Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Долоо хоногийн эхээр бизнесээ өргөжүүлэхийн тулд олдсон боломжийг хэрхэн ашиглах талаар шинэ шийдэл хай. Харилцагч түншүүдтэйгээ хийх ажлынхаа талаар харилцан тохиролцвол ямар ч үед үр дүнтэй ажиллахаар байна. Зуурдын зугаа цэнгэлд автвал алдаанд хүрэх болно. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Долоо хоногийн дундуур өөрчлөлт хийхэд тохирсон үе. Ганцаардлаас бий болсон хүсэл тэмүүлэл танд нууцлаг байдалд татагдах хандлага бий болгоно. Та яаж ч хэмнэсэн мөнгө тань гарын салаагаар урсаж мэднэ. Бусдад ур чадвараа харуулахад бэлэн бай. Боломж бололцоо таныг хүлээж байна. Нөхцөл байдал уран бүтээлийн үйл ажиллагаанд дэмжлэг өгөх үед та сэтгэлийн таашаал авч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр аз сорьсон зүйлд мөрий тавих хэрэггүй. Хувь заяа гэнэтийн аз хишиг хайрлана хэмээн горьдох хэрэггүй. Бодлоготойгоор хөрөнгө оруулахгүй бол хамаг мөнгөө үрэн таран хийх магадлал өндөр байна. Хайр дурлал ирнэ. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Алс хол аялал, томилолтоор явахаас татгалз. Чөлөөт цаг гарган дасгал сургуулилт заавал хий. Дархлаагаа дэмжиж эрүүл мэнддээ анхаар.
ҮХЭР
Зарим хүмүүсийн хандлага сэтгэл хүрэхгүй байна. Гэхдээ дарга, удирдлагадаа гомдоллох хэрэггүй. Өөрийнхөө л төлөө ажилла. Хүсвэл таалагдахгүй ажлыг цагийг нь олж хаяж чаддаг бай. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Орлогын шинэ эх үүсвэр олох эсвэл сайхан амрах санаа төрөх бололтой. Сэтгэл хөдлөлөө гаргаж болох ч бие махбодын болон сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлөхгүй байлгахыг хичээ. Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, дотоод сэтгэлээ цэвэрлэ. Үзэл бодлыг чинь өөрчлөх хүнтэй учирна. Ажлаас болж гэр бүлдээ анхаарал бага тавьж болохгүй. Амиа бодох хэрэггүй. Анхаарал тань өөр газар байсан ч тэднийг сайн сонсох хэрэгтэй. Та нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй. Үүний тусламж дэмжлэгтэйгээр амжилтад хүрэх боломжтой. Санасан ажил хэрэг бүтэж, шаардлагатай дэмжлэг, санхүүжилтээ авна. Чухал ажлыг барьж авах үедээ өмнөх өр зээлтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэ. Зарим харилцаа таагүй үр дагавартай тул эд хөрөнгөтэй холбоотой асуудал дээр болгоомжтой бай. Долоо хоногийн сүүл рүү өөрийгөө зөв харуулахад тохиромжтой. Өрсөлдөгч нар тань цохилт өгөхийг хүссэн ч түүнд ач холбогдол төдий л өгч хэрэггүй. Харин ч таны яарсан хариу үйлдэл илүү хор хохирол учруулж магадгүй. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зөгнөж байна. Таны хүсэл мөрөөдөл өндөр байна. Мөн сэтгэл зүйн хувьд ч мэдрэмж сайтай байна. Хуримтлагдсан асуудлууд аажим аажмаар ч атугай шийдэгдэж эхэлнэ. Гэхдээ шаардлагагүй хүмүүст хувийн нууцаа дэлгэснээр үнэт зүйлсээ халдлагад өртүүлэх магадлалтай тул анхааралтай бай. Гэр орондоо халуун дулаан, тавтай тохилог байхыг эрхэмлэ. Хэрэгтэй өөрчлөлт болон ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Сэтгэл ханамж нь хамгийн энгийн үйл явдлаас ундран гарна. Эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой цаг үе.
