Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Шадар гурван цэрэг”-ийн дүрүүд тодорчээ
Дотоод мэдээ

“Шадар гурван цэрэг”-ийн дүрүүд тодорчээ

Урлаг Урлаг19/02/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын тайзнаа анх удаа Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийг Про театрын уран бүтээлчид амилуулах гэж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байхыг жүжгийн багийнхан онцолж байна.

Жүжгийн үйл явдал XVII зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Францын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилттой нүүр тулах ч нөхөрлөлийн үнэ цэн , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Жүжгийн найруулагчаар жүжигчин, найруулагч О.Итгэл ажиллаж байгаа бол гол дүр болох Портост З.Булган, Арамист Б.Анхбаатар, Атост С.Баянмөнх, Д’Артаньянд О.Самданпүрэв, Миледид залуу жүжигчин Б.Ариунхишиг нар тоглох юм.

Б.Анхбаатар бол ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр, урлагийн академийн төгссөн авьяаслаг нэгэн. Харин Б.Ариунхишигийн анхны том дүр нь Миледи болж байна.

Жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болох бөгөөд тасалбар нь 30-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

10/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

10/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиса “Met Gala 2026” ёслолын зохион байгуулах хороонд сонгогдлоо

11/12/2025

“Time” сэтгүүл оны шилдэг жүжигчнээр Леонардо Ди Каприог нэрлэлээ

11/12/2025

Бразилын номын сангаас Анри Матиссын найман бүтээлийг хулгайлжээ

11/12/2025

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

11/12/2025

“MF tv-тэй үдэш” контентыг тун удахгүй бүх iptv-д байршуулна

11/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.