Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»G-Dragon дуугаа сансарт илгээнэ
Гадаад мэдээ

G-Dragon дуугаа сансарт илгээнэ

Урлаг Урлаг12/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын дуу зохиогч, реппер, “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. “Microsoft Azure OpenAI”-ийн “Sora” сервис, “Galaxy Corporation” компани, шинэ технологийн “KAIST” хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрбээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм.

Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн “The Beatles” хамтлагийн дууг сансарт “явуулаад” байсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм.

G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавьж байлаа.

Ташрамд дурдахад, G-Dragon-ы дэлхий тойрсон “Übermensch World Tour 2025” аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Тавдугаар сарын 10,11-нд Токиод тоглолтоо хийгээд дараа нь Булакан, Осака, Макао, Тайбэй, Куала-Лумпур, Жакарта, Хонконгоор аялна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

02/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.