Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн үргэлжилж байна
Өв соёл

“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг18/02/2025Шинэчлэгдсэн:18/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг өнгөрсөн долоо хоног /2025.02.10/-т нээсэн. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын үндэсний музейн захирал Б.Сарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, “Дуут урлан” ХХК-ийн захирал Д.Баярхуяг нар оролцсон юм.

Тус үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт соёлын өв дурсгал, тухайлбал, монгол шатар, сав суулга, халх эхнэрийн толгойн гоёл зэрэг бүтээлийг монгол уран дархны уламжлалт арга болон орчин үеийн технологийн дэвшил инновац шингээн бүтээсэн 30 гаруй бүтээлийг дэлгэж байгаа аж.

“Дуут урлан” ХХК нь 33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээн монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг үзэсгэлэнд олон нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэн 2025 оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Сарлагийн баяр”-ыг есөн орны жуулчид ирж сонирхлоо

27/07/2025
Өв соёл Урлаг

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Өв соёл Урлаг

Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын анхдугаар наадам анх удаа Өвөрхангай аймагт боллоо

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДБЭТ 63 дахь улирлын нээлтийн тоглолтоо зарлалаа

27/07/2025

“Сарлагийн баяр”-ыг есөн орны жуулчид ирж сонирхлоо

27/07/2025

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.