Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бага хаадын үе” ОАК Монголчуудын гашуун түүхийг өгүүлнэ
Нийгэм

“Бага хаадын үе” ОАК Монголчуудын гашуун түүхийг өгүүлнэ

Урлаг Урлаг15/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1554514_654738124588153_1353237388_n8732672642014-01-15-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Энэхүү бүтээл нь Монголын телевизийн түүхнээ хамгийн анхны эртний түүхэн сэдэвт олон ангит кино юм.

Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе хэмээн түүхнээ тэмдэглэсэн байдаг бөгөөд Монголын олон ангит кино компани, N энтертайментийн хамт олон энэхүү Монголын түүхийн цагаан толбыг хүүхэд залууст ойлгомжтой хийгээд орчин цагийн өнгө аясыг шингээн, аль болох наалдацтайгаар хүргэхийн тулд түүхэн сэдэвт 20 анги кино бүтээсэн байна.

Зохиолч, продюсер Ален Арман энэхүү бүтээлээ долоон жилийн турш бичихдээ, 200 гаруй эр сурвалж, ном судар шагайжээ. Тэр хэлэхдээ “Бид түүхэнд байсан үгүй нь мэдэгдэхгүй, Солонгосын нэг тогооч хүүхний нэрийг байтугай амьдралыг нь хөгшин, залуугүй түүх мэт мэддэг атлаа, бүхэл бүтэн Монголынхоо 22 хааны нэрийг ч бүтэн мэддэггүй байсныг сэргээн сануулахыг хичээлээ. Монголын түүхийн цагаан толбо болсон энэ үеийг уран сайхны аргаар бүтээхдээ алдсан будилсан зүйлс байж магад. Шүүмжилж эсэргүүцэх нөхдүүд ч зөндөө гарах биз. Хамгийн гол нь ачааны хүндийг анхдагч нь үүрдэг жамыг ухаарч, үүнээс хойш манай залуучууд ийм төрлийн түүхэн сэдэвттэй кино, сериалууд олныг бүтээх санаа, гарц, урам болохын учир бидэнд буй. Шүүмжилж, муулах хүсэлтэй нэгэнд урьдчилан хэлэхэд, Та бүхэн дэмий баахан бидний ажлыг үгүйсгэж, өөрийн эсийг үхүүлсэнд орвол, дэлхийг донсолгож байсан монголынхоо түүхийг хойч үедээ өвлүүлэх ажилд ханцуй шамлагтун. Бидэнд тэнгисээс өргөн, тэнгэрээс уужим агуу их, арвин шавхагдашгүй түүх буй бус уу. Аль юм болгон бага хаад мэт бие биенээ басамжлан, бүтсэн эс бүтсэнийг булаалдах гэж” гэв.    

Энэ кино 500 орчим хүний хөлс, хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд нэгэн сонирхолтой мэдээ нь, уг кинонд АЖ А.Энхтайван /Чингис хаан/, АЖ Н.Сувд /Мандухай хатан / нар өөрийн уг дүрээрээ тоглосон хийгээд найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосоноороо хамрах хүрээ нь өргөн бүтээл болжээ.

Киноны гол санаа нь Монголчуудын эв нэгдэлгүй, эрх мэдэл, эд хөрөнгөнөөс болж сарниж бутарч, доройтсон гашуун түүхийг сануулахын зэрэгцээ өнөөдөр гадаадын олон ангит кинонд тархиа угаалгасан монголчууддаа өөрсдийнх нь асар их түүхийн хэлтэрхийг дамжуулан хүргэхэд оршино.

Уг кино энэ сарын 20 нд телевизээр цацагдаж эхлэх бөгөөд аль сувгаар олон түмэнд хүргэхээ одоохондоо нууцалж байгаа юм байна.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.