ИХЭР
Энэ долоо хоногийн эхээр сэтгэл хөдлөм үйл явдал болон, гэнэтийн нөхцөл байдал үүсэж мэднэ. Ямар нэг өөрчлөлт болж магадгүй тул тайван байж, нөхцөл байдлыг гартаа авахыг хичээ. Холоос тааламжтай мэдээлэл хүлээж авах магадлалтай. Санхүүгийн асуудлаас болоод хүмүүстэй муудалцаж магадгүй. Шинэ танилтай болно. Эсвэл адал явдалтай учирна. Харин долоо хоногийн дундуур бага зэрэг аз туршвал та албан тушаал ахиж дэвших болно. Аливаад хянамгай байж, үнэнч шударга байхыг эрхэмлэ. Ялангуяа хамтын үйл ажиллагаанд аль болох ил тод байдлыг баримтал. Санаа нийлдэг бөгөөд санхүүгийн боломжтой хамтрагч танд байвал амжилтад хүрэхэд амархан байна. Долоо хоногийн сүүлээр хардалтаас болж хагарал гарах талтай. Хайртай хүнээ баярлуулж, өөрсдийн дотно харьцааг үр дүнтэй болго. Аз гийхгүй тул мөрий болон эрсдэлтэй зүйлд бооцоо тавих хэрэггүй. Ихэнх хүмүүст өнөөдрийн хүрсэн өндөрлөг хангалттай бус санагдана. Од эрхсийн нөлөөгөөр төлөвлөсөн ажлаа түргэн шуурхай, үр ашигтай гүйцэтгэж чадахгүй бололтой. Аль болох ганцаараа байж, ирээдүйн ажлаа төлөвлө.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт хөрөнгө мөнгө, хайр сэтгэлийн асуудал харилцан холбоотой байна. Таны хайртай хүн ядуу зүдүү байдлыг тэвчихгүй байгаа бол харилцаагаа сайн бодож үз. Сэтгэл зүрхээ дагах нь өнөөдөр хэцүү байв ч маргааш тустай. Эрч хүч болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Зуурдын учралд толгой эргэх хэрэггүй. Өөдрөг байж сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруул. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг татахаар боловч энгийн сайхан байх хэрэгтэй. Өөрийгөө бусдад зөв таниулах үе. Гэр бүлийнхэндээ тааламжтай сэтгэгдэл төрүүлэх, найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд та өөрийн чадах бүхнийг хийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн саад бэрхшээл урган гарч ирнэ. Уур хилэнгээ барьж, тэвчээртэй бай. Дотнын найзууд болон санаа нийлдэг хүмүүстэйгээ уулзаж, ний нуугүй ярилцан, хүндрэлээс гарах арга зам ол. Гэхдээ од эрхсийн тохиолыг хэрээс хэтрүүлж үнэлж болохгүй шүү. Ажил төрөл их байх тул ихэнх хүмүүст амрах цаг зав олдохгүй болно. Хуучны асуудлууд сөхөгдөнө. Түнштэйгээ ойлголцоход тун хэцүү болно. Өөрийн алдааг янз бүрийн нөхцөл байдлуудаар цайруулах гэж бүү хичээ. Хариуцлагаа өөртөө үүрч, үүрэг даалгавраа тууштай биелүүлэх чадвартай бай. Буян үйлдэж, бусдад туслахад сайн. Эрүүл мэндээ анхаар. Халдварт өвчнөөс сэргийл. Хэрүүл шуугианаас хол бай. Үр ашиггүй хэл амыг бүү тоо. Олон хүнтэй ярилцах бол дотоод бодлоо бүр мөсөн дэлгэхээс зайлсхий.
