Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»2013 онд хамгийн их ашиг орлого олсон жүжигчид
Уртын дуу

2013 онд хамгийн их ашиг орлого олсон жүжигчид

Урлаг Урлаг26/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2vn93z97-middle.jpg.300x0_q85_crop_upscale1711522022013-12-26-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Форбес сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж яваа оддын жагсаалтыг эрхлэн гаргадаг билээ. Энэ оны шилдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. ДУЭЙН ЖОНСОН

Жагсаалтын эхний байрт алдарт кино од Дуэйн Жонсон оржээ. Тэрбээр өнгөрөгч онд “Галзуу хурд-6” кинонд тоглож, 789 сая ам.долларын ашиг олсон байна. Түүний энэ оны нийт ашиг 1.3 тэрбум ам.долларт хүрчээ.

2. РОБЕРТ ДАУНИ

Бидний  сайн мэдэх “Төмөр хүн” киноны гол дүр Роберт Дауни өнгөрч буй онд нийт 1.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Түүний орлогын дийлэнхийг “The avengers” уран сайхны кино өгчээ.

3. СТИВ КАРЕЛ

Инээдмийн киноны од Стив Карел жагсаалтын гуравт бичигджээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн “‘Despicable Me” киноны хоёрдугаар цуврал бокс оффисын хамгийн их орлого олсон киноны хоёрдугаар байрт жагсчээ. Тэрбээр өнгөрч буй онд 964 сая ам.долларын ашигтай ажилласан байна.

4. ВИН ДИЗЕЛЬ

Жагсаалтын удаах байрт монголчууд бидэнд “Халзан асрагч” киногоор танил болсон авьяаслаг жүжигчин Вин Дизель багтжээ. Тэрбээр өнгөрөгч онд 887 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

5. САНДРА БУЛЛОК

Өнгөрсөн онд хамгийн их шуугиан тарьсан жүжигчин гэж хэлж болно. Түүний “Таталцал” хэмээх кино бокс оффисын шилдэг киноны жагсаалтад одоо ч багтсаар байгаа билээ. Энэхүү кино алдарт жүжигчинд 632 сая ам.долларын ашиг авчиржээ. Ингээд түүний өнгөрсөн оны нийт орлого 862 сая ам.доллар болсон байна.

6. ПОЛ УОКЕР

Хорвоо ертөнцийг харамсалтайгаар орхисон залуу жүжигчин Пол Уокер энэхүү жагсаалтад багтжээ. Түүний хамгийн сүүлд тоглосон “Галзуу хурд 6” уран сайхны кино үнэхээр шилдгүүдийн тоонд багтаж байлаа. Тэрбээр “Галзуу хурд 7” кинонд тоглож байсан боловч авто замын гэнэтийн ослоор нас барсан юм. Түүний өнгөрсөн оны орлого 789 сая ам.долларт хүрчээ.

7. БИЛЛИ КРИСТАЛ

“Мангасуудын их сургууль” киноны од Билли Кристал 743 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

 

8. ЖОН ГУДМАН

“Мангасуудын их сургууль” киноны бас нэгэн од Жон Гудман мөн 743 сая ам.долларын ашигтайгаар жагсаалтын наймдугаарт багтжээ.

9. КРИС ХЕМСВОРТ

“Тор” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Крис Хемсворт 701 сая ам.долларын орлогоор жагсаалтын удаах байрт шалгарчээ.

10. ЖЕНИФЕР ЛОУРЕНС

Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Өлсгөлөн тулаан” киноны үргэлжлэл “Catching Fire” киноны гол дүрийн жүжигчин Женифер Лоуренс 700 сая ам.долларын ашигтайгаар жагсаалтыг удаалсан байна. Тэрбээр “Өлсгөлөн тулаан” киногоороо “Оскар” наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан билээ.

Д.Хандаа

Эх  сурвалж: times.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.