Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг босгоно
Дотоод мэдээ

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг босгоно

Урлаг Урлаг21/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, XX зууны манлай соёл урлагийн зүтгэлтнүүдийн нэг, Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөөг шинээр баригдсан “Ойрад” театрын гадна талбайд босгохоор боллоо.

Г.Түмэндэмбэрэл нь 1956 оноос хойш Улсын ардын дуу бүжгийн чуулгад (УАДБЧ) 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг тайзнаа амилуулсан юм. Түүний уран бүтээл, авьяас чадвар нь монгол дууны урлагт онцгой хувь нэмэр оруулсан төдийгүй, түүний дуулах ур дүй, өнгө аяс, хэмнэл мэдрэмж нь дахин давтагдашгүй билээ.

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл “Хөх торгон дээл”, “Хувиршгүй сэтгэл”, “Бүсгүй хүний заяа”, “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Торгоны хээ”, “Будар будрын чулуу”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь”, “Бүүвэйл хорвоо”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг олон арван дууг дуулж, тэдгээр нь өнөөдөр ч сонсогчдын сэтгэлд хоногшсон, үе дамжин дуурсагдсаар байна.

Түүний уран бүтээлийн хажуугаар нийгмийн амьдралд ч идэвхтэй оролцсон бөгөөд Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, Вьетнам, Лаосын төрийн дээд шагналаар шагнуулсан нь түүний олон талт хувь нэмрийн нэгээхэн илэрхийлэл билээ.

Г.Түмэндэмбэрэл нь Увс аймгийн Өндөрхангай суманд төрж өссөн бөгөөд түүний уран бүтээл, төрмөл авьяас, хүндэтгэлтэй зан чанар нь өнөөг хүртэл соёл урлагийн салбарт үлгэр дууриал болсоор байна.

Түүний нэрэмжит хөшөө бол Монголын дууны урлагийн алтан үеийн бахархал болсон энэ эрхэм хүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, залуу хойч үед урлагт үнэнч сэтгэл, тууштай хөдөлмөрийн утгыг ойлгуулах чухал бүтээл болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.