АРСЛАН
Долоо хоногийн эхээр таны амжилтад эвсэг найрсаг зан чанар болон бусдыг өөртөө татах чадвар сайн нөлөө үзүүлнэ. Таны итгэл найдвар нуран унах юм бол эргэн тойрныхонтойгоо ноцтой зөрчилд орох магадлалтай. Та бодит амьдралын мөн чанарыг олж харж, түүнийг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Гадаадын түнштэй харилцаа холбоо тогтоох нь үр дүнтэй. Чухал хамтын ажиллагаа хэрэгжих боломжтой болно. Амжилттай хэлэлцээр хийснээр сайн дэмжлэг олж авах тул харилцаандаа онцгой анхаар. Долоо хоногийн дундуур санамсаргүй байдлаар зарим нэг чухал үйл явдлыг мартаж магадгүй. Гэр бүлд үүссэн ойлгомжгүй уур амьсгалыг аль болох эерэг дулаан болгохыг хичээ. Зарим хэрүүлийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Албан томилолтоор гадаад явах хүмүүсийн ажил сайн бүтнэ. Харин долоо хоногийн сүүлээр жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэлийг зөв тавих шаардлага гарна. Ивээн тэтгэгч болон албан түншүүдтэйгээ ойлголцохгүй бол таны эрч хүчний түвшинг бууруулна. Уран бүтээлч чадвараа ашиглах юм бол олон хүндрэлтэй асуудлаас салж чадна. Таны эрч хүч, эр зориг хүссэн үр дүнг өгнө. Та бүгдийг бүтээн цогцлоох ур чадвартай байна.
ОХИН
Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд ашигтай байх болно. Таны ур чадварыг мэдрүүлэх ашигтай үйл явдал болно. Гэхдээ гэнэтийн олз, амар хялбар амьдрал хаана ч байхгүй гэдгийг анхаар. Эелдэг, ухаалаг байж амьдралаас хүртэх ёстойгоо аажмаар ав. Ирээдүйн ажил хэргийн чиг шугам бүрдэнэ. Найз нөхөд болон ойр дотнын хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө тодоор илэрхийлэхийг хүснэ. Асуудлыг хурдан шийдэж, хүнд байдлаас гар. Харин хэтэрхий захирангуй зан бүү гарга. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Од эрхэс таныг аз туршсан ажил эрхлэх, сэжиг бүхий хүмүүстэй танилцахаас болгоомжил гэж анхааруулж байна. Бусдаас бурууг бүү хай. Энэ нь нэр төрд тань муугаар нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү хайртай хүнтэйгээ илүү дотносох бүх боломжийг ашигла. Залуу охиныхон анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч гэнэтийн учрал удаан үргэлжлэхгүй байх. Хөнгөмсөг байдал, үр ашиггүй үйл явдал нь таныг мөнгөний дутагдалд оруулж, сэтгэл санааны ч хохирол амсуулна. Гэр бүлтэй хүмүүс гэртээ хэрэгцээт эд зүйлс худалдан авахад зүгээр үе. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж, сурлага хүмүүжилд нь санаа тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудлыг нь ч шийдэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь сайн үр дүн өгнө. Эрч хүч доод хэмжээнд байх тул үймээн шуугиантай газраас хол бай. Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Зарим зүйл дэндүү уйтгартай санагдана. Уран бүтээлч хүмүүст амжилт ирнэ. Сайн бүтээл гаргахад хэрэгтэй эрэл хайгуулаас амжилт олох магадлалтай.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхээр сэтгэл санааны болон эд материалын тал дээр хайнга хандаж болохгүй. Өөртөө итгэлтэй байдал нь ажил хэргийн түншлэлд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Биеийн хүчний болон мэдрэлийн ачаалал үүрэхгүй байхыг хичээ. Уран бүтээлийн ажлаа бусдад танилцуулах боломж гарна. Энэ үед эрч хүчтэй бай. Хэрвээ та хичээл зүтгэл гаргасан бол амьдралаас зохих ёсны бэлгээ хүлээн авна. Энэ үед учрал тохиол бүр таныг баярлуулах сайхан орчин бүрдэнэ. Таны үйл ажиллагаа бусдаас шууд хамааралтай байж болохгүй. Таны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч эмзэглэнэ. Долоо хоногийн дундуур саруул ухаан, болгоомжтой зан амьдралд тохиолдох саад тотгорыг тойрон гарахад тусална. Харин гэр оронд тань хийж дуусгаагүй ажил таныг хүлээж байна. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Төрөл бүрийн худалдаа наймааны ажлыг амжилттай хийнэ. Магадгүй таны ойр дотнын хүн таны итгэлийг алдаж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр авьяас чадвараа харуулах боломж гарч ирнэ. Гайхалтай уран бүтээл туурвих боломжтой. Үр хүүхдүүдтэйгээ агаарт амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Амжилттай бөгөөд эрүүл байх үндэс нь ойр дотнын хүмүүсийн тусламж, хайрын нөлөө байх юм.
