Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ
Bravo

Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ

Урлаг Урлаг27/01/2025Шинэчлэгдсэн:27/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы Токио хотноо нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл бүхий найман медаль хүртжээ.

Багийн төрөлд

  • Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” хамтлаг алтан медаль
  •  Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багш нарын удирдсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль тус тус хүртлээ.

Соло буюу ганцаарчилсан төрөлд

  • Kids colo | Ч.Гэгээн хүрэл медаль, Ц.Амина тусгай байр
  • Pre- Junior (А) | А.Танангоо хүрэл медаль
  • Pre-Junior (B) | М.Ингүүмэл мөнгөн медаль
  • Junior (A) | Э.Марал, З.Анирлан нар хүрэл медаль
  • Best Artist | А.Танангоо алтан медаль тус тус хүртлээ.

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон Улсын балетын “Шорюү” нэгдэл хамтран балетын хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулдаг ба Монгол Улсын Соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Балетын үндэсний сургуулийн сурагчид ийн 2 дахь жилдээ амжилттай оролцохын сацуу нэгдсэн сургалтад хамрагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.