Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Жүжигчин У.Цогтбаяр “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзаж” байна
Reels

Жүжигчин У.Цогтбаяр “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзаж” байна

Урлаг Урлаг17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Багадаа гэр бүлийнхээ хамт МҮОНТ-ээр хошин урлагийн үзүүлбэрийг цаг тоолон хүлээж, шимтэн үзэж суухдаа У.Цогтбаяр “Том болоод энэ салбарт ажиллах юм сан” гэж мөрөөдөж эхэлжээ. Ингээд дунд ангид ороод драмын дугуйланд суралцаж, ахлах сургуулиа төгсөх хүртлээ хичээллэсэн байна. Энэ үедээ Дархан хотын “DBS” телевикийн “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлгийг ч хөтөлдөг байжээ. Ямар ч эргэлзээгүйгээр жүжигчний мэргэжил сонгон эзэмшсэн тэрбээр уран бүтээлийн гараагаа кинонд дуу оруулахаас эхэлж, улмаар “Эмоци” продакшн үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд нь багтан ажиллаж эхэлсэн аж.

Энэ хугацаанд У.Цогтбаяр “Эмоци” продакшны тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглосноос гадна “Гурван найз” олон ангит кино, “Зөв алдаа”, “Гурван найз: Яасан байх нь уу”, “Од ба гэгээ”, “Hi, honey”, “Гацуурхан”, “Bad angel”, “Параллель ертөнц”, “Хөдөө наадъя”, “Хар сувдны нууц-2”, “Өндгөн толгойт”, “Шувуун хээр”, “Хэрмэл жүжигчид”, “Улаан Явар”, “Бидний мэдэх диваажин” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн жүжигчин Г.Лхагвацэрэнтэй хамт “+17” цувралыг олны хүртээл болгосноос гадна жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, Р.Сүхболд нартай хамтран “Xermel team” байгуулж, 2021 онд “In da house”, 2022 онд “In da house: Come back” адал явдалт, инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэж байв. Харин яг одоо “In da house-3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ толилуулж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Монголд тоглолтоо хийх гэж буй Алсу гэж хэн бэ

30/04/2025
Reels Урлаг

Үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюуш

29/04/2025
Reels Урлаг

Монголд тоглолтоо хийх гэж буй Taeyang гэж хэн бэ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.