ХИЛЭНЦ
Долоо хоногийн эхээр өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөг боловсруул. Удаан хүлээсэн ажлын хариу сайн гарна. Гэвч энэ нь зөвхөн эхлэл тул цаашид гүйцэтгэлдээ сайн анхаар. Харин хайр сэтгэлийн харилцаа тогтворгүйтэж магадгүй. Бизнес болон үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учирна. Эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж бусдаас буруу эрэхээ болих хэрэгтэй. Амьдралын хамгийн хэцүү асуудлаа шийдвэрлэх арга замыг өөрөө ол. Долоо хоногийн дундуур хайрын холбоогоо бат бэх байхад анхаар. Үйл ажиллагаанд оролцоо чухал тул таныг маш идэвхтэй байхыг шаардаж байна. Үзэл бодлоо илэрхийлэхдээ сонирхолтой хэлбэрийг сонговол сайн үр дүнд хүрэх болно. Харин долоо хоногийн сүүлээр үл ойлголцлоос болж ойр дотнын зарим хүмүүстээ муу юм санаж болохгүй. Өөр лүүгээ чиглэсэн муу энергийг зайлуулахын тулд залбирал бясалгал үйлд. Аливаа үйл хэрэгт үнэнч тууштай, чин сэтгэлээсээ байж чадвал олон хүн таныг ойлгож туслах болно. Мөн уран бүтээлийн ажил хийж биеийн тамир спортоор хичээллэвэл сайн.
НУМ
Од эрхэс хамтын үйл ажиллагаанд харилцан итгэлцэл чухал болохыг сануулж байна. Эмх замбараагүй байдлаас болж төлөвлөгөөт ажил доголдох болно. Хамт олны үйл ажиллагаанд уялдаа холбоо дутагдах магадлалтай. Төвөгтэй байдал үүсэж, хяналтаа алдах ч аажимдаа бүх асуудал хэвийн болно. Шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Бусдаас тусламж дэмжлэг авахаас бүү татгалз. Гаднын нөлөөнөөс болоод таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрвээ та ажил амьдралаа зохицуулж, хувийн дэглэмээ сахивал бараг өвдөхгүй байх боломжтой шүү. Ойр дотнын хүндээ туслахын тулд зоригтой үйлдэл хийхэд бэлэн байна. Ямар нэг саад бэрхшээлийг үл тоон идэвхтэй ажилла. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол зайлшгүй нөхцөлд орж магадгүй. Танд тайван орчин хэрэгтэй байна. Үйл хөдлөлдөө дүгнэлт хийгээрэй. Долоо хоногийн сүүл рүү таныг төвлөрөхөд саад болох зүйлсээс хол байхыг хичээ. Хувийн асуудлаараа их хөөцөлдөх нь таныг үндсэн ажлаас тань хөндийрүүлж болзошгүй. Дарга удирдлагын өгсөн үүрэг даалгавар хугацаандаа амжих тал дээр асуудал үүсэж мэднэ. Ажил амьдралаа зөв хэмнэлд оруулах шаардлага тулгарна. Олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролц. Хүмүүст нөлөөлөх боломжоо ашиглахын тулд нийгмийн идэвхтэй бай. Одоогийн байр сууриа баталгаажуулж чадна. Зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэлт хийдэг хүмүүс зоригтой алхам хийх хэрэгтэй. Гэр орны асуудал бага байгаа мэт боловч удахгүй гарч ирж мэднэ.
