Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»СГЗ Б.Галаарид: Сэтгүүлчдийн ажил амьдралын талаар кино бүтээсэнд баяртай байна
Дуу хөгжим

СГЗ Б.Галаарид: Сэтгүүлчдийн ажил амьдралын талаар кино бүтээсэнд баяртай байна

Урлаг Урлаг22/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM49349665869962014-02-22-14-16[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг  дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ. Тус кино үзлэгт оролцсон Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галааридын сэтгэгдлийг толилуулъя.

   СГЗ Б.Галаарид: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100-н жилийн ой энэ оны 3 сард хаалтаа хийнэ. Энэ түүхэн цаг үед Монголын кино урлагийн түүхэнд ба нэгэн Сэтгүүлчдийн ажил амьдарлын талаар өгүүлсэн кино бүтээгдсэнд маш их баяртай байна. Энэ кинонд сэтгүүлчдийн ажил нэг талаасаа ямар хүнд эрсдэлтэй байдгийг нөгөө талаас дан ганц сэтгүүлч бус сэтгүүлчдийн ар гэр, амьдрал, үр хүүхдийнх нь зовлон жаргал энэ бүгдийг харуулсан байна. Нийгмийн ач холбогдолын хувьд үнэхээр онцгой сайн кино болж чаджээ.

   Монголын киноны түүхэнд сэтгүүлчдийн дүр бүтээсэн хэд хэдэн кинонууд байдаг. Тэр дундаас нэрлэвэл “Суварган цэнхэр уулс” киног нэрлэж болно. Социализмын үеийн үзэл сурталын хүрээнд бүтээгдсэн хэдий ч сэтгүүлчийн мөн чанарыг илэрхийлсэн сайхан бүтээл. Харин “Хязгааргүй” гэх энэхүү кино ямар нэгэн үзэл бодлын хаалтгүй ийм үед бүтээгдсэн, хамгийн эрсдэлтэй цаг үеийн байдлыг харуулсан кино болсон байна. Нөгөө талаасаа олон жил манайд тасраад байсан киноны хяналт, үзлэгийг хийж байгаа нь онцлог үйл явдал болж байгаа юм. Хуучин социализмын үед бол бид “Главлед” буюу “Хэвлэл утга зохиол”-ыг хянах газар маань үзэл суртлын хувьд уран бүтээлийг хянадаг байсан бол өнөөдөр мэргэжлийн хувьд кино бүтээхэд хувь нэмэр оролцоотой хүмүүс үзэгчид олон нийтийн төлөөлөл цуглаад өөр өөрсдийн дүгнэлтийг хийж байгаа нь авууштай зүйл юм. Аливаа зүйл стандарттай байх ёстой, аливаа зүйл мэргэжлийн байх ёстой, кино урлагийг мэргэжлийн байлгах талаас зөв зүйтэй эхлэлийг тавьж байгаа нь онцлог тохиолдол гэж хэлмээр байна.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, О.Пүрэвмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“RHYME” киноны дуу цацагдсан өдөртөө нэг сая үзэлт авчээ

20/08/2025
Дуу хөгжим Урлаг

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

20/08/2025

“RHYME” киноны дуу цацагдсан өдөртөө нэг сая үзэлт авчээ

20/08/2025

Gen Z, Alpha үеийнхний хэрэглэдэг Skibidi, Delulu зэрэг шинэ үгсийг Кэмбрижийн толь бичигт албан ёсоор нэмжээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

20/08/2025

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.