Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Д.Зөөлөнсий “Virtuoso gala concert”-д урилгаар тоглоно
Сонгодог урлаг

Д.Зөөлөнсий “Virtuoso gala concert”-д урилгаар тоглоно

Урлаг Урлаг29/10/2024Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso gala concert-2024” энэ сарын 31-нд Улсын филармонид болох аж. Зохион байгуулагч нь “Виртүс” академи бөгөөд 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэж байна.

“Виртүс” академийн зүгээс уг тоглолтыг өсвөрийн болон залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулахдаа үзэгчдийн сонгодог хөгжмийн талаарх ойлголт, мэдлэгийг тэлэх, танин мэдэхүйд нь нэмэр болохыг эрхэмлэдэг. Энэ үүднээс гала тоглолтод үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, тоглодог уран бүтээлчдээс нэг, нэгийг сонгож оролцуулах зарчим баримталдаг.

Харин энэ жил Монгол Улсын Консерваторын оюутан Д.Зөөлөнсий эл тоглолтод уригджээ. Залуу виолончельч Д.Зөөлөнсий 2024 онд Испани улсын, “Beyond the music” уралдааны тэргүүн байрын эзэн. Мөн АНУ-ын, “Крешендо” уралдааны тэргүүн болон дэд байрын шагналтай. Тэрбээр ОХУ-ын “Найдал” уралдаанд амжилттай оролцсон бөгөөд БНЧУ-ын Хераны нэрэмжит, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдаан тус бүрт тусгай байр эзэлсэн, ОХУ-ын, О.Л.Лундстермийн нэрэмжит фестиваль, мастер класс, оркестрын тоглолтод амжилттай оролцсон юм.

Тэрбээр “Virtuoso gala concert-2024”-д Унгарын нэрт хөгжмийн зохиолч Д.Попперын “Унгар рапсоди” тоглох аж. Уг бүтээлээс унгар ардын дуу хуурын өнгө, бүжгийн хэмнэлийг мэдэрнэ. Дэлхийн хөгжмийн түүхэн дэх “унгар рапсоди” хэмээх байр суурийг ч энэхүү рапсоди илтгэдэг байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч хөгжмөөр хувь заяагаа холбосон “Mxrningstar”

12/06/2026
Ярилцлага Урлаг

Э.Лхагва-Очир: Олон улсын уран бүтээлчид жил бүр биднээс сургалт авч, Япон, АНУ-д өөрсдийнхөө шоуг хийж байна

11/06/2026
Ярилцлага Урлаг

Б.Аззаяа: “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр Хотулун гүнжийн эрэлхэг, дайчин дүр төрхийг харуулна

10/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“KPop Demon Hunters”-ын Ejae хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд Андреа Бочеллитой хамтран дууллаа

12/06/2026

“Махабхарат: Шударга ёсны төлөөх дайн” цувралын 100 ангид хиймэл оюуныг ашиглажээ

12/06/2026

Үлэг гүрвэлийн арьсаар бүтээсэн цүнх Парисын дуудлага худалдаагаар зарагдсангүй

12/06/2026

Ариана Гранде өөрийнх нь хөгжмийг улс төрийн зорилгоор ашиглахаа зогсоохыг шаардлаа

12/06/2026

Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч хөгжмөөр хувь заяагаа холбосон “Mxrningstar”

12/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.