Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Ким Сү Хён сэтгэл зүйн асуудалд орсон тухай агентлаг нь мэдээлжээ
Гадаад мэдээ

Ким Сү Хён сэтгэл зүйн асуудалд орсон тухай агентлаг нь мэдээлжээ

Урлаг Урлаг14/03/2025Шинэчлэгдсэн:14/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Ким Сү Хёны агентлаг Ким Сү Хён болон Ким Се Рун нарын харилцааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Тус агентлагийн зүгээс өнөөдөр хэд хэдэн мэдэгдэл хийсэн бөгөөд Ким Сү Хёны сэтгэцийн эрүүл мэнд гарч буй мэдээллүүдээс үүдэн муудсан тухай мөн дурдсан байна.

Уг мэдэгдэлд “Бид энэ тухай мэдэгдлээ ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байсан ч өнөө өглөө Ким Сү Хёны сэтгэл зүйн байдал гэнэт тогтворгүй болсон тул бид түүний биеийн байдлыг ажиглаж байна. Ким Се Руны үхэлд өөрийг нь буруутай гэх мэдээлэл цацагдснаас болж тэр маш хүнд байдалд орсон. Камертай хүмүүс компани дээр ирж түүнийг хүлээх болсон нь түүнд сэтгэл зүйн хүнд дарамт болсон.

Ким Се Рун, Ким Сү Хён нар 2019-2020 оны хооронд буюу Ким Се Руныг насанд хүрсэн хойно болзож байсан. Ким Се Руны 2024 оны 3-р сарын 24-нд инстаграмдаа хийсэн зураг бол тэднийг 2020 онд болзож байхдаа авсан зураг.

Ким Сү Хён цэргийн алба хааж байхдаа Ким Се Рун руу илгээсэн захидал бол түүний дотны найзууддаа илгээсэн захидлуудын нэг. Үүнийг Ким Се Руны насанд хүрээгүй үеийн зурагтай нийлүүлэн хайр дурлалын захидал мэтээр олонд дэлгэсэн нь ташаа мэдээлэл.

Гаро Серогийн цацсан мэдээллээс болж маш олон худал мэдээлэл, гүтгэлэгийн шинж чанартай зүйлс цацагдсан. Эдгээр мэдээллүүдийг тус сувагт өгсөн хүн түүний гэр бүлийн харьяаллын хүн биш. Үнэн хэрэгтээ тэр хүн Ким Се Руны ээжийнх нь танил төдий нэгэн. Бодит байдлыг мушгин гуйвуулж, хэн болохыг нь батлах боломжгүй мэдээлэгчийн хэдхэн зураг, мэдээлэлд үндэслэн цуурхал тарааж байна.

Хоёр хүний дунд байсан хувийн амьдралыг бусад хүмүүс хүчээр илчилж байгаа нь тэдний эргэн тойронд байгаа хүмүүсийг ч мөн маш ихээр өвтгөж байна. Насанд хүрсэн хүмүүс болзож байгаад салсан үеийг хүмүүс гуйвуулж, тоо томшгүй олон худал мэдээлэл тараасаар байна. Талийгаачийн хувийн амьдралыг ийнхүү ухаж төнхөх нь түүний нэр төрийг гутааж буй үйлдэл юм” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.