Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Виртуоз уран бүтээлч”-ээр бүжигчин А.Түвшинбаярыг өргөмжиллөө
Дотоод мэдээ

“Виртуоз уран бүтээлч”-ээр бүжигчин А.Түвшинбаярыг өргөмжиллөө

Урлаг Урлаг03/11/2024Шинэчлэгдсэн:03/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Виртүс” академиас гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо гала концерт”-ыг 21 дэх жилдээ зохион байгууллаа. Улсын филармонийн тайзнаа сонгодог, үндэсний, өсвөрийн 17 уран бүтээлч ур чадвар харуулан хөгжимдөж, дуулан, бүжиглэсэн юм. Тус байгууллагаас уламжлал болгосноор тухайн гала концертод сонгогдон, уригдсан уран бүтээлчдээс нэгийг “Виртуоз уран бүтээлч”-ээр өргөмжилсөн нь ардын бүжигчин, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр байлаа.

“Виртуозо гала концерт”-ын санаачлагчид тайзнаа тоглосон уран бүтээлчийг дэмжигч үзэгчдээр шагнуулж, урамшуулдаг “дэг” бий болгосноор онцлог юм.

Энэ удаа “Виртуоз уран бүтээлч”-ийн болон өсвөрийн хоёр сонгодог хөгжимчний шагналыг “Мастер тайм” ХХК-иас олголоо. Тухайлбал, “Виртуоз уран бүтээлч”-ээр тодорсон бүжигчин А.Түвшинбаярт олон улсын уралдаанд оролцохоор явах үед нь онгоцны ирэх, очих тийзийг нь нэг удаа авч өгөх аж. Бүжигчинд мөн “Таван нүдэн” брэндийнхэн Чингис хааны дүрсийг товойлгон барласан зангиа гардуулсан юм.

“Мастер тайм” ХХК нь алдарт “Ролекс”-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлсэн гэдгээр олонд танил билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.