Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хайрын өдөрт зориулан “Хайрыг хайрла” жүжгийг ганцхан удаа тоглоно
Театр

Хайрын өдөрт зориулан “Хайрыг хайрла” жүжгийг ганцхан удаа тоглоно

Урлаг Урлаг20/01/2025Шинэчлэгдсэн:20/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэд, залуучуудын театр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн.

Тэгвэл энэхүү уран бүтээлээ ирэх хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагаас буюу гэгээн хайрын баярын өдөрт зориулан дахин ганцхан удаа тоглох гэж байна.

1984 онд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, найруулагч И.Нямгаваа нар нэгэн “бөмбөг тэсэлсэн” нь “Хайрыг хайрла” жүжиг байлаа. Тухайн үед Улсын хүүхэд, залуучуудын театрын захиалгаар Д.Батбаяр эл жүжгийн зохиолоо бичиж, залуу уран бүтээлчид түүнийг нь амилуулснаар үзэгчдийн хөлд дарагдаж байсан түүх бий.

“Хайрыг хайрла” уянгын драмын жүжигт гэр бүл, хосуудын харилцаа, хайр дурлал, итгэлцлийн талаар өгүүлнэ. Түүнчлэн энэхүү жүжиг нь хором бүрт зөв эргэлт, зөв сонголт хийхийг уриалахаас гадна бүх насныхан үзэх боломжтой. Жүжгийн гол дүрд Д.Оюунтуул, Ч.Авирмэд нар болон Улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026
Театр Урлаг

ФОТО: “Анна Каренина” сонгодог жүжгээс

14/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.