Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 16-наас дахин тоглоно
Театр

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 16-наас дахин тоглоно

Урлаг Урлаг02/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Нобелийн шагналт зохиолч Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар өнгөрсөн гуравдугаар сард толилуулж эхэлсэн. Жүжгийн гол дүрүүдэд жүжигчин О.Долгор, Т.Сэргэлэн, Гавьяат жүжигчин М.Түвшинхүү, Б.Баттогтох, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглосон юм.

Түүнчлэн тус жүжгийн хоёрдугаар бүрэлдэхүүн мөн тайзнаа гарч, жүжгийн гол дүр Абби Патнамд жүжигчин Д.Асардарь, Эбин Кэботод Т.Намсрай нар тоглох бол бусад дүр болох Эфрайм Кэботод Гавьяат жүжигчин М.Түвшинхүү, Симеон Кэботод Б.Баттогтох, Питер Кэботод Н.Мөнх-Эрдэнэ тоглосон.

Тэгвэл энэхүү уран бүтээлийг энэ тавдугаар сарын 16-наас дахин олны хүртээл болгох гэж байна.

Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжгийг энэ удаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” нэртэйгээр толилуулж буй нь энэ бөгөөд жүж­­гийн ерөнхий найруу­лаг­чаар Төрийн шаг­налт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наран­баа­тар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэл­тэн Т.Ганхуяг, бүжиг, хөдөлгөөний най­руу­­лаг­чаар Г.Ган-Очир ажил­ласан.

Эл зохиолыг Но­белийн шаг­налт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Ни­л “Desire under the elms” нэртэйгээр 1924 онд бичсэн байдаг. Түү­ний зохиолуудад Гре­кийн эмгэнэлт жүж­гийн хэв маяг, америк мө­­рөө­дөл ба түүнийг тойрсон материализм, анги хоо­рон­дын ялгаа гүнз­гий ажиглагддаг. “Хай­лаас модны доор ча­майг хүлээнэ” бол энэ бүг­дийг шин­гээсэн, хөн­дөх санаа, агуулга тун өр­гөн бү­хий бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025
Театр Урлаг

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025
Театр Урлаг

“Пиноккио” модон хүүгийн түүхээр аялуулна

11/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бристолийн музейн цуглуулгаас 600 үзмэр хулгайлагджээ

17/12/2025

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025

“Бээжин Биенналь 2025”-д оролцох монгол уран бүтээлчид тодорлоо

17/12/2025

“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

17/12/2025

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.