Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болон явагддаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024”-ийн шилдгүүд тодорч, өнөөдөр буюу “Монгол бахархал”-ын өдрөөр шагналаа гардан авлаа.
Багш нарын ангилалд
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн багш Г.Мөнх-Ундрал “Монгол хүний зүрхний бичээс” бүтээлээр
Дэд байр: Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн “Харанхуй хад” бүтээлээр
Гутгаар байр: Дон Боско Шинэ үе сургуулийн багш Г.Мөнгөнболор “Гучин хоёр модон хүн” бүтээлээр
Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн багш М.Алтанзул “Эрх чөлөө” бүтээлээр
Тусгай байр: “Бичиг соёл” боловсролын төвийн багш Н.Сувд-Эрдэнэ “Эртний сайхан бүтээлээр
Оюутнуудын ангилалд
Тэргүүн байр: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутан О.Ганжигүүр “Дуутын хадны бичээс” бүтээлээр
Дэд байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Ч.Өнөрзаяа “Нэгэн үсгийн эрдэм” бүтээлээр
Гутгаар байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Б.Ичиннорвоо “Чингис хааны билиг сургууль” бүтээлээр
Тусгай байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Ү.Энхжин “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээр
Тусгай байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Т.Цэрэнням “Эрдэнийн сан субашид” бүтээлээр
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагч Ц.Цэрэн-Очир “Жангарын тууль” бүтээлээр
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн сурагч М.Энхжаргал “Монголын нууц товчоо” бүтээлээр
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч А.Хүслэн “Монголын нууц товчоо” бүтээлээр
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн сурагч М.Аззаяа “Чингис” бүтээлээр
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч М.Болор “Монголын нууц товчоо” бүтээлээр
8-10 дугаар ангийн ангилалд
Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Туяацэцэг “Шувуун саарал” бүтээлээр
Дэд байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ц.Батцэцэг “Хөдөө талын үзэсгэлэн” бүтээлээр
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч Г.Утгатөгөлдөр “Дуутын хадны бичээс” бүтээлээр
Тусгай байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Бүжинлхам “Миний нутаг” бүтээлээр
Тусгай байр: Хөвсгөл аймгийн Титэм ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Хишигсүрэн “Монгол хүний зүрхний бичээс” бүтээлээр тус тус эзэллээ.
Мөн Уран бүтээлчдийн ангиллын шагналыг гардууллаа. Нийт 170 гаруй бүтээл ирсэн байна. Өвөр Монгол, Халимаг, Хөх нуурын дээд Монгол, Францаас бүтээлээ энэхүү олон улсын үзэсгэлэнд ирүүлжээ.