МАТАР
Хичээл зүтгэлийнхээ ачаар ихэнх хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, дарга удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй бол бүү бухимд. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралыг ихээхэн өөрчилж магадгүй. Сайн хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий үрэх хэрэггүй. Ажлын эрч хүч сайн байна. Ямар ч ажлыг өөдрөг байдлаар явуулахад тохиромжтой. Эхэлсэн ажлаа дуусгалгүй бүү орхи. Эд хөрөнгөө сайн бүртгэ. Хийх зүйлээ сайтар төлөвлө. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд тохиромжтой. Хайртай хүндээ гайхалтай сэтгэлийн бэлэг барь. Хэрэв харилцаа тань муудсан байсан бол та санаачлан эвлэрэх алхам хийж, хамтдаа гадуур гар. Ганц бие хүмүүс гадаад төрхөөрөө олны анхааралд өртөн, сонирхолтой учралтай тохионо. Долоо хоногийн сүүл рүү ажлын ч хувийн амьдралын ч асуудалд санаа зовно. Сайн амарч чадвал таны сэтгэх чадвар өндөр болох болно. Ур чадвар эрч хүчээ хадгалахын тулд амьдралын ачаагаа тэнцвэржүүл. Санамсаргүй учралууд танд илүү дарамт болно. Сайхан амрахыг хүсэх ч зарим нэг бодлогогүй үйлдлээс болж тавгүйтэх бололтой. Сэтгэл хөдлөлөө сайн хянаарай.
ХУМХ
Долоо хоногийн эхээр мөнгө бодолгүй, ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс рүү амжилт өөрөө чиглэх магадлалтай. Төвөгтэй гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлаас бүү хойш суу. Бусдын сэтгэл санааг ойлгоход нэлээд хүчин чармайлт шаардагдана. Бизнест азаа үзэхээс өөр аргагүй болсон ч түүнд хэт найдах хэрэггүй. Уран бүтээлч хүмүүсийг амжилт хүлээж байна. Таныг урлагийн бурхан тэнгэр ивээнэ. Харин долоо хоногийн нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг шийдэх, тусламж үзүүлэх, төр засгийн ажлыг сайжруулах санал санаачилга тань үр дүнд хүрнэ. Та сайн зохион байгуулагч, зөв мэдрэмжтэй нэгэн гэдгээ харуулна. Оюун ухаан, ой тогтоолт сайн байна. Санаандгүй хүний тусламж танд хүндрэл бэрхшээлийг даван туулах боломж олгоно. Долоо хоногийн сүүлээр олон хүнтэй хурал цуглаанаас зайлсхий. Таныг сандаргасан яаралтай ажил гарна. Бүх зүйлд яарч давчдалгүй, тайван хандахад ажил тань аяндаа бүтнэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүл. Ирэх долоо хоногийг эрч хүчтэй эхлэхийн тулд сайн амар.
ЗАГАС
Гэнэтийн худалдан авалт нь санхүүд тань таагүй нөлөөлөхөөр байна. Гэхдээ хэрэгцээтэй гэр ахуйн хэрэгсэл худалдан авах бол эргэлзэх хэрэггүй. Сонголт хийхдээ та зөв шийдвэр гаргавал цаашдын амьдралд тань сайнаар нөлөөлнө. Эртнээс хуримтлагдсан асуудал төвөг удна. Энэ нь бие махбод болон сэтгэл санаа ядаргаанд ороход ихээр нөлөөлөх болно. Та ердийнхөөсөө тайван хэмнэлтэйгээр амьдарч, ихэнх цагийг ганцаараа өнгөрүүл. Хийж амжуулсан ажлаасаа сэтгэлийн таашаал ав. Ямар нэг зүйл өөрчлөхөөс бүү ай. Таны ойрын зорилго бол амьдралаа олон талтай болгох явдал юм. Зарим хүмүүс зөвхөн ажлын төлөө төрсөн мэт зүтгэх бололтой. Гэхдээ өмнөхөөс илүү мэдрэмжтэй байх шаардлага бий болж байна. Дарга удирдлагатай харьцах харилцаанаас таны цаашдын байр суурь шалтгаална. Найз нөхөд танилаараа дамжуулан шинэ хүнтэй танилцана. Бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Бичиг баримттай болгоомжтой харьц. Дадсан ажлын арга барилаа бүү өөрчил. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүсийн хувьд амжилтад хүрэх боломжтой. Олон уулзалт хийж магадгүй. Харилцаандаа ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Санхүү болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил ундарна. Таны анхаарлын төвд гэр бүлийн асуудал байх бололтой. Зарим хүмүүс гэр орны яаралтай ажлаа дуусгахын тул нэлээд сандарч магадгүй.