсэг” болгон ашигласан байна. Эстрогены ялгарал ихсэх нь бүсгүй хүний арьсыг зөөлөн булбарай болгож, хөхийг чангаруулан сэрийлгэж гаднаас нь харахад л өөрийн эрхгүй сэтгэл булаам, шүүрс алдам болгодог. Хувийн амьдрал Энэ үед чамд хэрэгтэй юм бол ердөө л амьдралаас таашаал авах. Дааврын зохицолдоогоо үр дүнтэй ашиглан түүний тусламжтайгаар сексийнхээ амьдралыг илүү сонирхолтой, аз жаргалтай болгох хэрэгтэй. Ямар ч туршилт, шинэ туршлага, шинэ дүр төрхтэй байхаас битгий ай. Сексийн хамтрагчаасаа куннингулис хийхийг гуй. Энэ үг их аймшигтай байвал зүгээр л “чи намайг “тэнд” минь үнсээч” гэж гуй л даа. Гэрийнхээ бүх тавилгыг сексэд яаж ашиглаж болохыг сайтар судлаарай. Хэрвээ чи дөнгөж шинэхэн хайр дурлалтай учраад байгаа бол “бие биенээ ойр дотно таньж мэдэх” гэсэн санаагаа яг энэ өдрүүдэд хэрэгжүүлээрэй. Харин чи одоохондоо “гоцлол” ганцаараа байгаа бол энэ үеэр өөрөө өөртөө таашаал өгөхөөс бүү татгалз. Сонирхолтой эротик кино үзэж, саунд сууж, доргионтой хиймэл эрхтэн худалдаж ав.
Энэ өдрүүд маш сайхан боломж бөгөөд даанч хурдан өнгөрдөг гэдгийг битгий мартаарай. Тийм болохоор хамтрагчтай ч бай, үгүй ч бай чи секс хийх нь л чамд хамгийн зөв шийдвэр болно. 17-28 дахь өдрүүд Ихэнх бүсгүйчүүдэд сарын тэмдгийн 17 дахь өдрөөс эхлэн бэлгийн дур хүсэл нь буурч ирнэ. Чи үүнийг өөрөө ч анзаарахгүй байж магадгүй. Дааврууд чинь өөрчлөгдөж эстрогений түвшин буурч, прогестероны түвшин нэмэгдсэн хэвээр байна. Тэгээд ихэнхдээ 22-23 дахь өдрөөс эхлэн сарын тэмдгийн өмнөх хямралын шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Энэ үедээ эмэгтэйчүүд өөр хоорондоо огт харилцан адилгүй янз янзын ааш, авир гаргадаг. Сарын тэмдгийн өмнөх үеийн хямралд орсон зарим эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл огт байхгүй болж, хэрвээ секс хийх юм бол түүнээс галзуу таашаал биш зүгээр л зөөлөн, янаг дотно байдал, анхаарал, халамж хүсэн хүлээдэг. Гэтэл зарим нь мөчлөгийн 20 дахь хоногоос эхлэн дур хүслийн хоёр дахь их түрлэг орж ирэн хачин мэдрэмтгий болж хувирдаг. Энэ бүхний буруутан нь прогестерон даавар юм. 28 дахь өдөр прогестерон огцом буурч сексийн бүх л хүсэл тачаалыг авч одох бөгөөд хайртын чинь ямар ч сайхан дуудлага чиний хүслийг өдөөж чаддаггүй.
Учир нь маргааш нь сарын тэмдэг ирнэ. Хувийн амьдрал Хэрвээ чи, сарын тэмдгийн сүүлийн өдрүүдэд дур хүсэл нь нэмэгддэг эмэгтэйчүүдийн тоонд ордог бол өөрийгөө азтай гэж бодох хэрэгтэй. Учир нь ялалтын туг чиний гарт байна. Энэ үеийг жинхэнэ таашаал авахад зориулаарай. Чамд жирэмслэх аюул байхгүй болж хүссэнээрээ л сексдэж болно. Харин чи сарын тэмдгийн өмнөх үеийн хямралд өртөмтгий бол чи энэ үедээ сексэд дургүй болж, оронд чинь өөр хүн хэвтэж байх нь төвөгтэй санагддаг. Гэхдээ чи энэ өөдгүй муу хямралыг амьдралын чинь хамаг сайн сайхныг хордуулах боломж өгч болохгүй шүү. Аль болох сайхан байж, сайн сексдэх нь зөв. Учир нь, нэгдүгээрт, энэ үед секс хийж дур тавих нь ойртон ирж буй сарын тэмдгийн өвдөлт, базлалтыг намжааж өгнө. Хоёрдугаарт, энэ үед хийсэн сексээс авсан таашаал сэтгэл санааны байдлыг хавьгүй өндөрт өргөж өгдөг. Гэхдээ хүн зөвхөн сексээр амьдардаггүй гэдгийг бас санаарай. Энэ үед хэрвээ чамд өөр юм хиймээр, идмээр байвал санаагаа гүйцээх л хэрэгтэй. Томоохон шоколад идмээр байвал идэж л орхи.
