МҮОНТ уран бүтээлчид 1982 оноос хойш уламжлал болгон хүргэж ирсэн “Баярын мишээл” нэвтрүүлгээ энэ жил 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Уламжлалт хэв маягаа шинэ өнгө аястай хослуулж, Монголын рок, попын шилдэг дуучид, залуу уран бүтээлчид оролцож, хөгжмийн онцгой тоглолтууд, баярын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэх “Баярын мишээл” нэвтрүүлэг Монголын Үндэсний Радиогийн Хөх тэнгэр радио станц болон Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз хамтран, бэлтгэн хүргэх гэж байна.
Үзэгч, сонсогчдын дунд хүлээлт үүсгэдэг энэхүү нэвтрүүлэг шинэ жилийн баярын уур амьсгалыг нэмж, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх боломжийг олгоно.
“Дурсамжтай үдэш” найман цуврал нэвтрүүлгээр үзэгчид цаг хугацаагаар аялан, бидний танил болсон алдартнуудын дурсамж, түүхийг сонсож баярт мөчөө хуваалцах юм.
Мөн хүүхэд багачуудад зориулсан шинэ жилийн тусгай нэвтрүүлгүүд болон “Улаанбаатарын үдэш” цуврал дугаарууд баярын уур амьсгалыг нэмэх сонирхолтой бүтээлүүдийн нэг боллоо.
Дашрамд, соёл урлагийн оны онцгой бүтээлүүдийг онцолж, үзэгчдэд хүргэнэ. Шинэ жилийн баярын өдрүүдээр МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэж, гэр бүлээрээ сайхан баярлаарай.