Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Чинэ цэргийн наадамд оролцлоо
Мэдээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Чинэ цэргийн наадамд оролцлоо

Урлаг Урлаг08/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод энэ сарын 4-7-нд болсон Чинэ цэргийн хөгжим, цэргийн ёслолын наадамд оролцлоо.

Энэхүү наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын наймдугаар армийн үлээвэр найрал хөгжим, БНСУ-ын Үндэсний үлээвэр найрал хөгжим, Тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим, Хуурай замын цэргийн үлээвэр найрал хөгжим, Агаарын цэргийн үлээвэр найрал хөгжим, Хүндэт харуулын хөгжим, Чанвон хотын үндэсний бүжгийн чуулга тус тус оролцсон байна. Цэргийн хөгжмийн наадам ихэнх оронд “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор болдог бол энэ удаагийн наадам “Ой хээрийн түймрийн улмаас амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн “Бид хамтдаа” уриан дор болж өндөрлөсөн аж.

18 дахь жилдээ болсон тус наадамд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 2007, 2016 онд амжилттай оролцож, Монгол Улс, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, үндэсний болон цэргийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч байсан юм. Эл наадамд оролцсоноор өөрийн орныг сурталчлахаас гадна бусад орны соёл урлагтай танилцах, үлээвэр хөгжим өндөр хөгжсөн орнуудын мэргэжил нэгт хөгжимчид, удирдаачидтай туршлага солилцох, түүнийгээ бататгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025
Мэдээ Урлаг

Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо

24/10/2025
Мэдээ Урлаг

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй

05/11/2025

Фредди Крюгер буюу жүжигчин Роберт Инглунд Алдрын гудамжинд одтой боллоо

05/11/2025

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Уран сийлбэрчдийн “Цой” үзэсгэлэнг 12 дахь жилдээ дэлгэлээ

05/11/2025

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.