Илүү авсан хэдхэн калорийг чи дараа нь хайрттайгаа ганц галзуу секс хийгээд л шатааж чадна шүү дээ. Сайхан үнэртэй хөөс хийсэн халуун ваннад хэвтмээр байвал ханатлаа хэвт. Хөлийнхөө уланд иллэг хий. Болж өгвөл хайрт чинь чамд хийж өгвөл хамгийн сайхан л санагдана. Бүтэн өдөр гоо сайхны салонд дэмий тэнэж өнгөрөөмөөр байвал хүссэнээрээ л бай. Дэлгүүр хэсч, үсээ янзлуулж, уран зургийн үзэсгэлэн үзэж ер нь яамаар л байна, дураараа л байх хэрэгтэй. Ерөөсөө чамд сайхан санагдах бүх юмыг л хий. Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол энд өгүүлсэн зүйл өөрт чинь хамаагүй гэдгийг ойлгоорой. Ийм төрлийн бэлдмэл хэрэглэдэг хүмүүст тусгай хуваарь, жор байдаг. Ийм эмнүүд дааврыг өдөр бүр тодорхой хэмжээгээр биенд оруулж, өндгөн эс боловсрохыг хиймлээр хориглож байдгаас хүний биед өөрчлөлт үүсч хиймэл мөчлөг үүсгэдэг. Харин дааврын бэлдмэлүүдийн сексийн дур хүсэлд нөлөөлдөг үндсэн гурван нөлөөг энд өгүүлье.
1. Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол чамд сексийн дур хүслийн оргил үе гэж байдаггүй. Тиймээс өндгөн эс боловсрохын өмнө болон боловсрох үеэр сексийг тачаадан хүсэх нь ховор. Гэхдээ энэ нь секс хүсэхээ больж таашаал авах нь багасна гэсэн үг биш. Зүгээр л, цусанд ялгарч байгаа даавруудын хэмжээ байнга тодорхой байдаг учир сэтгэл хөдлөл, сексийн дур хүсэл нь ч мөн тогтмол байна гэсэн үг. Тэгээд ч дааврын бэлдмэл жирэмслэлтээс хамгаалдаг учир хүүхэд олчих вий гэж айлгүй хүссэнээрээ сексдэж, өөртөө итгэлтэй байж, өдөр тутмын сексээс таашаал авч болно гэсэн үг.
2. Дааврын бэлдмэл хэрэглэдэг хүнд сексийн дур хүсэл огцом багасах, буурах үзэгдэл байхгүй. Дааврын бэлдмэл хэрэглэдэггүй бусад бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах бусад аргаа хэрэглэж, сарын тэмдгийн өмнөх мөчлөгийн хямралд автаж сексэд дургүй болж байхад чи бол үргэлж л “байлдааны бэлэн байдалд” байна гэсэн. Ийм байдлаар чи сарын ямар ч өдөр, хүссэн цагтаа сексээс таашаал авах боломжтой болно.
3. Бие махбод чинь даавраас болж өөрчлөгдөж болно. Эстроген дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчүүд хөх нь томорч зөөлрөн, мэдрэмтгий, арьс нь цэвэршиж булбарай болдог. Харин прогестерон даавар ихээр хэрэглэдэг хүмүүс сэтгэл санааны хямралд орж, арьсны загатнаа мэтийн асуудал ч гарч болзошгүй. Дааврын бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд бие махбодод чинь ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол тэр бэлдмэл чамд таарахгүй байна гэсэн үг юм. Ингээд харин яг чамд таарах тийм эм, бэлдмэлийн эрэлд гарах хэрэгтэй болно доо…
www.URLAG.mn