Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно
ТВ Нэвтрүүлэг

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг25/12/2024Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮОНТ уран бүтээлчид 1982 оноос хойш уламжлал болгон хүргэж ирсэн “Баярын мишээл” нэвтрүүлгээ энэ жил 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Уламжлалт хэв маягаа шинэ өнгө аястай хослуулж, Монголын рок, попын шилдэг дуучид, залуу уран бүтээлчид оролцож, хөгжмийн онцгой тоглолтууд, баярын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэх “Баярын мишээл” нэвтрүүлэг Монголын Үндэсний Радиогийн Хөх тэнгэр радио станц болон Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз хамтран, бэлтгэн хүргэх гэж байна.

Үзэгч, сонсогчдын дунд хүлээлт үүсгэдэг энэхүү нэвтрүүлэг шинэ жилийн баярын уур амьсгалыг нэмж, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх боломжийг олгоно.

“Дурсамжтай үдэш” найман цуврал нэвтрүүлгээр үзэгчид цаг хугацаагаар аялан, бидний танил болсон алдартнуудын дурсамж, түүхийг сонсож баярт мөчөө хуваалцах юм.

Мөн хүүхэд багачуудад зориулсан шинэ жилийн тусгай нэвтрүүлгүүд болон “Улаанбаатарын үдэш” цуврал дугаарууд баярын уур амьсгалыг нэмэх сонирхолтой бүтээлүүдийн нэг боллоо.

Дашрамд, соёл урлагийн оны онцгой бүтээлүүдийг онцолж, үзэгчдэд хүргэнэ.  Шинэ жилийн баярын өдрүүдээр МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэж, гэр бүлээрээ сайхан баярлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.