Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Артист Davaidasha Гэгээн хайрын өдрөөр “Шоколад” бие даасан тоглолтоо хийнэ
Reels

Артист Davaidasha Гэгээн хайрын өдрөөр “Шоколад” бие даасан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг27/01/2025Шинэчлэгдсэн:27/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Артист Davaidasha ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдрөөр “Шоколад” бие даасан тоглолтоо “UG arena”-д хийхээр болжээ. Тэрбээр энэхүү тоглолтоороо сонсогч, үзэгчдэдээ хайрын илэрхийлэл, халуун дулаан уур амьсгал, мартагдашгүй мөчүүдийг бэлэглэхээр зорьж байгаа бөгөөд эл тоглолтыг “Mongol events”-ийнхэн зохион байгуулж буй аж.

Сонирхуулахад, Davaidasha буюу Г.Ариунболд нь 2017 онд анхны дуугаа студид бичүүлж байсан бөгөөд 2019 оноос “Soundcloud” дээр өдөрт 2-3 дуу оруулдаг болжээ. Харин Davaidasha хэмээх нэрээрээ анх “Хүүхдийн тоглоом” дуугаа цацаж байсан аж. Түүнээс хойш “Чи чинь нээрээ” дуугаа цацсанаар олны анхааралд өртөж, артист 290, Noubold-той хамтарсан “Удаа дараа” уран бүтээл нь түүнийг залуусын сонсох дуртай артист болгосон юм. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Эстетика” бие даасан цомгоо есөн уран бүтээлтэйгээр гаргасан бөгөөд цомогт багтаагүй 20 гаруй хит синглүүдийг гаргаад буй. Хамгийн сүүлд тэрбээр “Byertai” дууныхаа клипийг сонсогчдод хүргэсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.