Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Өнөөдөр дуурийн дуучин Г.Ариунбаатарын мэндэлсэн өдөр
Дуурь

Өнөөдөр дуурийн дуучин Г.Ариунбаатарын мэндэлсэн өдөр

Урлаг Урлаг08/04/2025Шинэчлэгдсэн:08/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын мэндэлсэн өдөр.

Тэрбээр 1988 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон мэндэлсэн тэрбээр 2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг төгсөж, улмаар 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн байна.

Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, 2016 онд “Чингис хаан” одон хүртсэн юм. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж буй.

Түүний амжилтуудаас дурдвал,

  • 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин /Ж.Россини, Ж.Верди, П.И.Чайковскийн уран бүтээлээс болон Б.Шаравын “Монголын тал нутаг”-ийг дуулсан юм/-аар тус тус шалгарч байв.

Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Г.Ариунбаатар ОХУ-ын “Каста Дива” хэмээх дуурийн шагналын Оны шилдэг дуучин номинацийн эзнээр тодорсон юм. Эл шагналыг нь жил бүр дуурийн урлагт гаргасан гарамгай амжилтыг үнэлэн олгодог бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн зохиолчид, шүүмжлэгчид багтдаг байна.

Ташрамд дурдахад, Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг дөрөвдүгээр сарын 25-27-нд Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа үзэх боломжтой аж.  Г.Ариунбаатар өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармонийн тайзнаа урилгаар дуулжээ. Харин гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Дуурийн театрт Ж.Вердийн “La forza del Destino” дуурьт Дон Карлогийн дүрд дуулаад буй аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

ФОТО: “Гүн гэрийн гүнж” үндэсний дууриас

07/10/2025
Дуурь Урлаг

“Гүнгэрийн гүнж” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно

23/09/2025
Дуурь Урлаг

Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна

27/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.