Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залав
Өв соёл

Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залав

Урлаг Урлаг01/03/2025Шинэчлэгдсэн:01/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн  хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залах ёслол боллоо.

Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ болон Засгийн газрын гишүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Монголбанк хамтран Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Их хааны өргөөнд Их эзэн Чингис хааны алтан хөшөөг ийнхүү бүтээсэн аж.


Их эзэн Чингис хааны алтан хөшөөг залах хүндэтгэлийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Их эзэн Чингис хааны алтан биеийг шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт Их хааны өргөөнд ийнхүү хүндэтгэн залах ёслол төгөлдөр, түүхэн үйл явдал тохиож байгааг тэрбээр тэмдэглээд, “Их эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий, ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг босгоход онцгой гавьяа байгуулсан. Монголчууд бид хүн төрөлхтний суут хүмүүн, Их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан цагаан сараар, хаврын тэргүүн билэгт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай.

Өлзий билэгт өнөөдрийн сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний хойморт Их эзэн Чингис хааны орд өргөөг билэгдсэн Их хааны өргөөг байгуулан, бахархан хүндлэх алтан хөшөөг, их амгаланг билэгдсэн шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байна” хэмээлээ.

Их хааны өргөөг бүтээх үйл хэргийг амжилттай зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголбанк, Чингис хаан Үндэсний музейн хамт олон, нийт уран бүтээлчид, Бүгд Найрамдах Итали Улсын ард түмэн, тус улсын “АртУ Ди Гаетано Салмиста” хүрлийн үйлдвэрийн хамт олон, энэхүү агуу үйл хэргийг бүтээсэн, дэмжин оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөлөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025
Өв соёл Урлаг

“Чингисийн чулууны бичиг” хөшөөний 800 жилийн ойг тэмдэглэнэ

27/05/2025
Өв соёл Урлаг

Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

26/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.